| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/15638/И |
| Дугаар | 197/ШЗ2026/03394 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 197/ШЗ2026/03394
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: ,,,,, ******* ББСБ ХХК /РД:/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,, ******* оршин суух, /РД:/-д холбогдох
Гэрээний үүрэгт 3,903,813.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.тэй 2024.10.21, 2024.12.03-ны өдөр байгуулсан гэрээний үүрэг 3,903,813.11 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлд тодорхойлж заасан хариуцагчийн оршин суух хаягаар хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эрх үүрэг тайлбарласан мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Тодруулбал нэхэмжлэлийг нэхэмжлэлд бичигдсэн хариуцагчийн ,,, тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар шууданчийн магадлагааг Хорооны засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлсэн тул шүүх 2025 оны 7 сарын 9-ний өдрийн дугаартай захирамжаар хариуцагчийн регистрийн бүртгэлийн дугаараар оршин суух хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гүйцэтгэхэд:
регистрийн дугаартай, ******* овогт нь Улаанбаатар *******,*******, ******* ******* ******* тоотод оршин суудаг болохыг тодорхойлов. гэх иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд өөрөө хүлээн авч төлөвтэй байсан тул хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэвч хариуцагчийг албадан ирүүлэх боломжгүй гэсэн илтгэх хуудсыг хаягтаа оршин суудаггүй гэсэн Хорооны тодорхойлолтын хамт ирүүлжээ.
Мөн хариуцагчийн, нэхэмжлэлд дурдсан ******* дугаарт холбогдоход холбогдохгүй гэх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн цахим шуудангийн хаягийг нэхэмжлэлдээ дурдаагүй тул хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасанд хамаарч байх бөгөөд тус шүүхийн харьяаллын бус байх тул ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй У.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож, харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах, хариуцагч хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй тохиолдолд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэж буй явдал биш бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг тодорхой болгон шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдав.
Хэргийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,903,813.11 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,411 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт /21 хуудас/-ыг нэхэмжлэгчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярцэнгэлд даалгасугай.
4. Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА