Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 305/ШШ2025/00906

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн ****** сумын ********** багт оршин суух, И овогт Б-н Н-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.

Хүсэлт гаргагч Б.Н нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлтийн агуулга: 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ****** сумын *********** нэгдлийн ********** бригадад малчин-аар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2.Хүсэлтийн үндэслэл үндэслэл: Миний бие 1970 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, одоо 55 настай. Би 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 16 нас хүрч 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн ****** сумын *********** нэгдлийн ********** бригадад илгээлт авч малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 оны 10 дугаар сарын 01-ээс цэрэгт татагдаж 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр халагдаж ирээд 1991 оныг дуустал малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986-1988 оны хөдөлмөрийн дэвтэр бусад бичиг баримтуудыг тоо бүртгэгч алга хийсэн Н-г Н гэж аймгийн архивын лавлагаан дээр нэрний зөрчилтэй гарсан тул заавал шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ****** сумын *********** нэгдлийн ********** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /Б.Н/

- ****** сумын дунд сургууль төгсөгчдийн гэрчилгээний тайлангийн хуулбар/хуулбар үнэн тэмдэгтэй/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 114 дугаартай Г-н Д-г алдарт эхийн одонгоор шагнасан талаарх лавлагаа, архивын эх баримтын хуулбар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай Б.Н-н 1987-1988 оны цалингийн лавлагаа

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаартай Б.Н-н ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй талаарх лавлагаа

- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн CVL2582000001000496 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа/Б.Н/

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны 702 дугаартай Б.Н-н 1988 оны цалингийн лавлагаа, архивын эх баримтын хуулбар

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаартай Б.Н/Б.Н/-н 1987 оны цалингийн лавлагаа, эх баримтын хуулбар

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0801/671 дугаартай лавлагаа

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13/886 дугаартай албан бичиг, Б.Н-н төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1, ХААТР-2 маягтуудын эх баримтын хуулбар

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар  шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч Б.Н нь 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ****** сумын *********** нэгдлийн ********** бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Б-н Н нь 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ****** сумын *********** нэгдлийн ********** бригадад малчнаар ажиллаж ажиллаж байсан болох нь:

- ****** сумын дунд сургууль төгсөгчдийн гэрчилгээний ...25. овог, нэр: Б-н Н, хүйс: эр, гэрчилгээний дугаар:868443, хуваарилагдсан: илгээлт... гэх бичилт бүхий тайлангийн эх хувийн хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны 702 дугаартай тус аймгийн ****** сумын *********** нэгдлийн Хөтөл хэсэгт малчин байсан Б-н Н-н 1988 оны 01-09 дүгээр сард авч байсан цалингийн лавлагаа, архивын эх баримтын хуулбар/хуулбар үнэн дарагдсан/

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаартай тус аймгийн ****** сумын *********** нэгдлийн ********** бригадад/Хөтөл хэсэгт 10, 12 дугаар сард Б.Н/ малчин байсан Б.Н-н 1987 оны 01-06, 10, 12 дугаар сард авч байсан цалингийн лавлагаа, эх баримтын хуулбар/хуулбар үнэн дарагдсан/

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0801/671 дугаартай Б-н Н нь Говь-Алтай аймгаас НАХЯ-н сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж 0214 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-н даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 27-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэсэн лавлагаа

- 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... Б-н Н ажилладаг байгууллага: *********** нэгдэл, эрхэлдэг ажил: хоньчин... гэх бүртгэл бүхий БНМАУ-ын хүн амын регистрийн №025 дугаартай картын эх хувийн хуулбар./хуулбар үнэн дарагдсан/

- 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 061 бүртгэлийн дугаартай ... Б-н Н ... байнга оршин суудаг: Говь-Алтай аймгийн ****** сумын Хөтөлийн хэсэг ... ажилладаг байгууллага: *********** нэгдэл, эрхэлдэг ажил: Хоньчин... гэх бүртгэл бүхий паспорт авах өргөдлийн эх хувийн хуулбар/хуулбар үнэн дарагдсан/ гэсэн баримтаар тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Б-н Н-н 1987 оны 01-06 дугаар сарын цалингийн эх баримтад түүний нэрийг Б-н Н гэж зөрүүтэй бичсэн байна.

Хэрэгт авагдсан 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн БНМАУ-ын хүн амын регистрийн №025 дугаартай картын эх хувийн хуулбар, 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 061 бүртгэлийн дугаартай паспорт авах өргөдлийн эх хувийн хуулбар, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны 702 дугаартай Б.Н-н 1988 оны цалингийн лавлагаа, архивын эх баримтын хуулбар, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаартай Б.Н/Б.Н/-н 1987 оны цалингийн лавлагаа, эх баримт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б-н Н нь Говь-Алтай аймгийн ****** сумын ***********ийн ********** бригадад малчин/хоньчин/-аар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн бригадад түүнтэй төстэй, ойролцоо нэртэй хүн бүртгэлгүй, бичиг баримтууд дээрх нэхэмжлэгчийн төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаарууд зөрүүгүй байх тул Б-н Н-н 1987 оны 01-06 дугаар саруудад ажиллаж байсан хугацааны цалингийн баримтад түүний нэрийг Б.Н нэрээр бүртгэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх дээрх бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

5. Иймд И овогт Б-н Н-н 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ****** сумын *********** нэгдлийн ********** бригадад малчин-аар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар И овогт Б-н Н-н 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ****** сумын *********** нэгдлийн ********** бригадад малчин-аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц .ҮЙТҮМЭН