Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 287

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                  

             

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч А.Оюунгэрэл,

хохирогч М. М -,

шүүгдэгч Б.Б -, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Б-д холбогдох 171000000000  дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын холбоочин мэргэжилтэй, ам бүл 3, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 00 дугаар гудамж, 000 тоот оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  М овогт Б Б, /РД: 00000000/ 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б - нь 2017 оны 12 дугааар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_______” баарны гадаа М. М -, Б.Ж - нарыг зодож тус бүрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Б -ээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэв.

Хохирогч М. М -аас: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр арван жилийн найзтайгаа цуг “_______” бааранд орж 3 шил пиво 50 гр архи авч уусан. “_______” баарнаас 05 цаг болж байхад гарсан бөгөөд үүдний шатны хажууд нэг охин надаас юм асуухад Б -ийн найз А  түлхээд хажуунаас намайг Б.Б - цохиж унагаагаад миний нүд рүү өшиглөхөд би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд цагдаа нар ирсэн байсан. Би Б -ээс нийт 3.800.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 500.000 төгрөг бэлэн авсан бөгөөд үлдсэн мөнгийг хугацаа тохирч авахаар болсон. Хохирол төлбөрөө төлвөл гомдол саналгүй...”гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М. М -ын: “...Би өөрийн найз А-тай “_______” бааранд орж би 3 пиво, 50 гр архи авч уусан. Баарнаас гарч яваад үүдэнд А -ын найз Ж -тай таарсан. Тэгээд такси барих гээд зогсож байгаад тэнд нэг залуутай маргалдаад найз нь ирж муудалцаад намайг зодсон. Тэгээд миний баруун нүдний ухархай хугарал, чих сэтрээд, хөмсөг нүдний зовхи хөхөрсөн. Миний нүүр хэсэгт гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/

Хохирогч Б.Ж -ы: “...2017 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад “_______” клубд Ази /А -/ найзтайгаа уулзсан. Тэнд тус бүр 0.33 граммын пиво 2 шил уугаад 05 цагт “_______” клуб хаагаад гадагшаа гарсан. Тэгээд гадна такси барих гээд такси хүлээгээд зогсож байхад хажууд хүмүүс муудалцаад байх шиг байсан. Муудалцаж байгаа хүмүүсийн нэг нь Азиг цохиж харагдсан. Би гайхаад дөхөж очсон чинь намайг хажуунаас нь цохисон. Б - 2 удаа цохьсон. Хамрын ясны хугарал гэмтэл учирсан. Тухайн үед хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Ц.А -ын “... М -тай “_______” Бааранд шөнийн 02 цагийн үед орсон. “_______” бааранд ороод 1 ширхэг пиво л уусан. М - юу уусныг мэдэхгүй байна над дээр ирхэд уусан байсан. Тэгээд баар хаах болоод гарсан. “_______” бааран дотор Ж - явж байсан. Тэгээд харих гээд гарсан. Гадаа тамхи татах гээд зогсож байсан байсан чинь 2 эмэгтэй нааш цаашаа яваад байсан. 4-лээ явж байсан залуу гадаа нэг нь орилоод хөөе одоо явцгаа гээд байсан. Нэг залуу нэг эмэгтэйгийн цүнхийг нь аваад зогсож байсан. М -ыг би цохиулж байхыг нь хараагүй, машины урд хэсэгт машин боржур хоёрын дунд газар унасан байхыг нь харсан. Ж - цохиулсан гээд хамарнаас нь цус гараад сууж байхыг харсан. Намайг миний баруун шанаа руу цохьсон би эрүүл байсан болохоороо өөрийгөө татаж бултаж холдсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Э.М-ын:  “...3 шил пиво уугаад баар хаах болоод 05 цагийн үед гарсан. Гадаа А - танихгүй охинтой юм яриад зогсож байсан чинь одоо хохирогч гээд байгаа М - ирээд охиныг нь татаж авч явах гээд байсан. Тэрнээс болж маргаад А -тай зууралдсан. Хохирогч гээд байгаа М -ыг Б - нүүрэн тус газар нь цохьсон. Бас өшиглөсөн. Тэгэхээр нь би салгаж аваад холдуулсан. Б - нь хохирогч М - руу дайраад байхад нь би болиулж салгаж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч М.А-ын: “...Тэр өдөр М-ын төрсөн өдөр 12 сарын 09-нд болно гээд 12 сарын 08-нд 23 цаг болж байхад Б - бид 3 орсон. Дотор ороод виски авч уусан. Тэгээд баар хаах болоод үүрийн 05 цагийн үед гараад би нэг зүс мэдэх эмэгтэйтэй яриад гадаа зогсож байхад хажуу талаас одоо хохирогч гээд байгаа М - гэж залуу татаж чангаагаад намайг ардаас хоолой боогоод байсан. Манай найз Б - салгах гээд ирэхэд хэл амаар доромжлоод дайраад байсан. Б -ийг түлхсэн. Б - тэр М - гэдэг залууг цохиод авахаар нь би болиулах гээд цааш нь авч явсан. Би зодооныг салгах гэж цааш нь авч явсан болохоор тэр М - гэж залууг зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн №50 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №91 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.Б - мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би очоод М -ын маргааныг нь болиулах гээд “чи зүгээр бай” гэж хэлсэн. Тэгэхээр М - намайг түлхээд хэл амаар доромжлоод “чи намайг мэдэх үү пизда минь” гэх зэргээр үгээр өдөж доромжлоод байхаар нь би М -ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл М -ыг А хойш нь салгаад татаад аваад явсан. Ингэтэл М - эргээд над дээр хүрээд ирэхээр нь би М -ыг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод, мөрөн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Ингэхэд М - доошоо тонгойгоод суучихсан.Тэр үед миний ард М -тай хамт явсан залуу нь хараал хэлээд орилохоор нь эргэж хараад нүүрэн тус газар нь нэг удаа цохиод хажуу тийшээ далжийгаад явчихсан. Энэ үед Маргад ирж намайг авч яваад зам дээрээс такси барьж бүгдээрээ сууцгааж явсан. Ингээд л харьцгаахаар явж байхад араас “_______” баарны хамгаалагч машинтай ирээд нөгөө хохирогч нар чинь цагдаа дуудчихсан байна. Та нарыг эргээд ир гэж байна гэхээр нь бид нар эргэж очиход цагдаа нар ирцгээчихсэн байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 50 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Б -эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Б - нь 2017 оны 12 дугааар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_______” баарны гадаа М. М -, Б.Ж - нарын зодож тус бүрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М. М -ын мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/, хохирогч Б.Ж -ы мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Ц.А -ын мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Э.Маргадын мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч М.А -ын мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн №50 дугаартай

  1. М. М -ын биед баруун нүдний ухарайн доод ханын хугарал, баруун нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд шарх, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №91 дугаартай  

  1. Б.Ж -ы биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Б -ийг хохирогч Б.Ж -, М. М - нарын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.Б -ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

     Шүүгдэгч Б.Б - нь 500.000 төгрөгийг хохирогч М. М -т төлсөн,  2.800.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, энэ талаар хохирогч шүүгдэгч нарын хэн аль нь маргаж мэтгэлцээгүй болно.  Харин Б.Ж - нь хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаагүй, буюу хохирол төлбөр нэхэмжлээгүй тул Б.Ж -д төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

     Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б - нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

     

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. М овогт Б-рын Б -ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б -ийг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б -ийн хөрөнгө, цалин хөлс,  бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б -эд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б - нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б -ээс 2.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч М. М -т олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б -эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ