| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/06303/И |
| Дугаар | 192/ШШ2025/08226 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/08226
| 2025 10 14 | 192/ШШ2025/08226 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* хаягт оршин суух, ******* овогт ийн ,
Хариуцагч: ,,, хаягт оршин суух, овогт нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,479,371.91 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нямсүрэн овогтой Энхбат, овогтой Зоригтбаатар нар нь 2024.03.14-ний өдөр манай байгууллагатай №2403-3695 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулан 20,000,000. (хорин сая) төгрөгийг сарын 3,50 хувийн хүүтэйгээр, нийт 24 сарын хугацаатай зээлж, мөн өдөр №2403-3695 тоот үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулж 41-р хороо, зээл 18-р гудамж, 226 тоот 481 м.кв хэмжээтэй газар, дугаартай хэмжээтэй хувийн сууцны хамт барьцаалсан. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлээс 4,330,579.28 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,669,835.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 122,615.34 төгрөг нийт 10,804,572.61 төгрөг төлсөн байна. Гэвч 2025.02.28-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байсан тул гэрээ цуцлах тухай утсаар болон бичгээр 2025.02.26-ны өдөр мэдэгдэж үр дүн гараагүй тул Зээлийн гэрээний 7.2.1-д заасныг үндэслэн зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн. 2025.06.23-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 15,669,420.72 төгрөг, үндсэн хүүнд 2,669,835.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 122,615.34 төгрөг, нотариатын зардалд 17,500.000 төгрөг нийт 18,479,371.91 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Хэрэв зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: Зохигчид сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, хариуцагч Н.Энхбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,479,371.91 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч хамтран хариуцагч Б.Зоригбаатараас татгалзаж, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.Зоригбаатар, Н.Энхбат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,479,371.91 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.Зоригбаатараас татгалзаж, хариуцагч Н.Энхбат нь 18,479,371.91 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ,,, хаягт байрлах,, дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
3. Иймд нэхэмжлэгч ББСБ ХХК, хариуцагч Н.Энхбат нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,546 /250,346+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 160,273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Зоригбаатар, Н.Энхбат нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 18,479,371.91 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.Зоригбаатараас татгалзаж, хариуцагч Н.Энхбат нь 18,479,371.91 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ,,, хаягт байрлах,, дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,546 /250,346+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 160,273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД