| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00327/И |
| Дугаар | 312/ШШ2025/00750 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 312/ШШ2025/00750
| 2025 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 312/ШШ2025/00750 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1996 онд төрсөн, 29 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг, Ундарга 5-4 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,156,843 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-аас хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 23,156,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч *******н ******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,200,000 /Хорин сая хоёр зуун мянган/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк нь харилцагч овогтой цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийххэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,200,000 /Хорин сая хоёр зуун мянган/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 1,018,721 =97 /Нэг сая арван найман мянга долоон зуун хорин нэгэн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2024 оны 05 сараас хойш дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн ба зээлийгн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдпаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,180,886=21 (Арван найман сая нэг зуун наян мянга найман зуун наян зургаан төгрөг хорин нэгэн мөнгө), зээлийн хүү 1,580,246=60 (Нэг сая таван зуун наян мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг жаран мөнгө), нэмэгдүүлсэн хүү 28,157.81 (Хорин найман мянга нэг зуун тавин долоон төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг хугацаа хэтрүүлээд 164 хоног болсон байна. Банк нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж , мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 02-р сарын 05-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 18,180,886=21 (Арван найман сая нэг зуун наян мянга найман зуун наян зургаан төгрөг хорин нэгэн мөнгө), зээлийн хүү 1,580,246=60 (Нэг сая таван зуун наян мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг жаран мөнгө), нэмэгдүүлсэн хүү 28,157.81 (Хорин найман мянга нэг зуун тавин долоон төгрөг наян нэгэн мөнгө) нийт 23,156,843=47 /Хорин гурван сая нэг зуун тавин зургаан мянга найман зуун дөчин гурван төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг Зээлдэгч ******* *******аас гаргуулж өгнө үү. гэжээ. гэжээ
2. Хариуцагч Б.******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
3.Нэхэмжлэгчээс гаргаж өгөн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... ХК-тай харилцагч, зээлдэгч ******* ******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,200,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалттайгаар онлайн хэлбэрээр авсан байдаг. Харилцагч нь энэ зээлийг авснаас хойш үндсэн зээл 2,019,113.79 төгрөг, зээлийн хүү 1,018,721.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 677.39 төгрөг нийтдээ 3,038,513 төгрөг төлсөн байдаг. 2024 оны 07 дугаар сараас хойш зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа хугацаа хэтэрч эхэлсэн. Нэхэмжлэл гаргаж өгсөн өдрийн буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18,180,886.21 төгрөг, зээлийн хүү 1,580,246.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,157.88 төгрөг, нийт 23,156,843.47 төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү. Зээл төлөхгүй болсноос хойш манай хариуцсан эдийн засагч ажил дээр нь очиж уулзаад хэлж шаардаж байсан. Хариуцагч өөрөө цагдаагийн газарт ажиллаж байгаа. Төлнө гэдэг боловч хойшлуулсаар байгаа. Банк бол иргэд хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хадгаламжийг төвлөрүүлж аваад тэр мөнгөө л бусдад зээлдүүлж байгаа хэлбэр шүү дээ. Гэхдээ ны зүгээс харилцагчдаа боломж олгоод нэхэмжлэл гаргаснаас хойших 90 хоногийн хүүгээ нэмж нэхэмжлэхгүй байгаа гэв.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, зээлдэгчийн мэдээлэл зэрэг баримтуудаар хариуцагч Б.******* нь наас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,200,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Голомт ХК нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
7.Хариуцагч нь үндсэн зээл 18,180,866 төгрөг, үндсэн хүү 1,580,246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,157 төгрөг нийт 19,789,289 төгрөгийг гаргуулж төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байгаа.
8.Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн хүсэлтээр түүнийг хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй юм.
10. Иймд дээрхи үндэслэлээр хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,789,289 төгрөгийг гаргуулж ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,367,554 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
11.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,734 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 256,896 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,789,289 төгрөгийг гаргуулж ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,367,554 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,734 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 256,896 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН