Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2025/00872

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: ***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-д холбогдох

322,687.78 (гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян долоон төгрөг, далан найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 322,687.78 (гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян долоон төгрөг, далан найман мөнгө) төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Харилцагч *** нь 2024 оны 12 сарын 02-ний өдрийн 414 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны *** тоот дансанд 170.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч ***-д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж *** дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 322,687.78 (гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян долоон төгрөг, далан найман мөнгө) төгрөгийг 2026 оны 02 дугаар сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь хариуцагч ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 322,687.78 (гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян долоон төгрөг, далан найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь “...Нэхэмжилсэн 322,687.78 (гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян долоон төгрөг, далан найман мөнгө) төгрөгийг 2026 оны 02 дугаар сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна …” гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 322,687.78 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,054 төгрөгнөөс 7,027 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гээс 7,027 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь хариуцагч ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 322,687.78 (гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян долоон төгрөг, далан найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** овгийн *** нь 1, 322,687.78 (гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян долоон төгрөг, далан найман мөнгө) төгрөгийг 2026 оны 02 дугаар сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,054 төгрөгнөөс 7,027 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гээс 7,027 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Б.ОДБАЯР