Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 305/ШШ2025/00903

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ********* дүүргийн *******-р хороо, ***************-р давхарт үйл ажиллагаа явуулдаг ******* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багийн ****** тоотод оршин суух Ч-н П-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 401,794.09(дөрвөн зуун нэг мянга долоон зуун ерэн дөрөв зууны ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Хариуцагч Ч-н П нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2106140 тоот ******* кредит үйлчилгээний гэрээ байгуулж 210,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2106140 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 208.540 төгрөг, үндсэн хүүд 155,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 27,814.09 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 401,794.09 төгрөгийг хариуцагч Ч-н П-с гаргуулах ... гэжээ.

2. Хариуцагч Ч.П-н тайлбарын агуулга ...Ч-н П миний бие ******* ББСБ ХХК-н нэхэмжилсэн 401,794.09 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 401,794.09 төгрөгийг 2 хуваан /2025.12.30, 2026.01.25/ бүрэн төлж дуусгана ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Ч.П нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 401,794.09(дөрвөн зуун нэг мянга долоон зуун ерэн дөрөв зууны ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Ч.П-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,703.82(арван хоёр мянга долоон зуун гурав зууны наян хоёр) төгрөгөөс 6,351.91(зургаан мянга гурван зуун тавин нэг зууны ерэн нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,351.91(зургаан мянга гурван зуун тавин нэг зууны ерэн нэг) төгрөгийг, хариуцагчаас 6,351.91(зургаан мянга гурван зуун тавин нэг зууны ерэн нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.П нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 401,794.09(дөрвөн зуун нэг мянга долоон зуун ерэн дөрөв зууны ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,703.82(арван хоёр мянга долоон зуун гурав зууны наян хоёр) төгрөгөөс 6,351.91(зургаан мянга гурван зуун тавин нэг зууны ерэн нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,351.91(зургаан мянга гурван зуун тавин нэг зууны ерэн нэг) төгрөгийг, хариуцагчаас 6,351.91(зургаан мянга гурван зуун тавин нэг зууны ерэн нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ