| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/04571/И |
| Дугаар | 192/ШШ2025/08128 |
| Огноо | 2025-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/08128
| 2025 10 10 | 192/ШШ2025/08128 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,,, байранд байрлах, ХХК /РД: /-д холбогдох,
,,,,, хаягт оршин суух, ,ны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д. ******* миний бие 2020 оны 05 сарын 15-ны өдөр*******, Төгс Прогресс ХХК-ийн барьж гүйцэтгэж буй 1218-р давхрын 36 тоот 51 м.квны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Тухайн эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч 1218-р давхрын 36 тоот 51 м.квны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагаас татгалзаж,*******,,,, 1218-р байр,,,,ыг худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд тухайн байрны 1 мкв үнийг 2 209 000 төгрөг гэж тооцож өмнө төлсөн 2020 оны 08 сарын 28-ны өдөр төлсөн 45 800 000 төгрөг дээр нэмж зөрүү төлбөрт 61 491 130 төгрөгийг 2025 оны 06 сарын 16-ны өдөр төлж нийт 107 291 130 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Түүнчлэн талууд 2Ф.5 оны 06 сарын 16-ны өдөр 06-16/01 дугаар Орон сууц захиалах гэрээг шинэчлэн байгуулж, тус өдрөө мөн Эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж*******,,,, 1218-р байр,,, ,ны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч ******* овогтой *******, нөгөө талаас хариуцагч ХХК, түүнийг төлөөлж захирал Энэбишийн Гантөгс нар харилцан тохиролцож байгуулав. Нэхэмжлэгч ******* овогтой ******* иргэний хэргийн шүүхэд гаргасан Орон сууц захиалан бариулах гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн, Архивын ерөнхий газрын баруун тал 1 орц 7-36 тоот, 51 м.кв талбайтай,ны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлийг харилцан тохиролцож баталгаажуулав. Хариуцагч нь Орон сууц захиалгын гэрээний зүйл болсон орон сууцны 1 м.кв талбайн үнийг нэмэгдүүлж, 2,209,000 төгрөг буюу орон сууцны нийт үнэ 107.291.130 төгрөг болох саналыг нэхэмжлэгч ******* овогтой ******* хүлээн зөвшөөрч байна. Д.******* нь 2020.08.28-ны өдөр ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан орон сууцны нийт үнийн 45,800,000 төгрөгийг төлсөн. Одоо орон сууцны нийт үнийг 107,291,130 төгрөг болгон нэмэгдүүлсэн тул зөрүү 61,491,130 төгрөгийг 2025.06.16-ны өдрийн дотор төлнө. Хариуцагч ХХК нь дээрх орон сууцны зөрүү нэмэлт төлбөр 61.491.130 төгрөгийг хүлээн авсан даруй нэхэмжлэгч Д.*******ийн нэр дээр захиалсан орон сууцыг түүний эзэмшилд бодитоор хүлээлгэн өгч, орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид өгнө. /төлбөр төлөгдөх, орон сууцыг хүлээлгэн өгөх процесс зэрэг хийгдэнэ/ Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 21- р хороо,, 1218-р байр,,, ,ны өмчлөгч Д.******* мөн болохыг хүлээн зөвшөөрч, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримт бичиг, тэр дундаа орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тодорхойлолт зэргийг нэхэмжлэгч Д.******* орон сууцны зөрүү нэмэлт төлбөрийг төлсөн даруй түүнд бүрэн хүлээлгэн өгнө. Энэхүү эвлэрлийг гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцсон болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан*******,,,,, хаягт оршин суух, ,ны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь орон сууц захиалгын гэрээний зүйл болсон орон сууцны 1 м.кв талбайн үнийг нэмэгдүүлж, 2,209,000 төгрөг буюу орон сууцны нийт үнэ 107,291,130 төгрөг болох саналыг нэхэмжлэгч Д.******* хүлээн зөвшөөрч байна. Д.******* нь 2020.08.28-ны өдөр ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан орон сууцны нийт үнийн 45,800,000 төгрөгийг төлсөн. Орон сууцны нийт үнийг 107,291,130 төгрөг болгон нэмэгдүүлсэн тул зөрүү 61,491,130 төгрөгийг 2025.06.16-ны өдрийн дотор төлнө. Хариуцагч ХХК нь дээрх орон сууцны зөрүү нэмэлт төлбөр 61.491.130 төгрөгийг хүлээн авсан даруй нэхэмжлэгч Д.*******ийн нэр дээр захиалсан орон сууцыг түүний эзэмшилд бодитоор хүлээлгэн өгч, орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид өгнө. /төлбөр төлөгдөх, орон сууцыг хүлээлгэн өгөх процесс зэрэг хийгдэнэ/ Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 21- р хороо,, 1218-р байр,,, ,ны өмчлөгч Д.******* мөн болохыг хүлээн зөвшөөрч, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримт бичиг, тэр дундаа орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тодорхойлолт зэргийг нэхэмжлэгч Д.******* орон сууцны зөрүү нэмэлт төлбөрийг төлсөн даруй түүнд бүрэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд, Д.*******ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох*******,,,,, хаягт оршин суух, ,ны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь орон сууц захиалгын гэрээний зүйл болсон орон сууцны 1 м.кв талбайн үнийг нэмэгдүүлж, 2,209,000 төгрөг буюу орон сууцны нийт үнэ 107,291,130 төгрөг болох саналыг нэхэмжлэгч Д.******* хүлээн зөвшөөрч байна. Д.******* нь 2020.08.28-ны өдөр ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан орон сууцны нийт үнийн 45,800,000 төгрөгийг төлсөн. Орон сууцны нийт үнийг 107,291,130 төгрөг болгон нэмэгдүүлсэн тул зөрүү 61,491,130 төгрөгийг 2025.06.16-ны өдрийн дотор төлнө. Хариуцагч ХХК нь дээрх орон сууцны зөрүү нэмэлт төлбөр 61.491.130 төгрөгийг хүлээн авсан даруй нэхэмжлэгч Д.*******ийн нэр дээр захиалсан орон сууцыг түүний эзэмшилд бодитоор хүлээлгэн өгч, орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид өгнө. /төлбөр төлөгдөх, орон сууцыг хүлээлгэн өгөх процесс зэрэг хийгдэнэ/ Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 21- р хороо,, 1218-р байр,,, ,ны өмчлөгч Д.******* мөн болохыг хүлээн зөвшөөрч, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримт бичиг, тэр дундаа орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тодорхойлолт зэргийг нэхэмжлэгч Д.******* орон сууцны зөрүү нэмэлт төлбөрийг төлсөн даруй түүнд бүрэн хүлээлгэн өгнө. гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,950 төгрөгөөс Төрийн сангийн /100200100941/-аас 206,475 төгрөг, хариуцагч ХХК-иас 206,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД