Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 288

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

                   

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч О.Б -, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт О Б-д холбогдох 1710000000000 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод терсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

          -Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 527 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1,  148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт тус тус зааснаар  хөнгөн ялыг хүндэд багтаан 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэн,  шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

         -Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

          -Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 167 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

          -Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 сны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1235 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны едрийн 375 дугаартай захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 7 жил 14 хоногийг хорих ялаас чөлөөлсөн,  Ц овогт О-ы Б /РД:00000000000/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б - нь

          1.2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 00 дугаар гудамжны 00000 тоотод суух иргэн П.Д-ийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж БНХАУ-д үйлдвэрлэсэн саарал өнгийн эмэгтэй хүний шуба, “Нокиа” маркийн гар утас, туулайн арьсан малгай, мөнгөн бүс, зэс бугуйвч зэргийг хулгайлж, хохирогч  д 227.200 төгрөгийн хохирол учруулсан,

          2.2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн  дугаар гудамжны  тоотод суух иргэн С. О -гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж LG маркийн 32 инчийн зурагт, унадаг дугуй зэргийг хулгайлж, хохирогч С. О -д 890.000 төгрөгийн хохирол учруулсан,

           3.2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 0дугаар гудамжны 000 тоотод суух иргэн П.Х -ы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж ТСЛ маркийн 40 инчийн ЛСД зурагт, дунд гарын гуулин аяга, бөөгийн толь зэргийг хулгайлж, хохирогч П.Х -д 268.000 төгрөгийн хохирол учруулсан,

           4.2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа  дугаар гудамжны00 тоотод суух иргэн Ю. Б -ийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн, хууль бусаар нэвтрэн орж зургийн аппарат, гар утас, цэнэглэгч зэргийг хулгайлж, хохирогч Ю. Б -эд 102.600 төгрөгийн хохирол учруулсан,

           5.2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Туулын задгайд 00оршин суух иргэн Д. С -гийн монгол гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж чулуун хөөрөг, гуулин хонх, чулуун соруултай гаанс, хөөрөг зэргийг хулгайлж, хохирогч Д. С -д 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

           6.2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргий 6 дугаар хороо Нүхтийн 0дугаар гудамжны00  тоотод оршин суух иргэн Э.Ц -ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нууцаар хууль бусаар нэвтрэн орж, “Монел” брендийн зөөврийн компьютерыг хулгайлж хохирогч Э.Ц -д 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

           7.2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 00 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух иргэн Ц.Г -ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нууцаар хууль бусаар нэвтрэн орж бурханы судар хулгайлж, хохирогч Ц.Г -т 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

           8.2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух иргэн Б. Н -ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж, ЛЖ маркийн зурагт, булган малгай зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Б. Н -т 372.000 төгрөгийн хохирол учруулсан,

           9.2017 оны 10 дугаар сарын 12-ны едөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 14 дүгээр гудамжны 000 тоотод суух иргэн Н. А -гийн монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт хулгайлж хохирогч Н. А -д 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

          10.2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 00 дугаар гудамжны 00 тоотод суух иргэн Д.Лын монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” брендийн 32 инчийн зурагт, гар цүнх зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.Лад 134.000 төгрөгийн хохирол учруулсан,

         11.2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 19 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух иргэн В.Б -ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, “Greo” маркийн гар утас, “Арвай” нэртэй архи хулгайлж, хохирогч В.Б -т 78.600 төгрөгийн хохирол учруулсан,

         12.2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14 дүгээр гудамжны 0000 тоотод оршин суух иргэн М.М -ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн LG маркийн LCD зурагт хулгайлж, хохирогч М.М -д 201.000 төгрөгийн хохирол учруулсан,

          13.2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармагийн Морин тойруулгын урд байрлах “____” сургуулийн хашааны манаач ажилтай иргэн Д.Ш -ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн цүнх, хуучин савхин богино хүрэм хулгайлж хохирогч Д.Ш -т 82.000 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 13 удаагийн үйлдлээр бусдад 3,747,400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч О.Б - : “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч П.Д -: “...эд зүйлсээ бүртгэж үзэхэд хиймэл саарал өнгийн нэхий дээл, төмөр тоногтой суран дээлний бүс, ногоон өнгийн оройтой, туулайн арьсан малгай, “Нокиа” маркийн хуучин, 5 ширхэг гар утас, бор арьсан эрэгтэй хүний хэтэвч, 2 ширхэг зэс бугуйвч, ээжийн төмрөн ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, түлхүүр, түлхүүрний оосор зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тухайн өдрөө уг эд зүйлсээ тоо ширхэгээр нь буцааж хүлээж авсан. Дутуу зүйл байхгүй үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-р хуудас/

Хохирогч С. О -гийн:“...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 10 дугаар гудамжны 167а тоот хашаанд байрлах манай монгол гэрийн цоожийг эвдэн хулгайч орж, гэрийн хойморт байсан LG маркийн 32 инчийн зурагт алга болсон байсан. Мөн гэрийн баруун талд байсан “Меrida” нэртэй уулын дугуй алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-р хуудас/,

Гэрч Д.У -ын “...Би О-ы Б гэх залууг танина. 2017 оны 09 дүгээр сард манай нөхөр гэртээ согтуу байж байхаар нь хэнтэй архи уусан талаар нь асуухад Б - гэх залуутай танилцаж, архи уусан гэж хэлж байсан. Тэр үеэс Б -ээ гэх залууг таньж мэддэг болсон. Түүнээс өмнө таньдаггүй байсан. Удалгүй Б -ээ манай нөхөр рүү “зурагт авах уу мөнгөний хэрэг гараад байна” гээд ярьсан байсан. Тэр үед нь манай нөхөр 32 инчийн LG маркийн зурагтыг 100.000 төгрөгөөр худалдан авахаар болж тохиролцоод манай ажил дээр ирж надаас мөнгө аваад түүнд өгсөн. Энэ нь 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр байсан. яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-122-р хуудас/

Хохирогч П.Х -ы “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд манай Монгол гэрийн цоожийг эвдэн хулгайч орж хоймрын зурагтын тавиур дээр байсан 40 инчийн хар өнгийн ТСЛ маркийн зурагт, уг зурагтын тавиурын баруун талын шүүгээн дотроос дунд гарын гуулин аяга 2 ширхэг, бөөгийн толь 1 ширхэг зэрэг зүйлс алга болсон байсан. Зурагтыг 2 хоногийн өмнө бүрэн бүтэн хүлээн авсан. 2 ширхэг гуулин аяга, бөөгийн толь нь төлөгдөөгүй байгаа. ...миний зүгээс гомдол санал байхгүй, ...бөөгийн толь, гуулин 2 аягыг нэхэмжпэхгүй, шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 156-157-р хуудас/,

Хохирогч Ю. Б -ийн “...гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт хулгайч орсон байсан.Зурагтыг маань авч явах гээд орны бүтээлгэнд боож үүдэнд тавьсан байсныг охин маань өргөж, зүүн талын орон дээр бүтээлгэнээс нь гаргаж тавьсан байсан.Зурагт авч яваагүй байсан.Эд зүйлээ бүртгэж үзтэл гэрээс “Самсунг” маркийн улаан өнгийн зургийн аппарат, хуучин хэрэглэж байсан “Нокиа”66-10 маркийн гар утас, Ай фоне гар утасны цэнэглэгч алга болсон байсан.Гэрийн бусад эд зүйлс бүрэн бүтэн байсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-р хуудас/,

Хохирогч Д. С -гийн “...Монгол гэрийн хаалганы цоожийг тоосгоор цохиж онгойлгон хулгайч орж авдар дээр байсан гуулин очир 1 ширхэг,гуулин хангарьд шувууны дүрстэй зүйл 1 ширхэг, толгой нь салчихсан байсан чулуун хөөрөг 1 ширхэг, чулуун соруултай, төмөр толгойтой модон голтой 3 ширхэг гаанс хулгайд алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлс нь шашны эд зүйлс байсан. Тэр үед хаалганы гадна талд цоожийг цохисон гэх хагархай тоосгонууд байсан.Түүнийг нь хаячихсан... үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.Надад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр очиртой гуулин хонх, 2 ширхэг гаансыг хүлээлгэн өгсөн. Хүрэл толь, чулуун хөөрөг хоёр олдоогүй байгаа” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 231-232-р хуудас/,

       Гэрч Д.У -ын “...2017 оны 10 дугаар сарын дундуур Б -ээ 2 гаанс, 1 хонх бариад манай гэрт ирсэн. Тэгээд тэр гаанс, хонхыг авчих гээд гуйгаад байсан. Би тэр үед нь үгүй, мөнгө байхгүй, авахгүй гэж хэлэхэд манай гэрт үлдээгээд явчихсан. Б -ээ юм бол жижиг сажиг зүйл авч ирээд хямдхан өгнө, авчихаач гээд гуйгаад байдаг байсан. Би бол түүнээс гардаж ямар нэгэн зүйл худалдаж авч байгаагүй. Харин манай нөхөр Мөнхжаргалыг гуйж байгаад 2 зурагт өгсөн байсан. Бас авахгүй гээд байхад 2 гаанс, хонхыг гэрт үлдээгээд явсан байсан. Би тэр 2 зурагт болон 2 гаанс, хонхыг цагдаад авч ирж хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 243-244/

Хохирогч Э.Ц -ын: “...өглөө 09 цагт гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан, гэртээ ортол гэр доторх эд зүйлийг ухаж үзсэн байдалтай, эмх замбараагүй болсон байсан. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл манай дүүгийн хичээлдээ хэрэглэж байсан зөөврийн компьютер алга болсон байсан. Монел брендийн хуучин нөүтбүүк байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 93-94-р хуудас/,

Хохирогч Ц.Г -ийн “...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчим гэртээ иртэл Монгол гэрийн цоож эвдэрсэн байсан. Би гэр рүүгээ ортол манай гэрээс алдагдсан эд зүйл харагдаагүй. ...би шинэ цоож авч цоожилчихоод Их наран руу дүүгийнх рүүгээ явсан. Тэгээд 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ ирээд гэрээ цэвэрлэж байгаад бурханыхаа тоосыг арчих гэтэл бурхан дээр байсан 2 судар алга болсон байсан. 2 үе дамжин ирсэн Алтангэрэл. Жадамба нэртэй хоёр том судар алдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 226-227-р хуудас/,

Гэрч М.Н -гийн “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээ цэвэрлэж байгаад бурханы тоосыг арчиж байгаад хартал бурхан дээр байсан цэцэгтэй хар хөх өнгөтэй, дотор талаараа цагаан цэнхэр хадаг шиг болсон хуучны даавуугаар баринтагласан байсан. А, Ж нэртэй хоёр судар алга болсон байсан” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 128-129-р хуудас/,

Хохирогч Б. Н -ын “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 08 цагийн орчим хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан. Тэгээд гадуур явж байгаад 13 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалга эвдэрсэн байсан ба хаалганы эвдэрсэн зайгаар нь харахад зурагт алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн. ...Манай гэрээс LG маркийн 32 инчийн LCD зурагт 1 ширхэг, эмэгтэй булган малгай 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 168-169-р хуудас/,

Хохирогч Н. А -гийн “... 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын орчим дүүгийнх рүүгээ очихоор хүүхдүүдийнхээ хамт гэрээ цоожлоод явсан. Бид нар бүгдээрээ 14 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн юм. Биднийг гэртээ ирсэн юм. Биднийг гэртээ ирэхэд манай зурагт алга болсон байсан. ...би алдсан зурагтаа 2016 онд 350.00 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо зурагтаа 300.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Эийн “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн орчим ажлаа тараад гэртээ иртэл амбаарын цоожийг онгойлгоод төмөрнөөс нь унжуулаад орхисон байсан тэгээд гэртээ орж үзтэл манай гэрийн 32 инчийн зурагт алга болсон мөн жижиг эрэзн гар цүнх алга болсон байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч Д.Л -ийн “...манай эхнэр орой 20 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, гэрт ороход Самсунг маркийн 32 инчийн  LCD зурагт алга болсон, бичиг баримттай жижиг эрээн өнгөтэй, гар цүнх байхгүй байсан" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-30-р хуудас/,

Хохирогч В.Б -ийн “...2017 оны 10 дугаар сарын 16-нд 18 цагийн орчим гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг онгойлгоод цүүнээс нь зүүгээд орхичихсон байсан, тэгээд би хаалгаа онгойлгоод ортол манай гэрийн авдар дээр байсан хятад ногоон өнгийн гар утас алга болсон байсан. Мөн манай гэрийн хойморт байсан цоожгүй авдраас 2 шил Арвай нэртэй архи хулгайлан авсан өөр манай гэрээс алдсан эд зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 67-68-р хуудас/,

Хохирогч М.М -ын “...2017 08.14-ний өглөө 07 цаг 30 минутын үед хүү бид хоёр ажилдаа явсан. Нөхөр 06 цагийн үед ажилдаа явсан байсан. ...Би орой 19 цаг 30 минутын үед ажлаа тараад гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, цүү цоожийг гэрийн гал тогооны тавилга дээр тавьсан байдалтай гэр ухаж онгичсон зүйлгүй, тавиур дээр байсан 32 инчийн ЛСД маркийн зурагт, удирдлагын хамт алга болсон байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 116-117-р хуудас/

Хохирогч Д.Ш -ын “...2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ... 20 цаг 30 минутын орчим ажил дээрээ ирэхэд миний амьдарч байсан гэрийн хаалга онгорхой байсан. Гэрт ороод харахад цүнхтэй хувцас /пүүз, савхин куртик/ алга болсон байсан. Цагаан үргэлжилсэн ултай, хар өнгийн пүүзийг манай эхнэр 1 сарын өмнө хорооллоос 25.000 төгрөгөөр, савхин куртикийг 2016 онд хүргэн надад өгсөн. Хар өнгийн цүнхийг 2012 онд манай эхнэр өгсөн. хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 173-174-р хуудас/,

Гэрч Б.Б “...Б - бид 2 багаасаа хамт өссөн бид хоёрыг манай ээж Орхон өсгөж хүмүүжүүлсэн. Ээж 2014 онд өвчнөөр нас барсан. Нас барсан цагаас нь хойш Б -ийг би харж ханддаг болсон. Б - нь 2005 оноос хойш 4-5 удаа ял эдэлсэн. Б - хамгийн сүүлд 2014 онд хорих ялаар шийтгэгдээд хоригдож байгаад гарч ирсэн цагаасаа манайд хамт амьдарч манай компанид ажиллаж байсан. ...архи ууж зугаа цэнгэл хөөцөлдөхийн тулд хулгай хийдэг. Надаас өөр түүнийг гэх хүн байхгүй. Хулгай хийгээд хулгайлсан зүйлээ зарж борлуулж мөнгө болгоод тэр мөнгөөрөө архи авч уудаг байсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 230-р хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2017 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 6-10-р хуудас/

 “Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ХУ2-106 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /1-р хх-ийн 25-26-р хуудас/

      2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 103-107-р хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 108-р хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 112-р хуудас/

“Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-66 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /1-р хх-ийн 128-129-р хуудас/

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 143-146-р хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 149-р хуудас/

Дамно ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХУ2-49 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 163-164-р хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 189-193-р хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 194-р хуудас/,

Дамно ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ХУ2-59 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 207-208-р хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн /Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 224-225-р хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 235-236-р хуудас/,

“Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ХУ2-95 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 238-239-р хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 87-91-р хуудас/,

Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-75 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 103-104-р хуудас/,

     Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-74 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 133-134-р хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 152-155-р хуудас/,

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 220-221-р хуудас/

“Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ХУ2-90 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 187-188-р хуудас/

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 237-239-р хуудас/,

“Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-77 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 249-250-р хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хх-ийн 23-25-р хуудас/,

“Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-78 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн36-37-р хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 60-64-р хуудас/,

“Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-73 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн73-74-р хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 108-112-р хуудас/,

“Дамно” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-142 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 120-121, 239-240-р хуудас,

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 129-132-р хуудас/

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 159-162-р хуудас/,

“Дамно” ХХК-ний 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ХУ2-76 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 165-166-р хуудас/

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 168-171-р хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд      Яллагдагч О.Б -ий “...Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 18 дугаар гудамжны 00000 тоот хашаанд орж монгол гэрийн хаалганы цоожийг нь хөшиж эвдэн ороод дотроос нь саарал өнгийн эмэгтэй хүний шуба, “Нокиа” маркийн гар утас, туулайн арьсан малгай, мөнгөн бүс, зэс бугуйвч зэрэг эд зүйлсийг авсан.

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 10 дугаар гудамжны 167 тоот хашаанд байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш орж LG  маркийн 32 инчийн зурагт, унадаг дугуйг авсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 00 дугаар гудамжны 000 тоот хашаанд орж монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш ороод ТСЛ маркийн 40 инчийн зурагт, дунд гарын гуулин аяга, бөөгийн толь зэргийг авсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 00 дугаар гудамжны 000 тоот хашаанд байсан монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн ороод зургийн аппарат, гар утас, цэнэглэгчийг авсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Туулын задгай гэх газарт нэг айлын хашаанд орж монгол гэрийн хаалгыг нь эвдэн чулуун хөөрөг, гуулин хонх, чулуун соруултай гаанс, хөөрөг зэргийг авсан,

Мөн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргий 6 дугаар хороо Нүхтийн 2 дугаар гудамжны 00 тоот хашаанд байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Монел” брендийн зөөврийн компьютер авсан,

Мөн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 0 тоот хашаанд байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 2 ширхэг бурханы судар авсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 12 дугаар гудамжны 000 тоот хашаанд байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж ЛЖ маркийн зурагт, булган малгай ззргийг авсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 14 дүгээр гудамжны 000 тоот хашаанд байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж дотроос нь 32 инчийн зурагт авсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18 дугаар гудамжны 000 тоот хашаанд орж монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш ороод 32 инчийн зурагт гар цүнх авсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 19 дүгээр гудамжны 000 тоот хашаанд орж монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотроос нь гар утас, “Арвай “нэртэй архи хулгайлж авсан,

Мөн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14 дүгээр гудамжны 000 тоот хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотроос нь 32 инчийн LG маркийн зурагт авсан,

Мөн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармагийн Морин тойруулгын урд байрлах хашаанд байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн ороод дотроос нь цүнх, хуучин савхин куртик зэргийг авсан. Нийт 13 хулгайн гэмт хэргийг би үйлдсэн. Гэхдээ одоо би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би 2017 оны 07 дугаар сард хуулийн тэгшитгэлээр суллагдсан. Суллагдсанаас хойш Баянгол дүүргийн 50 мянгат 0000 тоотод төрсөн ах Б-ийнд амьдарч байсан. Ах бид хоёр эцэг ондоо, эх нэгтэй. Гэхдээ багаасаа нэг гэрт өссөн. Б ах аав Б, би ээж О овоглодог. Ер нь би эхээс 4-лээ.Б - ах бид хоёр л ойр өссөн. Нөгөө хоёр ах эгчтэйгээ ойр дотно биш. Ямар нэгэн холбоо харьцаагүй байдаг. Б - ах Конкрет флоур бетонон шал цутгалтын компанитай. Эхнэр 2 хүүхэдтэй. Би тэгшитгэлээр суллагдсанаас хойш Б -гийн ахын компанид шал цутгалтын ажлыг хариуцаж ажилладаг байсан. Тогтмол цалингүй, гэхдээ ахаас би ажилсаныхаа хөлсөнд хэрэгцээнийхээ мөнгийг авдаг байсан. 2017 оны 08 дугаар сарын эхээр би ахтайгаа муудалцаад гэрээс явчихсан. Тэгээд нисэхт байдаг хуурай ах Г -ын гэрт байсан. Г - ах цэцгийн дэлгүүрт ажилладаг, эхнэр 1 хүүхэдтэйгээ амьдардаг. Тэднийд байх хугацаандаа би архи ууж, гадуур дотуур тэнэж, согтуудаа архины мөнгө олж дахин архи уухын тулд хулгай хийж, хулгайн эд зүйлсээ зарж борлуулж мөнгө болгодог басан. Тэр мөнгөөрөө архи уудаг байсан. Би архи уухын тулд дээрх хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн.

...Би тухайн хашаанд байсан төмөр, тоосго зэрэг зүйлсийг ашиглаж монгол гэрийн хаалганы цоожийг нь эвддэг байсан. Тээврийн хэрэгсэл хэрэглэж байгаагүй. Гэмт хэргийг би бүлэглэж биш ганцаараа үйлдсэн. Би өөрийн хийсэн гэм буруугаа ухамсарлаж эхний хэргээс бусад 13 хэргийг өөрийн сайн дураар хүлээсэн. Хэн нэгэн надад хүчээр хэрэг хүлээлгээгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 231- 234-р хуудас/

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / 1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 43 дугаар хуудас/

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 527 тоот шийтгэх тогтоол /1 дүгээр хх-ийн 46 дугаар хуудас/,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоол /1 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/,

            -Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 167 тоот шийтгэх тогтоол  /1 дүгээр хх-ийн 51-53 дугаар хуудас/,

            -Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 сны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1235 тоот шийтгэх тогтоол  /1 дүгээр хх-ийн 57-60 дугаар хуудас/,

            -Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны едрийн 375 дугаартай захирамж /1 дүгээр хх-ийн 76-77 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

          Шүүгдэгч О.Б - нь  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 18 дугаар гудамжны 000000 тоотод суух иргэн П.Д -ийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж БНХАУ-д үйлдвэрлэсэн саарал өнгийн эмэгтэй хүний шуба, “Нокиа” маркийн гар утас, туулайн арьсан малгай, мөнгөн бүс, зэс бугуйвч зэргийг хулгайлж, хохирогч П.Д -д 227.200 төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 10 дугаар гудамжны 00 тоотод суух иргэн С. О -гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж LG маркийн 32 инчийн зурагт, унадаг дугуй зэргийг хулгайлж, хохирогч С. О -д 890.000 төгрөгийн хохирол учруулсан,

           -2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 10 дугаар гудамжны 000 тоотод суух иргэн П.Х -ы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж ТСЛ маркийн 40 инчийн ЛСД зурагт, дунд гарын гуулин аяга, бөөгийн толь зэргийг хулгайлж, хохирогч П.Х -д 268.000 төгрөгийн хохирол учруулсан,

           -2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 00 дугаар гудамжны 000 тоотод суух иргэн Ю. Б -ийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн, хууль бусаар нэвтрэн орж зургийн аппарат, гар утас, цэнэглэгч зэргийг хулгайлж, хохирогч Ю. Б -эд 102.600 төгрөгийн хохирол учруулсан,

           -2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо оршин суух иргэн Д. С -гийн монгол гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж чулуун хөөрөг, гуулин хонх, чулуун соруултай гаанс, хөөрөг зэргийг хулгайлж, хохирогч Д. С -д 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

           -2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргий 6 дугаар хороо Нүхтийн 2 дугаар гудамжны 000 тоотод оршин суух иргэн Э.Ц -ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нууцаар хууль бусаар нэвтрэн орж, “Монел” брендийн зөөврийн компьютерыг хулгайлж хохирогч Э.Ц -д 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

           -2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 000 тоотод оршин суух иргэн Ц.Г -ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нууцаар хууль бусаар нэвтрэн орж бурханы судар хулгайлж, хохирогч Ц.Г -т 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

           -2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 12 дугаар гудамжны 00тоотод оршин суух иргэн Б. Н -ын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж, ЛЖ маркийн зурагт, булган малгай зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Б. Н -т 372.000 төгрөгийн хохирол учруулсан,

           -2017 оны 10 дугаар сарын 12-ны едөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 14 дүгээр гудамжны 000 тоотод суух иргэн Н. А -гийн монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт хулгайлж хохирогч Н. А -д 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18 дугаар гудамжны 000 тоотод суух иргэн Д.Лын монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” брендийн 32 инчийн зурагт, гар цүнх зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.Лад 134.000 төгрөгийн хохирол учруулсан,

         -2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 19 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух иргэн В.Б -ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, “Greo” маркийн гар утас, “Арвай” нэртэй архи хулгайлж, хохирогч В.Б -т 78.600 төгрөгийн хохирол учруулсан,

         -2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух иргэн М.М -ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн LG маркийн LCD зурагт хулгайлж, хохирогч М.М -д 201.000 төгрөгийн хохирол учруулсан,

          -2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармагийн Морин тойруулгын урд байрлах “______” сургуулийн хашааны манаач ажилтай иргэн Д.Ш -ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн цүнх, хуучин савхин богино хүрэм хулгайлж хохирогч Д.Ш -т 82.000 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 13 удаагийн үйлдлээр бусдад 3,747,400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Д - мэдүүлэг /1-р хх-ийн 20-р хуудас/, хохирогч С. О -гийн мэдүүлэг /1-р хх-ийн 115-р хуудас/, гэрч Д.У -ын мэдүүлэг /1-р хх-ийн 120- 122-р хуудас/, хохирогч П.Х -ы мэдүүлэг /1-р хх-ийн 156-157-р хуудас/,хохирогч Ю. Б -ийн мэдүүлэг /1-р хх-ийн 199-р хуудас/, хохирогч Д. С -гийн мэдүүлэг /1-р хх-ийн 231-232-р хуудас/, гэрч Д.У -ын мэдүүлэг /хх-ийн 243-244/, хохирогч Э.Ц -ын мэдүүлэг /2-р хх-ийн 93-94-р хуудас/, хохирогч Ц.Г -ийн мэдүүлэг /2-р хх-ийн 226-227-р хуудас/, гэрч М.Н -гийн мэдүүлэг/2-р хх-ийн 128-129-р хуудас/, хохирогч Б. Н -ын мэдүүлэг/2-р хх-ийн 168-169-р хуудас/, хохирогч Н. А -гийн мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/, хохирогч Ч.Эийн мэдүүлэг /3-р хх-ийн 27-28-р хуудас/, гэрч Д.Л -ийн мэдүүлэг /3-р хх-ийн 29-30-р хуудас/, хохирогч В.Б -ийн мэдүүлэг /3-р хх-ийн 67-68-р хуудас/, хохирогч М.М -ын мэдүүлэг /3-р хх-ийн 116-117-р хуудас/ хохирогч Д.Ш -ын мэдүүлэг /3-р хх-ийн 173-174-р хуудас/,  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан байна. 

Шүүгдэгч О.Б - нь дээрх нэр бүхий хохирогч нарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1  дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч О.Б - нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч О.Б -ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч О.Б -ээс хохирогч С. О -д 762.000 төгрөгийг,  хохирогч П.Х -д 100.000 төгрөгийг, хохирогч Ю. Б -эд 102.600 төгрөгийг, хохирогч Д. С -д 145.000 төгрөгийг, хохирогч Э.Ц -д 330.000 төгрөгийг, хохирогч Ц.Г -т 650.000 төгрөгийг, хохирогч Б. Н -т 372.000 төгрөгийг, хохирогч Н. А -д 192.000 төгрөгийг, хохирогч Д.Лад 134.000 төгрөгийг, хохирогч В.Б -т 78.600 төгрөгийг, хохирогч М.М -д 201.000 төгрөгийг, хохирогч Д.Ш -т 82.000 төгрөгийг гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Б - нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 28-ны хүртэл цагдан хоригдсон нийт 244 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Ц овогт О-ы Б -ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч  хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар О.Б -ийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар О.Б -д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б -ий цагдан хоригдсон 244 /хоёр зуун дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Б -ээс хохирогч С. О -д 762.000 төгрөгийг,  хохирогч П.Х -д 100.000 төгрөгийг, хохирогч Ю. Б -эд 102.600 төгрөгийг, хохирогч Д. С -д 145.000 төгрөгийг, хохирогч Э.Ц -д 330.000 төгрөгийг, хохирогч Ц.Г -т 650.000 төгрөгийг, хохирогч Б. Н -т 372.000 төгрөгийг, хохирогч Н. А -д 192.000 төгрөгийг, хохирогч Д.Л 134.000 төгрөгийг, хохирогч В.Б -т 78.600 төгрөгийг, хохирогч М.М -д 201.000 төгрөгийг, хохирогч Д.Ш -т 82.000 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Б -д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ТУЯАТ