| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2025/01092/И |
| Дугаар | 305/ШШ2025/00875 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 305/ШШ2025/00875
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багт оршин суух, Т овогт М-н Э-н нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын ********** нэгдлийн Захиргаа аж ахуйн буудлын үйлчлэгч-ээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хөдөлмөрийн дэвтэр байгаагүй учир 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан жилийг шүүхээр тогтоолгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /М.Э/
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 694 дугаартай М.Э-н цалингийн лавлагаа, архивын эх баримтын хуулбар
4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч М.Э нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын ********** нэгдлийн Захиргаа аж ахуйн буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Нэхэмжлэгч М-н Э нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын ********** нэгдлийн Захиргаа аж ахуйн буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 694 дугаартай тус аймгийн ******** сумын ********** нэгдлийн Захиргаа аж ахуйд буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан М-н Э-н 1991, 1992 оны цалингийн лавлагаа, архивын эх баримтын хуулбар гэсэн баримтаар тогтоогдож байна.
4. Иймд Т овогт М-н Э-н 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын ********** нэгдлийн Захиргаа аж ахуйн буудлын үйлчлэгч-ээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овогт М-н Э-н 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын ********** нэгдлийн Захиргаа аж ахуйн буудлын үйлчлэгч-ээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН