| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/05542/И |
| Дугаар | 192/ШШ2025/08305 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/08305
| 2025 10 15 | 192/ШШ2025/08305 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, ******* овогт *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* байрлах, “Хурд маркет” ХХК /РД: 6504167/-д холбогдох,
гурил будааны зориулалттай лангууг чөлөөлж цаашид тус лангууг үргэлжлүүлэн түрээслүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч “Хурд маркет” ХХК-д холбогдуулан гурил будааны зориулалттай лангууг чөлөөлж цаашид тус лангууг үргэлжлүүлэн түрээслүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ нь 2022 оны 4 дүгээр сараас буюу тус зах Эко хүнсний зах нэртэйгээр анх нээгдэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш 1 жилийн дараагаас эхлэн лангуу түрээсэлсэн. Хамгийн сүүлд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар шинэчилж байгуулж байна гээд түрээсийн гэрээний төсөл дээр түрээслэгч тал гарын үсэг зуруулаад өөрсдийн захирлаараа зуруулж тамгалуулаад авч ирж өгнө гэсэн боловч өгөөгүй бөгөөд эх хувиараа хариуцагч талд байгаа. Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон гэрээг дангаар цуцлах тухай “мэдэгдэл”-ийн хуулбарыг өгөөд явсныг эс зөвшөөрч байна. Уг мэдэгдэлд “...түрээсийн хугацааны лангууны худалдагчаар “насанд хүрээгүй хүн” суулгаж ажиллуулдаг, тухай бүрд түрээслэгчид гэрээ байгуулахдаа хүртэл аман байдлаар тайлбарлаж танилцуулж мэдэгдэж байсан. Үүний улмаас холбогдох түрээслэгчид шаардлагуудыг тавьсан ч хүлээж авахгүй, шаардлага биелүүлэхгүй мөн Мандах захын менежертэй ёс бус хэллэг ашиглан доромжилсон нь камерын бичлэгээр нотлогдож байна. Гэрээний 9.3.4-т заасан түрээсийн талбай лангуунд насанд хүрээгүй хүн ажиллуулсан тохиолдолд, мөн гэрээний 9.3.5-д заасан түрээслэгч удаа дараа зөрчсөний улмаас Худалдааны засаг захиргаа болон эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг 2 ба түүнээс дээш биелүүлээгүй тул түрээсийн тал дангаар цуцалж байна. Иймд түрээслүүлэгч тал хугацаанаас өмнө гэрээг цуцлах санал гаргаж байгаа тул санхүүтэй тооцоо нийлэн, төлбөр тооцоог дуусгаж, түрээсийн талбайг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөр чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ. Үүний дараа 6 дугаар сарын 09-ний өдөр захын менежер лангуун дээр ирээд та нар өөрсдөө чөлөөлөхгүй бол ачлагын компаниар барааг чинь ачуулах болно гэхээр аргагүйн эрхэнд лангууг чөлөөлсөн. Уг гэрээний 9.3.5-д Гэрээний 4-т заасан үүргийг зөрчсөн тухай Худалдааны захын захиргаа болон эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг 2 ба түүнээс дээш биелүүлээгүй тохиолдолд гэж заасан бөгөөд түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан ямар үүргээ зөрчсөн болох нь удаа дараа гэсэн нь ямар үйл баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна. Уг мэдэгдлийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон атлаа 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөр чөлөөлөхийг мэдэгдсэн байна. Гэрээ цуцлах талаар бичгээр мэдэгдэхдээ Түрээсийн гэрээний 9.1-д хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах тухай санал гаргасан тал нь нөгөө талдаа 30 хоногийн өмнө заавал бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг баримтлаагүй тул уг мэдэгдэл хүчин төгөлдөр бус болно. Мөн уг мэдэгдэлд жич хэмээн онцлоод 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөр түрээсийн талбайг чөлөөлөөгүй тохиолдолд нэг сарын түрээсийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж түрээсийн гэрээнд байхгүй хариуцлага бичсэн байсан. Түрээсийн гэрээний хугацаа үйлчилж эхлээд 3 сар ч хүрээгүй байхад түрээсийн гэрээний заалтыг баримтлахгүй, баримт нотолгоогүй зүйлийг мэдэгдэлдээ тусгаж, түрээслүүлэгч нэг талын санаачилгаар түрээсийн гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй байна. Тус захын менежерээр 2024 оны 4-5 сарын үеэр гэх хүн томилогдож ирснээс хойш түрээслэгч нарыг байнга хэл амаар доромжлон, зүй бус авир гаргаж өөрийг нь эсэргүүцсэн болгоныг таалагдахгүй бол та нар зайлж болно шүү, лангуу чөлөөлж өгөөрэй гэх зүйлийг хэлж, нийт түрээслэгч нарыг ийм байдлаар байнга дарамталдаг болсон. Зөвхөн менежер ын өгсөн үндэслэлгүй мэдээллээр түрээслүүлэгч компани дүгнэлт хийж асуудалд хандаж байгаад маш их харамсаж байна. Иймд гурил будааны зориулалттай лангууг чөлөөлж цаашид 8 сарын хугацаагаар лангууг үргэлжлүүлэн түрээслүүлэхийг “Хурд маркет” ХХК-д даалгаж өгнө үү.” гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран гудамж хаягт байрлах ын лангууг “гурил будуу”-ны чиглэлээр түрээслэхээр иргэн тэй харилцан тохиролцож 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 08-ТГ-2025-18 дугаар Түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээр түрээслэгч нь “”-ын худалдаа үйлчилгээний үйл ажиллагааны журмыг дагаж мөрдөх үүргийг хүлээсэн бөгөөд үйл уг үүргээ биелүүлээгүй бол түүнтэй байгуулсан түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар заасан. Маргаан бүхий гэрээний хугацаанд түрээслэгч нь удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай компанийн зүгээс түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, энэ тухай 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн. Тодруулбал, маргаан бүхий гэрээгээр түрээслэгч нь 2025 оны 6 дугаар сарын ихээр худалдааны төвд цахилгааны утасны хооронд богино холбоо үүсгэж, түрээслэгч Солонго, Баярцэцэг, Санжсүрэн нарын хөргөгчийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж, түүнийгээ хэлэхгүй нууж, гар түймэр гаргах эрсдэл үүсгэсэн. Улмаар бид цахилгаанчин дуудаж хэвийн байдалд оруулсан. 2025 оны 3 дугаар сард их цэвэрлэгээ хийх явцад лангуун доторх бараанаас нь удаа дараа хулгана гарч ирсэн. 2024-2025 онд удаа дараа өөрийн лангуун дээр насанд хүрээгүй хүүхэд суулган, ажиллуулж байсан зэрэг зөрчлийг гаргаж байсан. Ийнхүү эдгээр зөрчил нь маргаан бүхий гэрээний 6.4.-т “түрээслэгч нь галын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй...”, 6.6-т “түрээслэгч нь цахилгаан болон бусад хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ашиглах ба тэдгээртэй холбоотой Монгол Улсын дүрэм, журмыг баримтлах үүрэгтэй”. Түрээслэгч нь цахилгааны болон бусад хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ашиглах ба тэдгээртэй холбоотой Монгол улсын дүрэм, журмыг баримтлах үүрэгтэй. Түрээсийн гэрээний 9.3.4-т түрээсийн талбай, лангуунд насанд хүрээгүй хүн ажиллуулсан тохиолдолд” мөн ын худалдаа үйлчилгээнд санаатай буюу санамсаргүйгээр саад учруулсан” гэж тус тус заасныг зөрчсөн тул манай компанийн зүгээс түрээслэгч тэй байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Ийнхүү манай компанийн зүгээс иргэн гээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай Түрээсийн гэрээ, Хурд маркет ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл,
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08-ТГ-2025-18 дугаартай Түрээсийн гэрээ, “”-ын Худалдаа үйлчилгээний үйл ажиллагааны журам, Хурд маркет ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, фото зураг.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй
байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч гээс хариуцагч “Хурд маркет” ХХК-нд холбогдуулан “”-ын 25 дугаартай лангууг 8 сарын хугацаагаар үргэлжлүүлэн түрээслүүлэхийг “Хурд маркет” ХХК-нд даалгах тухай” нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “Хурд маркет” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Нэхэмжлэгч нь хариуцагч “Хурд маркет” ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №25 тоот түрээсийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 16-р хороо, Улаанхуаран хаягт байрлах “” /өмнө нь “” нэртэй байсан/-д худалдаа үйлчилгээний зориулалттай 4,8 м.кв талбайтай лангууг түрээсийн гэрээ байгуулж түрээсэлсэн. Зохигчид 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээ байгуулж түрээсийн гэрээг сунгасан. Хариуцагч “Хурд маркет” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр д түрээсийн гэрээ цуцлах албан мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэлд ...удаа дараа лангуунд насанд хүрээгүй хүн суулган ажиллуулсан, “”-ын менежертэй ёс бус хэллэг ашиглан доромжилсон нь камерын бичлэгээр нотлогдож байна. Түрээсийн гэрээний 9.3.4, 9.3.5-т заасныг удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн тул 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлөхгүй тохиолдолд нэг сарын түрээсийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлнө...гэсэн албан бичиг ирсэн. албан бичигт дурдсан зөрчлийг гаргаагүй байсан хэдийн түрээсийн талбайг чөлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэжээ.
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч нь насанд хүрээгүй хүүхэд лангуу дээрээ зогсоосон нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог, энэ нь гэрээний 9.3.4-т заасныг зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. Гэрээний 9.3.5-т зааснаар түрээслүүлэгчийн хууль ёсны шаардлагыг удаа дараа зөрчиж, гэрээний биелүүлдэггүй. Мөн 2025.06 дугаар сард худалдааны төвд цахилгааны богино холбоо үүсгэж, түрээслэгч Солонго, Баярцэцэг, Санжсүрэн нарын хөргөгчийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж, түүнийг хэлэхгүй нууж гал түймэр гаргах эрсдэлийг бий болгож байсан. 2025 оны 03 дугаар сард их цэвэрлэгээ хийх явцад лангуун доторх бараанаас нь удаа дараа хулгана гарч ирсэн. Энэ нь гэрээний 6.4, 6.6, 6.7.2-т заасныг тус тус удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна ...гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагч “Хурд маркет” ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаартай түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-4-5х/
4.2. Нэхэмжлэгч нь хариуцагч “Хурд маркет” ХХК-тай 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-24-25х/
4.3. “Хурд маркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай тушаалаар “”-ын худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааны журмыг баталсан байна. /хх-26-30х/
4.4. “Хурд маркет” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр түрээслэгч танд гэж хаяглан нэхэмжлэгч д гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн байна. Уг мэдэгдэлд түрээсийн гэрээний 9.3.4, 9.3.5-т заасныг зөрчсөн тул 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн талбайг суллахыг, хэрэв суллаагүй тохиолдолд нэг сарын түрээсийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоногт тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохыг мэдэгдсэн байна. /хх-31х/
4.5. Шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрч ын Самсунг А52 маркийн хар өнгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр “2025.01.02-ны өдрийн 10:20 минутад авагдсан фото зураг байна. Уг зурагт гурил, будааны 25 дугаар бүхий лангуу харагдаж байх бөгөөд тус зурагт ногоон хантааз өмссөн эрэгтэй хүүхэд лангууны худалдагчийн хэсэгт зогссон харагдаж байна...”, “2025.01.02-ны өдрийн 10:20 минутад авагдсан фото зураг байна. Уг зурагт гурил, будааны 25 дугаар бүхий лангуу харагдаж байх бөгөөд ногоон хантааз өмссөн эрэгтэй хүүхэд лангууны ард талын худалдагчийн хэсэгт зогссон байх...” гэсэн 2 зурагт 2025.01.02-ны өдрийн 10:20 минутад 25 дугаар лангуунд насан хүрээгүй эрэгтэй хүүхэд зогсож байгаа нь тогтоогдсон байна. /хх-52-53х, 32х/
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч “Хурд маркет” ХХК-тай Баянзүрх дүүргийн 16-р хороо, Улаанхуаран хаягт байрлах “” /өмнө нь “” нэртэй байсан/-д худалдаа үйлчилгээний зориулалттай 4,8 м.кв талбайтай лангууг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаартай түрээсийн гэрээ байгуулж түрээсэлсэн. Мөн уг гэрээг талууд дүгнэж, гэрээг цааш үргэлжлүүлэн түрээслэхээр 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх 2 түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж, Иргэний хуулийн 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар бичгээр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул зохигчдын хооронд байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаартай түрээсийн гэрээ, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хуульд тусгасан боловч зохигчид өөрсдөө гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлагагүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл зохигчид гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гэрээнд заасан сар бүрийн түрээсийн төлбөрийг харилцан төлж байсан, гэрээний хүчин төгөлдөр байдал дээр зохигчид маргаагүй тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх нь зүйтэй юм.
7. Харин хариуцагч “Хурд маркет” ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр түрээслэгч танд гэж хаяглан нэхэмжлэгч д гэрээ цуцлах мэдэгдэлд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээний 9.3.4, 9.3.5-т заасныг зөрчсөн гэж гэрээг цуцлахаар мэдэгдэл хүргүүлсэн гэж хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарладаг.
Уг гэрээний 9.3.4-т зааснаар насанд хүрээгүй хүүхдийг 25-р лангууны ард зогсоосон гэх үйлдэл Шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд авагдсанаар 2025.01.02-ны өдрийн 10:20 минутад болсон байна. Өөрөөр хэлбэл өмнөх 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаартай түрээсийн гэрээний цаг хугацааны үйлчлэлд хамаарах бөгөөд уг гэрээнд насанд хүрээгүй хүүхдийн лангуу ард зогсоохыг хориглосон заалт гэрээнд байгаагүй, сунгахаар шинэчлэн байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээний 9.3.4-т энэхүү заалтыг шинээр нэмсэн байна. Өөрөөр хэлбэл 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаартай түрээсийн гэрээг зохигчид дүгнэж, гэрээний харилцааг үргэлжлүүлэхээр хугацааг сунгаж, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан нь өмнөх 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаартай түрээсийн гэрээг ямар нэгэн зөрчилгүй гэж дүгнэсэн гэж үзнэ.
Харин гэрээг цуцлах мэдэгдэл нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны нэхэмжлэгч д хүргэгдсэн бөгөөд уг мэдэгдэл нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээний үйлчлэлд хамаарагдах тул уг гэрээнээс өмнөх үйл явдлаар гэрээг цуцлах тухай хариуцагчийн мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрч оос ...2025 онд байгуулсан түрээсийн гэрээний хугацаанд удаа дараа насанд хүрээгүй хүн лангуу дээр зогсоосон...гэдэг боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, зөвхөн гэрчийн тайлбар үүнийг нотлох боломжгүй юм. Мөн Гэрч оос өмнөх 2024 оны түрээсийн гэрээний явцад ....цагдаагийн байгууллагаас тус зах дээр шалгалтаар ажиллаж, насанд хүрээгүй хүн лангуун дээр ажиллуулсан үндэслэлээр манай компанийг торгож, зөрчлийн арга хэмжээ авсан, үүний улмаас би цалингаа хасуулж байсан... гэдэг боловч энэ талаар хариуцагчаас хэрэгт баримт гаргаж өгөөгүй, гэрчийн тайлбарт дурдсан цагдаагийн байгууллагаас “Хурд маркет” ХХК-нд зөрчлийн арга хэмжээ авч, торгууль ногдуулсан торгуулийн шийтгэвэр баримт, гэрч д сахилгын шийтгэл оногдуулсан “Хурд маркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалыг нотлох баримтаар шүүхэд өгсөн тохиолдолд гэрчийн өгсөн тайлбар, хариуцагч талаас гаргасан тайлбарыг шүүх бичгийн бусад баримтаар нотлогдсон гэж үнэлэх боломжтой байтал хариуцагч талаас энэхүү баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул дээрх насанд хүрээгүй хүнийг удаа дараа лангуу дээр зогсоож ажиллуулж байсан нь эргэлзээлтэй юм.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээний 9.3.5-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн үйл явдал тогтоогдсонгүй. Нэхэмжлэгчээс хариуцагч “Хурд маркет” ХХК-аас гаргасан гэрээний 4-т заасан 13 заалтын аль заалтыг удаа дараа зөрчсөн нь тодорхойгүй, хэрэгт гэрээний 4-т заасан 13 заалтын ямар зөрчлийг гаргасныг удаа дараа шаардахад зөрчөөд байгаа талаарх мэдэгдэл, баримтыг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.
8. Шүүх хуралдааны явцад гэрчээр оролцсон Ш.Солонго, нараас нэхэмжлэгч гийн лангуу доороос хулгана гарч ирсэн, лангуу дээрээ хоол хийж цахилгааны богино холболт гарснаас гал түймэр гарах эрсдэл үүссэн, захын менежер ын хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл гийн 25-р лангуун доороос хулгана гарч ирсэн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар мэргэжлийн эрүүл ахуйн байцаагчийн дүгнэлт хэрэгт байхгүй, мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд... хулгана нь агуулахаас дамжин бүх лангууг дамжин гүйж байдаг.... талаар тайлбарласан нь үндэслэлтэй байх боломжтой юм.
Мөн цахилгааны богино холболт үүссэн талаар “Хурд маркет” ХХК-тай цахилгаан эрчим хүчний гэрээтэй ажилладаг компанийн эрх бүхий албан хаагчийн гаргасан дүгнэлт хэрэгт ирээгүй, энэ талаар харьяалах дүүргийн Онцгой байдлын газраас дүгнэлт гаргуулаагүй тул хариуцагчаас нэхэмжлэгч гийн цахилгааны богино холболт үүсгэж, галын аюулгүй байдлыг сахин ажиллаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Энэ нь цахилгааны эрчим хүчний болон галын аюулгүй байдлын хууль, дүрмийн дагуу мэргэжлийн байгууллага, хариуцсан тусгай зөвшөөрөлтэй цахилгааны эрчим хүчийг түгээх аж ахуйн нэгжийн дүгнэлтээр тогтоохоос бус хариуцагчийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан тус захын менежер ын дан ганц тайлбараар тогтоогдох боломжгүй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас нэхэмжлэгч г 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээний 6.4, 6.6, 6.7.2-т заасныг тус тус удаа дараа зөрчсөн гэж нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарладаг боловч энэ талаарх үйл явдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч талын тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэх боломжгүй байна.
Иймд хариуцагч “Хурд маркет” ХХК-аас тэй байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж шүүхээс дүгнэв.
8. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж, 320 дугаар зүйлийн 320.1 дэх “Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно” гэж зааснаар нь “Хурд маркет” ХХК-тай 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээг байгуулахдаа гэрээний 3.1-т зааснаар 2025.02.28-ны өдрөөс 2026.02.28-ны өдрийг хүртэл 01 жилийн хугацаагаар гэрээг байгуулсан байна. Гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг төлж, түрээсэлсэн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг хүртэх эрхтэй юм.
Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас үүдэлтэй нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн талбайг суллаж өгсөн бөгөөд үүнтэй хариуцагч тал маргаагүй.
Нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн гэрээгээ зөрчөөгүй хэр нь түрээсийн гэрээний хугацааг дуусгалгүйгээр түрээсийн талбайг суллаж өгсөн нь тогтоогдсон тул түүнийг түрээсийн гэрээг үргэлжлүүлэн гэрээнд заасан хугацаанд ашиглах эрхийг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №08-ТГ-2025-18 дугаартай түрээсийн гэрээг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 3 сар 19 хоног түрээсийн талбайг ашигласан байна. Үүнээс хойш буюу 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хэргийг энэ өдрөөр шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн 8 сар 11 хоног түрээсийн талбайг үргэлжлүүлэн түрээслүүлэхийг хариуцагчид даалгасан нь үндэслэлтэй юм.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн хариу тайлбар ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарын үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хурд маркет” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, Улаанхуаран хаягт байрлах “”-ын 25 дугаартай лангууг нэхэмжлэгч д үргэлжлүүлэн 08 сар 11 хоногийн хугацаатай түрээслүүлэхийг “Хурд маркет” ХХК-нд даалгаж, энэхүү лангууг үргэлжлүүлэн түрээслүүлэх хоногийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД