2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/08233

 

                                                                                                   

 

 

 

 

                     2025           10              14

                                        192/ШШ2025/08233

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******од оршин суух, ******* овогт *******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******од оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ нь Сонгинохайрхан дүүргийн*******нд 22 жил амьдарч байна. өөрийн гэсэн газаргүй байж байгаад 2022 оны 02 дугаар 23-ны өдрийн тушаалаар Сонгинохайрхан дүүргийн*******нд газар эзэмших гэрчилгээ гарсан. Газрын гэрчилгээ гарсан учир газар байхгүй байна гээд манай газрыг чөлөөлж өгөхгүй байсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн*******нд байрлах газрыг хариуцагч Д.ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.” гэв.

2. Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш гэр бүл болох нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдарч ирсэн. Ингээд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Газар зохион байгуулалтын албанд хүсэлт өгсөн. Гэтэл оршин суугаа иргэдийн бичиг баримт үнэн зөв гарсан боловч минийх Лхагвасүрэн гэх хүний нэрээр гарсан ч газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж цуцалсан. Гэвч гэх хүнээс их хэмжээний мөнгө авч газар зарна гээд том оврын ачааны машин авчирч, мөн цагдаагаар айлгаж сүрдүүлж хашаанд орж ирсэн. Надад зарсан газар байхгүй амьдарч байсан энэ л газар байна.” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14/1846 тоот албан бичиг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №011116-2023/01908 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Н.Лхамаажав, Г.Алтангэрэл, Б.Баасандалай нарын тайлбар, Д.аас Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргаар уламжлан Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдөл,

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Сонгинохайрхан дүүргийн Газар зохин байгуулалтын Нэгдүгээр албаны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18/2942 тоот албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2/2751 дугаартай албан бичиг, мөн газрын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/26 дугаартай Шинжээчийн дүгнэлт.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй

байна.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

1.    Нэхэмжлэгч нь хариуцагч Д.д холбогдуулан

“бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

 

2.       Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний

итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Сонгинохайрхан дүүргийн*******нд 22 жил амьдарч байна. Би өөрийн гэсэн газаргүй байж байгаад 2022.02.23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн*******нд газар эзэмших гэрчилгээ гарсан бөгөөд газраа эзэмшиж, ашиглах гэхэд Д. өөрийн газраа зарсан, буух газар байхгүй гээд манай газрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.

            3.1. Хариуцагч Д. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 2010.02.22-ны өдрөөс нөхөр, 4 хүүхдийн хамт уг газар дээрээ амьдарч байгаа. 2022.04.11-ний өдөр Газрын албанд хүсэлт өгсөн бөгөөд хорооны Засаг даргаа уг газар дээр амьдарч байгааг тогтоож, туул 4-35 тоот гэсэн хаяг олгосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж....Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

4.1. Сонгинохайрхан дүүргийн*******, нэгж талбарын   дугаар бүхий 699 м.кв дугаартай эзэмших  эрхийн гэрчилгээгээр уг газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/800 дугаартай захирамжаар д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь дугаартай Иргэний газар эзэмших эрхийн Гэрчилгээний хуулбар, кадастрын зургаар тогтоогдож байна. Уг газар эзэмших эрхийн Гэрчилгээ болон кадастрын зураг нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр болно гэсэн QR кодоор баталгаажуулсан байна.  /хх-6-7х, 36-37х/

4.2. Сонгинохайрхан дүүргийн*******, нэгж талбарын   дугаар бүхий 699 м.кв газрыг нэхэмжлэгч  тэй Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №01116-2023/01908 дугаартай газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан болох нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №01116-2023/01908 дугаартай газар эзэмших эрхийн гэрээний хуулбараар тогтоогдсон. Газар эзэмшүүлэх гэрээг хүчин төгөлдөр болно гэсэн QR кодоор баталгаажуулсан байна. /хх-38-39х/.

4.3. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14/1846 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч д “...Таны ирүүлсэн газар чөлөөлүүлэх хүсэлттэй танилцлаа... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/800 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн*******, нэгж талбарын   дугаар бүхий 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. Иргэн та Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл байдлыг биелүүлж, өөрийн эзэмшиж буй газраа үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үүрэгтэй, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх эрхтэй. Таны гаргасан хүсэлтийн дагуу газар чөлөөлөх боломжгүй….гэсэн албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгсөн байна. /хх-5х/.

4.4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2/2751 дугаартай албан бичгээр тус газрын даргын 2025 оны А/189 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн шинжээчийн дүгнэлтийг ирүүлжээ.

2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №2025/26 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр….Д.ын амьдарч буй эзэмшлийн 5006.6 м.кв газар дээр нэг хашаа баригдсан бөгөөд иргэн гийн нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газар нь тус хашаанд бүхэлдээ давхцаж байна…гэсэн байна. Энэхүү дүгнэлтээр үзэхэд хариуцагч Д.ын амьдарч буй эзэмшлийн 5006.6 м.кв газар дээрх хашаа нь нэхэмжлэгч хууль ёсны дагуу эзэмшиж байгаа 699 м.кв талбайтай газрыг бүхэлд нь хамаарч, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа нь тогтоогдсон байна. /хх-52-60х/

Уг дүгнэлтээр хариуцагч Д.ын амьдарч буй эзэмшлийн 5006.6 м.кв талбайтай газрын хашаа иргэн гийн нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрыг бүхэлд нь хамаарч байгаа нь тогтоогджээ.

Мөн хариуцагч Д.ын амьдарч буй эзэмшлийн 5006.6 м.кв талбайтай газар улсын бүртгэлд бүртгэлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй болохыг уг дүгнэлтээр болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тогтоогдсон болно.

 

5.    Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт “газар эзэмших,

ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс шүүхийн шатнаас өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг явуулж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон түүний дээд эрх бүхий албан тушаалтанд хандсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14/1846 дугаартай тогтоогдож байна.

 

6.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө  

бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасантай нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлага нийцэж байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн*******, нэгж талбарын   дугаар бүхий 699 м.кв газар нь гийн эзэмшлийн газар болох нь газрын гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

6.1.        Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч

өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж, мөн зүйлийн 106.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч гийн газар эзэмших эрхийг түүний хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул өмчлөгчийн нэгэн адил эрх эдлэхийг хуульд заасан байна.

             

            Шүүх хуралдаанд хариуцагч Д. нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны засаг даргаар уламжлан Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлийг Засаг дарга гэж /нэр нь сайн мэдэгдэхгүй/ хүн гарын үсэг зурж, …туул 4-35 тоот хаяг олгов… гэж бичиж Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга гэсэн тамга дарсан байна. /хх-19х/

            Энэхүү баримтаар газар эзэмших эрхийг олгохгүй бөгөөд Газрын тухай хуульд зааснаар Газар эзэмших эрхийг тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухайн оны хурлаар баталсан, иргэн, аж ахуй нэгжид газар олгох төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний дагуу тус дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг олгох ёстой юм. Хариуцагчаас хорооны засаг даргын өргөдөлд цохолт хийсэн энэхүү өргөдлөөс өөр баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэхүү баримт газар эзэмших эрхтэй гэсэн эрх зүйн баримт бичигт тооцогдохгүй.

6.2.        Хариуцагчаас өөрийн амьдарч буй газарт олон жил оршин сууж байгаа

талаар иргэн Н.Лхамаажав, Г.Алтангэрэл, Б.Баасандалай нараар тайлбар бичүүлж шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд эдгээр иргэд хариуцагч Д.ыг тухайн маргаан бүхий газарт амьдарч байсан гэдгийг нотлох болохоос биш газар эзэмших эрхтэй гэснийг нотлох боломжгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй өрсөлдөхүйц нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. /хх-16-18х/

 

            Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №2025/26 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Д.ын амьдарч буй эзэмшлийн 5006.6 м.кв газар дээр хашаа барьсан байгаа болон тухайн газарт амьдарч байгаа талаар тогтоосон. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Д.ыг өөрийн газар дээр хууль бусаар оршин сууж амьдарч байгаа тул бусдын хууль бус эзэмшлээс газраа албадан чөлөөлүүлэх шаардлага байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

6.3.        Мөн хариуцагч нь уг маргаан бүхий газрын талаар Газар зохион

байгуулалтын алба, харьяалах дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу өргөдөл, гомдол гаргасан болон эрх бүхий албан тушаалтнаас маргаантай газрын асуудлаар өгсөн хариу албан бичиг нь тус тус хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагчаас хариу тайлбараа нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүх нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариу тайлбар үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн*******, дугаартай эзэмших  эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын   дугаар бүхий 699 м.кв газрыг хариуцагч Д.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг газар дээр бүхэлд нь баригдсан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагч Д.д даалгаж шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.       Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг

баримтлан нэхэмжлэгч гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн*******, дугаартай эзэмших  эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын   дугаар бүхий 699 м.кв газрыг хариуцагч Д.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг газар дээр бүхэлд нь баригдсан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагч Д.д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД