2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/08225

 

                                                                                                   

 

 

                     2025           10              15

                                        192/ШШ2025/08225

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, ******* овогт *******ийн /РД:/ нарын хүсэлттэй,

иргэн //-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, түүнийг ,, нарын эцэг болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*******, М. нар нь иргэн //-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, түүнийг ,, нарын эцэг болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн хүсэлтийн үндэслэлээ: “Нэхэмжлэгч Э.******* миний бие 2000 онд Бүгд найрамдах Хятад улсын иргэн тай танилцаж, 2001 оноос хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 2002 оны 05 сарын 19-ны өдөр охин М., 2013 оны 04 сарын 17-ны өдөр охин, 2013 оны 04 сарын 17-ны өдөр хүү , 2020 оны 08 сарын 17-ны өдөр охин нар төрсөн. Нөхөр нь 1983 оны 03 сарын 23-ны өдөр 3 дугаар амаржих газарт төрсөн болохоор цагаач иргэн гэж явдаг. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс уушгины хорт хавдар хүнд өвчин тусаж, эмчилгээ хийж байгаад 2023 оны 06 сарын 02-ны өдөр нас барсан. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүхдүүдээ төрсөн эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авч байгаагүй миний овгоор овоглож төрсний гэрчилгээ авч байсан. Иймд тай 2001 оноос 2023 оны 06 сарын 01-нийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, мөн *******ийн Анар, *******ийн Амирлан, *******ийн Үүлэнсолонго нарын төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож өгнө үү.” гэв.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

2.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, М., Э.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, охин, хүү , охин нарын төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн *******ны Засаг даргын тодорхойлолт, //-ы нас барсны гэрчилгээний хуулбар, М.,, , нарын эрүүл өсөж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн тодорхойлолт, итгэмжлэл, фото зургууд, -ы Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5093 дугаартай Шинжээчийн дүгнэлт,

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: , нараас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2113 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Гадаад иргэн харьяатын газрын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1751 тоот албан бичиг, түүний хавсралт, мөн газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/1850 дугаартай албан бичиг, түүний хавсралт.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.******* нь иргэн //-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, түүнийг ,, нарын эцэг болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.

4. Нэхэмжлэгч Э.*******ийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.” гэж заажээ.

6. Нэхэмжлэгч Э.******* нь *******,*******, 1101 хаягт оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хх-10 дугаар тал/

7. иргэн // нь 1983 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрж, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.  /хх-13 дугаар тал/

8. Нэхэмжлэгч Э.******* нь талийгаач //-тай 2001 оноос 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, *******ны Засаг даргын тодорхойлолт, гэрч , , нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд //-ны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Гадаад иргэн харьяатын газрын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1751 тоот албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/1850 дугаартай албан бичиг, мөн гэр бүлийн гэрэл зураг зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-10, 23-25, 42-48/

9. Иймд нэхэмжлэгч Э.******* нь талийгаач //-тай 2001 оноос 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10. Хэдийгээр Э.*******, талийгаач // нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаанд охин М.,, хүү , охин нар эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд //-ны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч , , нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, мөн гэр бүлийн гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

11. , // нарын дундаас //,,, нар төрсөн болох нь Гадаад иргэн харьяатын газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/1850 дугаартай албан бичиг, төрөл садангийн бүртгэлийн лавлагаа, гуравдагч этгээд // тайлбар зэргээр тогтоогдож байна. 

11.1. Хүү нь //-ы төрсөн эцэг -тай нэг удам төрлийн холбоотой болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2113 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. /хх 33-34/

11.2. Мөн охин, нар нь //-тай удам төрлийн холбоотой болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5093 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. /хх 62-66/

12. Иймд дээрх үндэслэлээр // нь охин,, хүү нарын биологийн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

13. Түүнчлэн, охин М. Австрали улсад байгаа үндэслэлээр шүүхэд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

            14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данс /улсын төсөв/-аас гаргуулан нэхэмжлэгч Э.*******т  олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт Энхсайхан ******* /РД: РД:*******/-ийг 2001 оноос 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд /талийгаач/ // /РД:/-тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар иргэн //, /РД:/ нь 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү овогт *******ийн , 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин овогт *******ийн , 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин овогт *******ийн Ү нарын биологийн эцэг мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данс /улсын төсөв/-аас гаргуулан нэхэмжлэгч Э.*******т  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.АРИУНБОЛД