2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/08493

 

                                                                                                   

 

 

 

 

 

                     2025           10              21

                                        192/ШШ2025/08493

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******т байрлах, “Ти Ти Си энд Ти” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,,, хаягт оршин суух, овогт -д холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 84,850,987 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 135,886,150 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мишээлт, гэрч Х.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ти Ти Си энд Ти” ХХК нь хариуцагч Г.Дэлгэрмөрөнд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 84,850,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ ХХК нь Улаанбаатар хот ,, 28/5-р байрны 440 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай амины орон сууцыг хөлслөхөөр Ганхуяг овогтой Дэлгэрмөрөнтэй 3 жилийн хугацаатай, DGK-2020/28 дугаартай Орон сууц хөлслөх гэрээг 2020 оны 10 сарын 16-ны өдөр байгуулсан. Орон сууц хөлслөх нэг сарын төлбөр 4200 ам.доллар байхаар тохиролцож, төлбөрийг тухайн өдрийн долларын ханшийг үндэслэн тооцож төлж байхаар болсон /6 сарын төлбөрт 25,200 ам.доллар, мөн барьцаа төлбөр 6 сарын хөлстэй тэнцэх 252,005 ам.доллар, нийт 50,400 ам.доллар буюу Орон сууц хөлслөх гэрээний 3.1-д заасны дагуу тухайн төлбөрийг төлсөн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн Монгол банкнаас зарласан америк долларын ханш 2,853.47 төгрөг байснаар тооцож Хөлслүүлэгчийн Хаан банхны тоот төгрөгийн дансанд 143,816,400 төгрөгийг шилжүүлсэн. 2022 онд гэрээний талууд харилцан тохиролцож гэрээний Хөлслөгч тал өөрчлөгдөж Ти Ти Си энд Ти ХХК болон Ганхуяг овогтой Дэлгэрмөрөн нарын хооронд 2022 оны 10 сарын 16-ны өдөр ТТСТ-2022-180 дугаартай Амины орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай шинээр байгуулсан. Хөлслүүлэгч ТТСТ-2022-180 дугаартай гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан “Ти Ти Си энд Ти” ХХК, Г.Дэлгэрмөрөн нарын хооронд байгуулсан ТТСТ-2022-180 дугаартай "Амины орон сууц хөлслөх гэрээ”-ний 1 дугаар зүйлийн 13-т гэрээний тал өөрчлөгдөж байгаа нь дахин барьцааны төлбөр хүлээн авах барьцаа төлбөрийг хөлслөгч талд буцаан олгохгүй байх үндэслэл болохгүй гаж барьцаа төлбөртэй холбоотой асуудлыг тодорхой тусгасан. Ингэснээр хөлслүүлэгч Г.Дэлгэрмөрөн, хөлслөгч “Ти Ти Си энд Ти” ХХК-д барьцаа төлбөрийг буцаан олгоно гэдгээ бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсөн. “Ди Жи Кай Ложистик” ХХК нь барьцаа төлбөрийн 25,200 ам.долларыг хөлслүүлэгч Г.Дэлгэрмөрөнөөс буцаан шаардах, авах эрхийг “Ти Ти си энд Ти” ХХК-д шилжүүлсэн. Улмаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар талууд тохиролцож “Ти Ти Си энд Ти” ХХК-аас орон сууц хөлслүүлэгч Г.Дэлгэрмөрөнд “Гэрээ цуцлах тухай” 2023 оны 2 сарын 27-ны өдрийн 23/252 тоот албан бичиг, 2023 оны 4 сарын 18-ны өдөр “Барьцаа төлбөрийг буцаан авах тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн. Түүнчлэн 2023 оны 3 сарын 21-ний өдөр Г.Дэлгэрмөрөнөөс цуцлах тухай мадагдсан тул амины орон сууцанд учирсан хохирлыг үнэлүүлэх шаардлага үүслээ. амины орон сууцны эвдрэл, засварын үнэлгээ хийгдсэний дараа бид үнэлгээний дагуу засвар үйлчилгээний зардлыг барьцаа төлбөрөөс хасаж, үлдэгдэл төлбөрийг бөөнд нь буцаан шилжүүлэх болно" гэсэн хариу хүсэлт бичгийг 2023 оны 3 сарын 21-ний өдөр ирүүлсэн. Улмаар “" ХХК 2023 оны 4 сарын 5-ны өдөр хөрөнгийн хохирлын үнэлгээ хийж 2,353,050 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Үнэлгээний тайланг Хөлслүүлэгч талд танилцуулсан бөгөөд тайлантай холбоотой аливаа санал, хүсэлт ирүүлээгүй болно. Ийнхүү талууд харилцан тохиролцсоноор Хөлслөгч тухайн амины орон сууцыг тавилга эд хогшлын хамт хөлслүүлэгчид 2023 оны 4 сарын 19-ний өдөр бүрэн хүлээлгэн өгч акт үйлдсэнээр Орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон хэдий ч Хөлслүүлэгч Барьцаа төлбөрөө буцаан төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар байгаа юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 183/Ш32023/19375 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар манай компани оршин суух хаяг нь тодорхойгүй йг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргаснаар 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/00295 дугаар шүүхийн шийдвэрээр й оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. й оршин сууж байгаа хаягийг олж тогтоосон тухай хариу мэдэгдлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүлээн авснаар түүнд холбогдуулан нэхэмжлэлийг дахин гаргах боломжтой болсон юм. Манай компанийн хувьд орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөгдсөн нийт барьцаа төлбөрийн 25200 ам.доллароос хохирлын үнэлгээний 2,353,050 төгрөгийг /Монгол банкны ам долларын ханшийг үндэслэн тооцон/ хасаж 24,530 ам долларыг нэхэмжилж байна. Иймд орон сууц хөлсөх гэрээний барьцаа төлбөр болох 24,530 америк доллар буюу нэхэмжлэх гаргах үеийн Монгол банкнаас зарласан ам долларын ханшаар тооцон 84,850,987 төгрөгийг Г.Дэлгэрмөрөнөөс гаргуулж өгнө үү.” гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: “Ти Ти Си Энд Ти” ХХК-ийн нэхэмжлэлтэй. Г.Дэлгэрмөрөнд холбогдох барьцаа төлбөрт 24.530 доллар буюу 84,850,987 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нь 2020 оны 10-р сарын 16-ны өдөр өөрийн засвар хийж, тохижуулаад /гал тогооны тавилга, хувцасны шкаф зэргийг шинээр авч тавиад байсан удаагүй байсан “Улаанбаатар хот, ., 28/5-р байрны 440 м2 талбай бүхий хувийн орон сууцаа “Ди Жи Кэй Ложистик" ХХК-ийн олон удаагийн гуйлт, хүсэлтээр хөлслүүлэхээр болж ДЖК-2020/28 дугаар "Орон сууц хөлслөх" гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, орон сууцыг 2020 оны 10-р сарын 19-ний өдөр актаар хүлээлгэж өгсөн. Гэтэл хөлслөгч тал болох "Ди Жи Кэй Ложистик" ХХК нь гэрээний хугацаа дуусаагүй байхад хөлслөгч талыг өөрчлөхийг хүссэн бөгөөд түүний энэхүү хүсэлтийн дагуу 2022 оны 10-р сарын 12-ны өдөр "Ти Ти Си Энд Ти ХХК-тай ТТСТ-2022-180 дугаар "Орон сууц хөлслөх" гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэвч тус компани нь гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу гэрээ байгуулснаас хойш 5 сарын дараа /2023 оны 02-р сарын 27-ны өдөр/ компани үйл ажиллагааны өөрчлөлтөөс шалтгаалан үргэлжлүүлэн хөлслөх боломжгүй болсон тул гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. "Орон сууц хөлслөх" ТТСТ-2022-180 дугаар гэрээний 2.4.1-т хөлслөгч нь орон сууцыг энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу ариг гамтай эзэмшин ашиглаж, бүрэн бүтэн байдал, чанар өнгө үзэмжийг хэвийн элэгдэл хорогдлыг тооцсон хэмжээнд байлгах үүрэгтэй, 3.2-т гэрээ дуусгавар болсноос хойш 10 хоногийн дотор хөлслөгч нь хүлээлцэх актаар хүлээн авах үеийн байдлаас хэвийн элэгдэл тооцсон хэмжээнээс дордуулаагүй байдлаар хөлслүүлэгчид актаар хүлээлгэн өгнө гэж заасан. Гэтэл анх орон сууцанд 2-3 хүн амьдарна гэж хэлж эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан атлаа гэрээний хугацаанд орон сууцыг гэрээнд зааснаас өөр зориулалтаар компани ажилчдын хоолны газар болгон ашиглаж байснаас болж орон сууцанд их хэмжээний хохирол учирсан. Тодруулбал, гал тогооны өрөөнд их хэмжээний хохирол учирсан байсан бөгөөд гал тогооны тавилга, хэншүү сорогч их хэмжээний тосоор бохирдож, шарласан эдэлгээнээс болж гал тогооны тавилга энд тэндээ ховхорч, хуурч, эвдэрсэн, мөн шатны бариулын хэсэг энд тэндээ ховхорч, хуурч, бохирдсон, орон сууцны таазны эмульс замаск ховхорч, шарласан, ханын обойнууд хуурч, шарлаж бохирдсон байсан. Мөн сан, шугам, хоолой их хэмжээний тосоор дүүрч бөглөрөх болсон. Мөн орон сууцыг хүлээн авах үед гал тогооны плитк, холигч, угаалтуур хувцас хатаагч, дүүш эвдэрсэн, хэншүү сорогч их эдэлгээнд орсон, аяга таваг угаагч засварлах шаардлагатай болсон, хөргөгч хагарсан, гал тогооны обжурын чимэглэл дутсан, унтлагын өрөөний зарим гэрэл дутсан байдалтай байсан. "Орон сууц хөлслөх" ТТСТ-2022-180 дугаар гэрээний 2.4.6-т хөлслөгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас орон сууц, барилга болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулбал учирсан хохирлыг нэн даруй тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр бүрэн төлж барагдуулах, эсвэл ижил төрлийн эд хөрөнгөөр солих үүрэгтэй гэж заасан. Иймд дээрх нөхцөл байдлаас хамаарч орон сууцанд засвар хийх шаардлагатай болсон байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч компани тухайн үеийн удирдлага, ажилтнуудад 2023 оны 03-р сарын 15-ны өдөр мэдэгдсэн. Улмаар тус компани орон сууцанд засвар хийж, гал тогооны тавилгыг иж бүрнээр сольж өгөхөөр болсон. Тодруулбал 2023 оны 04-р сарын 18-ны өдөр 23/536 тоот албан бичгээр орон сууцанд хийх засварыг “Сод Цас” ХХК-ээр хийлгэхээр үнийн саналыг явуулсан байдаг. Мөн тус өдөр нэхэмжлэгч компани нь барьцаа төлбөр болох 25.200 ам доллароос засвар болон хохирлын үнэлгээг хасаж барьцаа төлбөрт 14,532.8 долларыг шилжүүлэх талаар албан бичиг хариуцагчид ирүүлж байсан. Мөн гал тогооны иж бүрэн тавилгыг kitchen all-oop хийлгэхэд тухайн үед 100,000,000 орчим төгрөг болохоор байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. “Орон сууц хөлслөх” ТТСТ-2022-180 дугаар гэрээний 1.3-т "Хөлслүүлэгч нь барьцааг Хөлслөгчөөс энэхүү Гэрээний дагуу хөлслүүлэгчид төлөх төлбөр болон бусад хохирлын нөхөн төлбөрт суутган тооцох эрхтэй" гэж заасан. Иймд одоо барьцаа төлбөрт 24,530 доллар буюу 84,850,987 төгрөгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн орон сууцанд учирсан хохирол болон өөрсдийн хийсэн засварын зардлыг сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3. Хариуцагч Г.Дэлгэрмөрөн хохиролд 135,886,150 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “Ти Ти Си Энд Ти” ХХК нь ,, 28/5-р байрны 440 м2 талбай бүхий хувийн орон сууцыг хөлсөлж байх хугацаандаа Орон сууц хөлслөх ТТСТ-2022-180 дугаар гэрээний 2.4.1, 3.2-т заасан үүргээ зөрчиж орон сууцыг амьдрах зориулалтаас өөрөөр ажилчдын цайны газар болгон ашиглаж, орон сууцанд 135,886,150 төгрөгийн хохирол учруулсан байна. Тодруулбал, гал тогооны өрөөний тавилга, хэншүү сорогч их хэмжээний тосоор бохирдож, шарласан эдэлгээнээс болж гал тогооны тавилга энд тэндээ ховхорч, хуурч, эвдэрсэн, мөн шатны бариулын хэсэг энд тэндээ ховхорч, хуурч, бохирдсон, орон сууцны таазны эмульс замаск ховхорч, шарласан, ханын обойнууд хуурч, шарлаж, бохирдсон байсан. Улмаар тухайн үед нэхэмжлэгчийн шаардсаны дагуу хариуцагч компани ХХК-аар орон сууцанд засвар хийлгүүлэхээр болсон бөгөөд түүний засварын зардлыг 10,667.2 доллар гэж тооцсон. Мөн гал тогооны тавилгыг -оор захиалж хийлгэж байсан бөгөөд ажилчдын хоол буюу Хятад хоол их хэмжээгээр хийж байснаас улбаалж гал тогооны тавилга их хэмжээгээр гэмтэж, элэгдсэн. Улмаар гал тогооны тавилгыг засварлуулахаар -д захиалга өгсөн боловч засварлах боломжгүй гэсэн тул гал тогооны тавилгыг бүхэлд нь солиулах шаардлагатай болсон. Мөн орон сууцыг хүлээн авах үед гал тогооны плитк, холигч, угаалтуур, хувцас хатаагч, дүүш эвдэрсэн, хэншүү сорогч их эдэлгээнд орсон, аяга таваг угаагч засварлах шаардлагатай болсон, хөргөгч хагарсан, гал тогооны обжурын чимэглэл дутсан, унтлагын өрөөний зарим гэрэл дутсан байсан. Орон сууц хөлслөх ТТСТ-2022-180 дугаар гэрээний 2.4.6-т хөлслөгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас орон сууц, барилга болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулбал учирсан хохирлыг нэн даруй тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр бүрэн төлж барагдуулах, эсвэл ижил төрлийн эд хөрөнгөөр солих үүрэгтэй гэж заасан. Иймд орон сууцны засварын зардалд 35,000,000 төгрөг, гал тогооны тавилгыг -оос дахин захиалж хийлгэхэд шаардагдах ажлын хөлс болох 80,283,850 төгрөг, орон сууцны бусад эвдэрсэн, солих шаардлагатай тавилгын үнэд 20,602,300 төгрөг нийт 135,886,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Дэлгэрмөрөнд олгож өгнө үү.” гэв.

4. Нэхэмжлэгч “Ти Ти Си энд Ти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа:Г.Дэлгэрмөрөнөөс "Ти Ти Си энд Ти" ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч “Ти Ти Си энд Ти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Г.Дэлгэрмөрөн нь “Ти Ти Си энд Ти” ХХК-ийг "Орон сууц хөлслөх гэрээний 2.4.1. 3.2-т заасан үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ти Ти Си энд Ти" ХХК нь орон сууцыг гэрээнд заасны дагуу амьдрах зориулалтаар ашиглаж байсан бөгөөд тус орон сууцанд менежментийн багийн захирлууд амьдарч гал тогоог ашиглаж байсан. Түүнчлэн гал тогоо ашиглалтай холбоотойгоор Г.Дэлгэрмөрөн төлбөрөө нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг сарын 5170 америк доллар байхаар тохиролцож "Ти Ти Си энд Ти" ХХК-тай амины орон сууц хөлслөх гэрээг байгуулсан байдаг. Иймд гэрээний үүргээ зөрчиж орон сууцыг амьдрах зориулалтаас өөрөөр ажилчдын цайны газар болгон ашиглаж хохирол учруулсан гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн гэрээний 3.2-д заасан хэвийн элэгдэл тооцсон хэмжээнээс дордуулаагүй байдлаар хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь орон сууц хүлээлцэх үед дээр дурдсан асуудлаар талууд ярилцаж улмаар Г.Дэлгэрмөрөн 2023 оны 3 сарын 21-ний өдөр хохирлыг үнэлүүлэх хүсэлт гаргаж, үнэлгээ хийлгэхээр тохирч "" компани нь орон сууцны хохирлын үнэлгээг 2023 оны 04 сарын 05-ны өдөр хийсэн. Энэхүү хохирлын үнэлгээгээр орон сууцанд 2,353,050 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Хохирлын үнэлгээтэй холбоотой Г.Дэлгэрмөрөнөөс санал гомдол гаргаагүй тул бид Дээрх дүгнэлтэд дурдагдсан хэмжээгээр хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мишээлт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Ти Ти Си энд Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Дэлгэрмөрөнд холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ди Жи Кай. Ложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. “Ди Жи Кэй Ложистик" ХХК нь Улаанбаатар хот .. 28/5-р байрны 440 м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай амины орон сууцыг хөлслөхөөр Ганхуяг овогтой Дэлгэрмөрөнтэй 3 жилийн хугацаатай. DGK-2020/28 дугаартай Орон сууц хөлслөх гэрээг 2020 оны 10 сарын 16-ны өдөр байгуулж байсан Орон сууц хөлслөх нэг сарын төлбөр 4200/дөрвөн мянга хоёр зуун/ доллар байхаар тохиролцож, төлбөрийг тухайн өдрийн долларын ханшийг үндэслэн тооцож, төлж байхаар болсон. Ингээд гэрээ байгуулсны дараа / 6 сарын төлбөрт 25,200 ам.доллар мөн барьцаа төлбөр 6 сарын хөлстэй тэнцэх 25200$ /хорин таван мянга хоёр зуун доллар/ нийт 50400 доллар буюу 143,816.400 /нэг зуун дөчин гурван сая найман зуун арван зургаан мянга дөрвөн зуун төгрөг/-ийг 2020 оны 10 сарын 16-ны өдрийн Монгол банкнаас зарласан америк долларын ханшаар (1 доллар 2,853.47 төгрөг) хөрвүүлэн тооцож й Хаан банк дахь тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн байдаг. Харин 2022 оны 10 сард Г.Дэлгэрмөрөнтэй харилцан тохиролцож, орон сууц хөлслөх гэрээг “Ти Ти Си энд Ти” ХХК болон Г.Дэлгэрмөрөн нарын хооронд байгуулахаар болсон. Улмаар “Ди Жи Кэй Ложистик” компанийн барьцааны төлбөрийг “Ти Ти си энд Ти” компанитай байгуулах гэрээний барьцааны төлбөрт тооцож, дахин “Ти Ти Си энд Ти компаниас Г.Дэлгэрмөрөн барьцааны төлбөр авахгүй байхаар болсон. Мөн "Ти Ти си энд Ти" компани болон Г.Дэлгэрмөрөн нарын байгуулсан “Амины орон сууц хөлслөх гэрээ" дуусгавар болсны дараа дээрх барьцааны төлбөрийг “Ти Ти Си энд Ти” компанид Г.Дэлгэрмөрөнөөс буцаан олгохоор талууд тохирсон. Г.Дэлгэрмөрөн "Ти Ти Си энд Ти” компанид барьцааны төлбөрийг буцаан олгох үүргийг гэрээгээр хүлээсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл барьцааны төлбөрөө өгөхгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа юм. “Ди Жи Кэй Ложистик” ХХК-ийн зүгээс энэхүү барьцааны төлбөртэй холбоотой шүүхэд нэхэмжлэх зүйл байхгүй. Компани хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй бөгөөд барьцааны төлбөрийг “Ти Ти Си энд Ти” компани Г.Дэлгэрмөрөнөөс буцаан авах эрхтэй.” гэв.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

6.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, “Ти Ти Си энд Ти” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн DGK-2020/28 дугаартай “Орон сууц хөлслөх гэрээ”, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, й иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ТТСТ-2022-180 дугаартай Амины орон сууц хөлслөх гэрээ, түүний хавсралт, “Ти Ти Си энд Ти” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23/536 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23/252 дугаартай албан бичиг, Г.Дэлгэрмөрөнөөс 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Ти Ти Си энд Ти” ХХК-д гаргасан хүсэлт, Г.Дэлгэрмөрөнөөс “ ХХК-д хүргүүлсэн и-мэйл, төлбөрийн даалгавар, “” ХХК-ийн Үнэлгээний тайлан, фото зураг, “ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 25/013 дугаартай албан бичиг, төлбөрийн даалгавар үүсгэсэн талаарх баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/00295 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 30ж1-3/1134 тоот албан бичиг, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, Голомт банкны дансны хуулга, БНХАУ-ын иргэн Zhang pei-ийн Монгол Улсад оршин суух үнэмлэх, “Ти Ти Си энд Ти” ХХК болон “ ХХК нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөлсөх гэрээний төлсөн барьцаа төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэх тухай гэрээ.

6.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Итгэмжлэл, фото зураг, “” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, й ХААН банк дахь тоот дансны хуулга, ХХК, Г.Дэлгэрмөрөн нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, kitchen all-ийн тодорхойлолт, “” ХХК-ийн ДХҮ-023/6317 дугаартай Үнэлгээний тайлан.

6.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ ХХК-иас шүүхэд гаргасан баримт: “ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл.

6.4. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.      Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн

шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-аас хариуцагч Г.Дэлгэрмөрөнд холбогдуулан 84,850,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2.1. Хариуцагч Г.Дэлгэрмөрөн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-нд холбогдуулан 135,886,150 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....”Ди жи кей ложистик” ХХК нь ,, 28/5-р байрны 03 тоот 440 м.кв талбай хувийн амины орон сууцыг хөлслөхөөр Г.Дэлгэрмөрөнтэй 03 жилийн хугацаатай №DGK-2020/28 дугаартай орон сууц хөлслөх гэрээг 2020.10.16-ны өдөр байгуулсан. Уг орон сууц хөлслөх гэрээг сарын 4200 ам.доллар байхаар тохиролцож, 6 сарын төлбөр болох 25,200 ам.доллар, 6 сарын төлбөртэй тэнцэх 25,200 ам.долларыг барьцаа төлбөрт нийт 50,400 ам.долларыг Г.Дэлгэрмөрөнд барьцаанд шилжүүлсэн.  Тухайн үед гэрээ байгуулсан өдөр болох 2020.10.16-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 2,853 төгрөгөөр тооцсон бөгөөд хариуцагч Г.Дэлгэрмөрөнд монгол мөнгөөр 143,816,400 төгрөгийг шилжүүлсэн. 2022 онд гэрээний талууд тохирч хөлслөгч тал өөрчлөгдөж  “Ти ти си энд ти” ХХК болон Г.Дэлгэрмөрөн нарын хооронд 2022.10.16-ны өдөр №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээг 01 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний 1.3-т “гэрээний тал өөрчлөгдөж байгаа нь дахин барьцааны төлбөр хүлээн авах, барьцаа төлбөрийг хөлслөгч талд буцаан олгохгүй байх үндэслэл болохгүй” гэж барьцаа төлбөртэй асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Дэлгэрмөрөн өмнөх хөлслөгчийн барьцаа төлбөр болох 25,200 ам.долларыг шинээр хөлслөгч “Ти ти си энд ти” ХХК-нд орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусахад буцаан олгохоор харилцан тохиролцсон. Гэрээний хугацаа дуусч, гэрээ цуцлах талаар 2023.02.27-ны өдрийн 23/252 дугаартай албан бичиг, 2023.04.18-ны өдөр барьцаа төлбөрийг буцаан авах тухай албан бичгийг тус тус Г.Дэлгэрмөрөнд өгсөн. Хариуцагч Г.Дэлгэрмөрөнөөс 2023.03.21-ний өдөр “....амины орон сууцанд учирсан хохирлыг үнэлүүлэх шаардлага үүссэн, засвар үйлчилгээний зардлыг барьцаа төлбөрөөс хасч, үлдэгдэлд төлбөрийг бөөнд нь шилжүүлэх болно” гэсэн хариуг ирүүлсэн. Улмаар “” ХХК-ийн 2023.04.05-ны өдөр хөрөнгө хохирлын үнэлгээ хийж 2,353,050 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Амины орон сууцыг 2023.04.19-ний өдөр бүрэн хүлээлгэн өгч, талууд акт үйлдсэн. Хариуцагч Г.Дэлгэрмөрөн үүнээс хойш барьцаа төлбөрийг өгөхгүй өдийг хүрсэн тул орон сууц хөлслөх гэрээний барьцаа төлбөр болох 84,850,987 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Сөрөг нэхэмжлэлдээ, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “Ди жи кей ложистик” ХХК нь ,, 28/5-р байрны 03 тоот 440 м.кв талбай хувийн орон сууцны амины орон сууцыг хөлслөхөөр Г.Дэлгэрмөрөнтэй 03 жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээг байгуулсан бөгөөд ....”Ди жи кей ложистик” ХХК нь хөлслөгч талыг өөрчлөхийг хүссэн тул хүсэлтийн дагуу “Ти ти си энд ти” ХХК-тай Г.Дэлгэрмөрөн нь 2022.10.12-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 01 жилийн хугацаатай байгуулсан. Гэвч “Ти ти си энд ти” ХХК-аас гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээ цуцлах мэдэгдлийг 2023.02.27-ны өдөр ирүүлсэн. Гэрээний 2.4.1, 3.2-т зааснаар орон сууц болон тавилга эд хөрөнгийг ариг гамтай ашиглах, эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцсон хэмжээнд байлгах үүрэгтэй, гэрээ дуусгавар болсноос хойш 10 хоногийн дотор хөлслөгч нь хүлээлцэх актаар хүлээн авах үеийн байдлаас хэвийн элэгдэл тооцсон хэмжээнээс дордуулаагүй байдлаар хөлслүүлэгчид актаар хүлээлгэн өгнө гэж заасан. Гэтэл орон сууцанд анх 2-3 хүн амьдарна гэсэн боловч олон хүн амьдарсан. Гал тогооны өрөөний тавилга эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан.  “Ти ти си энд ти” ХХК-аас 2023.04.18-ны өдрийн 23/536 дугаартай албан бичгээр “” ХХК-аар орон сууцанд засвар хийх үнийн санал ирүүлсэн байдаг. “” ХХК-аар 10,667.2 ам.доллар засварын ажлыг хийлгэж, үлдсэн 14,532.8 буцааж барьцаа төлбөрт шилжүүлэхийг нэхэмжлэгчээс хүсэлт гаргасан байх бөгөөд энэхүү хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Гал тогооны тавилгыг өмнө нь kitchen all тавилгын дэлгүүрээр хийлгэхэд  100,000,000 төгрөгөөр хийлгэж байсан, одоо дахин засвар хийхэд 35,000,000 төгрөг, kitchen all тавилгын дэлгүүрээс дахин захиалж хийлгэхэд шаардагдах ажлын хөлс болох 80,283,850 төгрөг, орон сууцны бусад эвдэрсэн, солих шаардлагатай тавилгын үнэд 20,602,300 төгрөг шаардлагатай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгчээс 135,886,150 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Дэлгэрмөрөнд олгож өгнө үү...гэжээ.

3.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ди жи кей ложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мишээлт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. “Ди жи кей ложистик” ХХК-аас хариуцагч Г.Дэлгэрмөрөнд барьцаа төлбөрт шилжүүлсэн 25,200 ам.долларыг дараагийн хөлслөгч “Ти ти си энд ти” ХХК-аас шилжүүлж, энэ талаар “Ти ти си энд ти” ХХК болон хариуцагч Г.Дэлгэрмөрөн нар харилцан тохиролцож гэрээндээ тусгасан байсан. Мөн манай компаниас албан бичгээр болон гэрээгээр барьцаа төлбөрийг хариуцагч Г.Дэлгэрмөрөнөөс шаардах эрхийг шилжүүлсэн байгаа. Манай компани хариуцагч Г.Дэлгэрмөрөнтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээ цуцалж, ямар нэгэн гэрээний зөрчил гараагүй тул хариуцагчаас нэхэмжлэгчтэй орон сууц хөлслөх гэрээг шинэчлэн байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. “Ди жи кей ложистик” ХХК нь хариуцагч Г.Дэлгэрмөрөнтэй 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №DGK-2020/28 дугаартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №DGK-2020/28 дугаартай орон сууц хөлслөх гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1х-15-19х/

Уг гэрээгээр хариуцагч й өмчлөлийн ,, 28/5-р байрны 03 тоот 440 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай орон сууцыг 03 жилийн хугацаатай хариуцагч Г.Дэлгэрмөрөнтэй “Ди жи кей ложистик” ХХК нь орон сууц хөлслөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээний 3.1-т “орон сууц хөлслөх нэг сарын төлбөрийг 4200 ам.доллар” гэж, гэрээний 3.2-т “хөлслөгч талаас хөлслөх үүргийн биелэлтийн барьцаанд 6 сарын хөлстэй тэнцэх 25,200 ам.долларыг хөлслүүлэгчийн ХААН банкны тоот дансанд байршуулна” гэж, гэрээний 3.4-т “барьцаа төлбөрийг гэрээний хугацаа дуусахад хөлслүүлэгч гэрээний 7-р зүйлийг үндэслэн хөлсөгч талд буцаан өгнө” гэж зааснаар хариуцагч Г.Дэлгэрмөрөнтэй “Ди жи кей ложистик” ХХК нь харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу “Ди жи кей ложистик” ХХК нь хариуцагч Г.Дэлгэрмөрөнд 143,816,400 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн төлбөрийн даалгаврын баримтаар тогтоогдож байна. /1х-37-38х/

4.2. ,, 28/5-р байрны 03 тоот 440 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай орон сууц нь нэг иргэний буюу й өмчлөлийн орон сууц болох нь Ү-2206032424 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1х-20х/

4.3. Нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК нь хариуцагч Г.Дэлгэрмөрөнтэй 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1х-22-27х/

“Ди жи кей ложистик” ХХК болон “Ти ти си энд ти” ХХК-аас дээрх хоёр орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг тухай бүр төлж, гэрээний үүргээ биелүүлж байсан нь тус хоёр компаниас хариуцагчид төлбөр шилжүүлж байсан банкны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /1х-79-96х/

Зохигчид гэрээнд заасан орон сууц хөлслөх төлбөрийг сар бүр төлж байсантай маргаагүй, хариуцагч талаас орон сууцны төлбөрийн үлдэгдэлгүй гэж тайлбарладаг бөгөөд орон сууцны хөлслөх гэрээний зөрчил гаргасан тул барьцаа төлбөрийг суутгаж гэрээний хохирлоо барагдуулна гэж шүүхэд мэтгэлцдэг.

Уг гэрээний 1.2-т “энэхүү гэрээ нь 2022 оны 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 10-р сарын 15-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай үргэлжилнэ” гэж, гэрээний 1.3-т “хөлслүүлэгч 2020 оны 10-р сарын 16-ны өдөр №DGK-2020/28 тоот орон сууц хөлслөх гэрээг байгуулсан бөгөөд хөлслөгч болох “Ди жи кэй ложистик” ХХК-аас нийт 6 сарын хөлстэй тэнцэх барьцааг өөрийн дансанд хүлээн авсан болно. Гэрээний тал өөрчлөгдөж байгаа нь дахин барьцааны төлбөр хүлээн авах, барьцаа төлбөрийг хөлслөгч талд буцаан олгохгүй байх үндэслэл болохгүй” гэж, гэрээний 1.4-т “барьцаа төлбөрийг сүүлчийн 6 сарын түрээсийн төлбөрт суутгаж болно” гэж зааснаар “Ди жи кэй ложистик” ХХК-аас хариуцагч Г.Дэлгэрмөрөнд 6 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөр болох 25,200 ам.долларыг нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК нь хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход буцаан шаардаж авах эрхийг олгосон байна.

Мөн “Ди жи кэй ложистик” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 25/03 дугаартай албан бичгээр:… “Ди жи кэй ложистик” ХХК-аас хариуцагч Г.Дэлгэрмөрөнтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний барьцаа төлбөрт шилжүүлсэн 6 сарын төлбөртэй тэнцэх барьцаа төлбөрийг “Ти ти си энд ти” ХХК нь хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээний 1.3-т зааснаар барьцаа төлбөрийг хариуцагч Г.Дэлгэрмөрөн нь “Ти ти си энд ти” ХХК-нд буцаан олгохоор тусгасан тул өмнөх хөлслүүлэгчийн барьцаа төлбөр буцаан авах эрх “Ти ти си энд ти” ХХК-нд шилжсэн тул барьцаа төлбөрийг гаргуулж “Ти ти си энд ти” ХХК-нд олгож шийдвэрлэж өгнө үү...гэсэн байна. /1х-46х/

“Ди жи кэй ложистик” ХХК болон “Ти ти си энд ти” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээний төлсөн барьцаа төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэх тухай гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр өмнөх хөлслөгч “Ди жи кэй ложистик” ХХК-аас хөлслүүлэгч Г.Дэлгэрмөрөнтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулахдаа барьцаа төлбөрт шилжүүлсэн 25.200 ам.долларыг орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсны дараа барьцаа төлбөрийг шаардах эрхийг “Ти ти си энд ти” ХХК-нд шилжүүлэх харилцааг зохицуулж, гэрээний талууд харилцан тохиролцсон байна. /1х-223-224х/

Дээрх баримтаас дүгнэхэд “Ди жи кэй ложистик” ХХК-аас хариуцагч Г.Дэлгэрмөрөнд шилжүүлсэн барьцаа төлбөр 25.200 ам.долларыг хариуцагчаас “Ти ти си энд ти” ХХК нь шаардах эрхтэй байна.

5. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээ нийцсэн, хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

6. Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт “Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй” гэж, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4 дэх хэсэгт “Гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах” гэж  зааснаар “Ди жи кэй ложистик” ХХК-аас хариуцагч Г.Дэлгэрмөрөнтэй байгуулсан 2020 оны 10-р сарын 16-ны өдөр №DGK-2020/28 тоот орон сууц хөлслөх гэрээг хугацаа дуусахаас өмнө цуцалж, хариуцагч Г.Дэлгэрмөрөнтэй зөвшилцөж, “Ти ти си энд ти” ХХК-ийг хөлслөгчөөр сольж, хариуцагч Г.Дэлгэрмөрөн нь нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн байна.

Мөн “Ди жи кей ложистик” ХХК болон хариуцагч Г.Дэлгэрмөрөн нар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №DGK-2020/28 дугаартай орон сууц хөлслөх гэрээгээ дүгнэж, гэрээний зөрчил гараагүй тул “Ди жи кей ложистик” ХХК-аас дараагийн хөлслөгчөөр “Ти ти си энд ти” ХХК-ийг хариуцагч Г.Дэлгэрмөрөнд санал болгосноор зохигчид харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээг байгуулсан гэж үзнэ.

Шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр: ....2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хаягаас хаягт харилцсан мессеж чатад хариуцагч өмнөх хөлслөгч “Ди жи кэй ложистик” ХХК руу мэйлээр ... өмнөх хөлслөгч “Ди жи кэй ложистик” ХХК-тай орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг 4,200 ам.доллар гэснийг 5,500 ам.доллар гэж болгосон үндэслэлээ…олон хүн орж гарч хоол унд иддэг тул орон сууцны сарын төлбөрийг 5,500 ам.доллар болгохоор нэмэгдүүлж байна…. гэсэн үндэслэлийг тодорхойлдог. Харин нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээгээр уг саналыг хүлээн зөвшөөрч, сарын төлбөрийг 5,170 ам.доллароор орон сууц хөлслөх гэрээний нэг сарын төлбөрийг тусгаж, талууд харилцан тохиролцсон байна. /1х-36х/

Энэ нь орон сууц хөлслөх гэрээний үнийг өсгөж, тодорхой орон сууцанд гарч буй ердийн элэгдэл хорогдол бусад гомдлоо мөнгөн дүнгээр үнэлж тогтоосон гэж үзнэ.

7. Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23/252 дугаартай албан бичгээр хариуцагч Г.Дэлгэрмөрөнд хандаж Гэрээ цуцлах тухай хүсэлтийг гаргасан байна. Уг хүсэлтээр .... 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ТТСТ-2022-180 дугаартай орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцлах, компанийн үйл ажиллагааны өөрчлөлтөөс шалтгаалан үргэлжлүүлэн орон сууцыг түрээслэх боломжгүй болсон тул гэрээг цуцлахаар нэг талын санаачилгыг хариуцагчид уламжилсан байна. Мөн албан бичигт гэрээний 4.10-т заасны дагуу 6 сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөрийг Голомт банкны тоот дансанд шилжүүлж өгнө үү...гэж бичсэн байна. /1х-34х/

7.1. Нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23/536 дугаартай албан бичгээр хариуцагч Г.Дэлгэрмөрөнд хандаж барьцаа төлбөрийг буцаан авах тухай хүсэлтийг гаргасан байна. Уг хүсэлтэд...Гэрээ цуцлах мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23/252 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хөлслүүлэгч талаас ирүүлсэн хариу захидалд “амины орон сууцыг хэвийн хэмжээнд хүртэл дотор засал хийлгэх” талаарх хүсэлт гаргасныг хүлээн авч, хөлслүүлэгчийн гуравдагч этгээд хөрөнгийн хохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг дурдсан байна. Үүний дагуу мэргэжлийн засал чимэглэлийн компани болох “” ХХК-иас дотоод заслын үнийг саналыг авч, “” ХХК-иас учирсан хохирлын үнэлгээг хийлгүүлэн хүргүүлсэн. Бидний зүгээс орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. Иймд 6 сартай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр буюу 25,200 ам.доллароос дотор заслын үнэ, хохирлыг үнийг хасаж тооцон, үлдэгдэл барьцаа төлбөр болох 14,532.8 ам.долларыг тухайн өдрийн ам.долларын Монгол банкны ханшаар тооцон амины орон сууцыг хүлээлгэн өгсний дараа “Ти ти си энд ти” ХХК-ийн Голомт банкны тоот дансанд шилжүүлж өгнө үү...гэж бичсэн байна. /1х-33х/

7.2. Хариуцагч Г.Дэлгэрмөрөн нь  “Ти ти си энд ти” ХХК-нд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд:...Амины орон сууцын хохирлыг үнэлүүлэх хүсэлтэй байна. ....үнэлгээний дагуу засвар үйлчилгээний зардлыг барьцаа төлбөрөөс хасч, үлдэгдэл төлбөрийг бөөнд нь буцаан шилжүүлэх болно...гэж бичсэн байна. /1х-35х/

7.3. Шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр: ....2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хаягаас хаягт харилцсан мессеж чатаар...орон сууцыг хүлээлцэх саналыг “Ти ти си энд ти” ХХК-нд тавьж, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23/536 дугаартай албан бичигт дурдсан... 6 сартай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр буюу 25,200 ам.доллароос дотор заслын үнэ, хохирлыг үнийг хасч тооцон, үлдэгдэл барьцаа төлбөр болох 14,532.8 ам.долларыг тухайн өдрийн ам.долларын Монгол банкны ханшаар тооцон амины орон сууцыг хүлээлгэн өгсний дараа “Ти ти си энд ти” ХХК-ийн Голомт банкны тоот дансанд шилжүүлж өгнө үү...албан бичиг, “” ХХК-иас дотоод засалтай холбоотой гаргасан үнийн санал 30,000,000-35,000,000 төгрөгийг, “” ХХК-иас учирсан хохирлын үнэлгээ 2,353,050 төгрөгийг тус тус хариуцагч Г.Дэлгэрмөрөн хүлээн зөвшөөрсөн байна. /1х-161-165х, 190-191х/

7.4. Зохигчид орон сууц хөлслөх гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлцсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд уг баримтаар орон сууцны тавилга эвдрэл, гэмтэл, элэгдэл хорогдлыг тодорхойлж бичсэн байна. Харин хариуцагч Г.Дэлгэрмөрөн нь хохирлын үнэлгээг энэхүү гэрээ дүгнэсэн актаар тогтоогоогүй байна. /1х-30-32х/

Шүүхээс гэрээ цуцлах цаг үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц хүлээлцэх гэрээ дүгнэсэн акт үйлдсэн цаг хугацааны хохирлын үнэлгээг үндэслэлтэй гэж дүгнэх буюу зохигчид энэ талаар харилцан мэйлээр болон албан бичиг, захидлаар бие биедээ илгээж, хүлээн авч гэрээг дүгнэсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүхээс “” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлангаар орон сууцанд тухайн үед учирсан хохирлын үнэлгээг 2,353,050 төгрөг гэж дүгнэсэн үндэслэлтэй гэж үзэв. /1х-40-44х/

Мөн хавтаст хэргийн 161-165 хуудсанд авагдсан “” ХХК-иас дотоод засалтай холбоотой гаргасан үнийн санал 30,000,000-35,000,000 төгрөгөөр тогтоосон саналыг хариуцагч Г.Дэлгэрмөрөн зөвшөөрч үнийн саналыг нэхэмжлэгчид мэйлээр хүргүүлсэн байгаа нь Шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

8. Хариуцагч 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг дүгнэж, орон сууц хүлээлцсэн актад дурдсан хохирлоо сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн. Үүнд:

a)      Орон сууцны засварын зардалд 35,000,000 төгрөг

b)      Гал тогооны тавилгыг дахин тавилгын дэлгүүрээр захиалгаар хийлгүүлэхэд 80,283,850 төгрөг

c)      Орон сууцны солих шаардлагатай тавилгын үнэд 20,602,300 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд нийт 135,886,150 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

8.1. Орон сууцны засварын зардалд нэхэмжилсэн 35,000,000 төгрөгийн хувьд: Хариуцагч Г.Дэлгэрмөрөнгийн ХААН банкны тоот дансны хуулгаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гүйлгээ, 2025 оны 02 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын хоорондох гүйлгээ байна. Уг гүйлгээнээс харахад гэрч Х.Мөнхтөрд ажлын хөлс, барилгын материал худалдан авсан гүйлгээний утга харагдаж байгаа боловч нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-аас орон сууцыг хариуцагч Г.Дэлгэрмөрөнд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 01 жил, 01 жил 11 сарын дараа засварын ажил хийгдсэн талаарх баримтууд байна. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Х.Мөнхтөр уг амины орон сууцны засварын ажлыг 2025 оны 04-05 сард хийж гүйцэтгэсэн талаар дурдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК нь орон сууцыг хариуцагч Г.Дэлгэрмөрөнд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 01 жил 11 сарын дараа засвар ажлыг гүйцэтгэсэн нь нэхэмжлэгчээс орон сууцанд нэхэмжлэлийн шаардлагад заасан хохирлыг учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна.

Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 27 дүрс бичлэгт хийсэн үзлэгээр зохигчдын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнөх 14 дүрс бичлэг байх бөгөөд үлдсэн 13 дүрс бичлэг нь нэхэмжлэгчээс орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн цаг үеэс хойших хугацаанд хийгдсэн дүрс бичлэг байна. /1х-197-198х, 234-238х/

Шүүхээс үзлэг хийсэн нийт 27 дүрс бичлэгт орон сууцны 1, 2 давхар болон В1 давхар, угаалгын болон 00 өрөө, гал тогооны өрөөнд ханын цаас хууларсан, тааз, хананд элэгдэл хорогдол гарсан, гал тогооны өрөөнд хятад хоол идэх зориулалттай 10 гаруй хүний бөөрөнхий ширээ, түүнийг тойрсон сандал зэрэг нөхцөл байдлыг дүрс бичлэгт буулгасан байдаг.

Харин дүрс бичлэгт гарсан орон сууцны ердийн элэгдэл хоргодол болон зарим ханын цаас хууларсан, тааз, хананд учирсан хохирол, 00 өрөөний далд хэсгийн сантехникийн бөглөрөл зэрэг орон сууцны хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэх хариуцагч тайлбар, сөрөг нэхэмжлэлд дурдсан хохирлыг нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК учруулсан гэж үзэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс дүрс бичлэгт байгаа болон хариуцагчийн тодорхойлсон орон сууцанд учруулсан гэх хохирлыг хэзээ ямар цаг хугацаанд учруулсан нь тодорхой бус байх засвар үйлчилгээг хариуцагч тал 2025 онд гүйцэтгээд байгаа нь эргэлзээтэй гэж шүүх дүгнэсэн. Шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр орон сууцыг хариуцагч хүлээн авснаас хойш олон сарын дараа 13 дүрс бичлэгийг хийсэн байх бөгөөд тэр цаг үед орон сууцанд учирсан хохирлыг нэхэмжлэгч учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Харин талууд орон сууцыг хүлээлцэх явцад харилцан албан бичиг, захидлыг бие бие рүүгээ хүргүүлж байсныг шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт дурдсан бөгөөд нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23/536 дугаартай албан бичигт дурдсан... 6 сартай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр буюу 25,200 ам.доллароос дотор заслын үнэ, хохирлын үнийг хасаж тооцон, үлдэгдэл барьцаа төлбөр болох 14,532.8 ам.долларыг тухайн өдрийн ам.долларын Монгол банкны ханшаар тооцон амины хувийн орон сууцыг хүлээлгэн өгсний дараа “Ти ти си энд ти” ХХК-ийн Голомт банкны тоот дансанд шилжүүлнэ гэсэн хариугаар 10,668 ам.долларыг гэрээний хохирол төлөхийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн байна. Энэхүү хохирлыг нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК хариуцан төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт “Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар хариуцагч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа гэрээг дуусгавар болгож, орон сууцыг талууд хүлээлцсэн өдөр болох 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс шаардах эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Харин тэгэхэд хариуцагч нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь дээрх 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Мөн хариуцагчаас Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээний эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулахаар бие даан нэхэмжлэл шүүхэд гаргаагүй хэрнээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш сөрөг нэхэмжлэл гаргасан нь энэхүү эд хөрөнгийн хохирол шаардах эрхээ эдлэх эсэх тодорхойгүй байсан бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанаас хойш шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна.

8.2. Гал тогооны тавилгыг дахин захиалгаар хийлгүүлэхэд 80,283,850 төгрөгийн хувьд:

Хариуцагч Г.Дэлгэрмөрөн нь “” ХХК-тай / тавилгын дэлгүүр/ 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр №SO32897 дугаартай гал тогооны тавилга хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр гал тогооны тавилгыг 80,383,850 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийг тохирсон байна. /1х-142-147х/

Харин тавилгын дэлгүүрийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолтоор Борлуулалтын албаны дарга гэх гарын үсэг зураагүй, тамга дарсан хүнээс хариуцагчийн амины орон сууцны гал тогооны тавилгыг дахин ашиглах боломжгүй гэж дүгнэсэн нь хөндлөнгийн шинжээчийн болон нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. /1х-148х/

 Гал тогооны тавилгыг дахин ашиглах боломжгүй гэдгийг мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь…галт тогооны тавилгыг өмнө тавилгын дэлгүүрээс 100 гаруй сая төгрөгөөр захиалан хийлгүүлж байсан, одоо дахин ашиглах боломжгүй тул тавилгын дэлгүүрээр хийлгэхэд 80,283,850 төгрөгөөр хийлгэхээр болсон...гэж мэдүүлсэн нь ойлгомжгүй байна. Учир нь 2-3 жилийн өмнө 100 гаруй сая төгрөгөөр захиалан хийлгүүлсэн гал тогооны тавилгыг дахин шинэчлэн хийлгэхэд өмнөх үнээс даруй 20 саяар хямд хийлгэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнд ийнхүү 20 саяар гал тогооны тавилгыг хямдруулж хийж байгаа талаарх хөнгөлөлтийн талаарх мэдээлэл тусгагдаагүй.

Мөн гал тогооны тавилгыг нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК орон сууц хөлслөх явцад бүрэн ашиглах боломжгүй болгосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй бөгөөд нэхэмжлэгчээс орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу 02 жилийн дараа хариуцагч Г.Дэлгэрмөрөн нь “” ХХК-тай / тавилгын дэлгүүр/ 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр №SO32897 дугаартай гал тогооны тавилга хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь цаг хугацааны хувьд гал тогооны өрөөний тавилгыг бүрэн ашиглах боломжгүй болгосон этгээд нь  нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК гэж үзэхэд эргэлзээтэй байна.

8.3. Орон сууцны солих шаардлагатай тавилгын үнэд 20,602,300 төгрөгийн хувьд:

Зохигчид 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг хүлээлцэх акт үйлдэхэд жагсаалтаар хэд хэдэн цахилгааны хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг тодорхойлсон байдаг.

Хариуцагч “” ХХК-аас 17,499,300 төгрөг, 3,103,000 төгрөгийн цахилгаан бараа, эд зүйлийг худалдан авахаар нэхэмжлэх авсан баримтыг хэрэгт өгсөн байна. /1х-131-133х/

Харин уг нэхэмжлэхийг үндэслэн цахилгаан бараа, эд зүйлийг худалдан авсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд хариуцагч талаас энэхүү нэхэмжлэхэд заасан цахилгаан бараа, эд зүйлийг худалдаж авсан талаар тайлбарыг тодорхой тайлбарлаагүй, мөн эдгээр цахилгаан бараа, эд зүйлийг худалдаж авсан бол мөнгө шилжүүлсэн, эсхүл төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаагүй болно.

Мөн эдгээр цахилгааны барааны нэхэмжлэх дээр огноо байхгүй байгаа нь уг цахилгаан бараа, эд зүйлийг хэзээ худалдаж авах гээд байгаа болон хэзээ худалдаж авсан нь тодорхойгүй цаг хугацааны мэдээлэл байхгүй байна. Гэрээ дүгнэсэн актад дурдсан ямар цахилгаан бараа, эд зүйл дахин ашиглах боломжгүй болсон, ямар эвдрэлтэй талаарх хөндлөнгийн байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт зааснаар гэрээний актаар гэмтэл учирсан цахилгаан бараа, эд зүйлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.2 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан журмаар тоолно” гэж, мөн хуулийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар зохигчид 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг хүлээлцэх акт үйлдэхэд жагсаалтаар орон сууцны тавилга, эд зүйл, бусад засвартай холбоотой зүйлсийг гэмтэлтэй, эвдрэлтэй гэх мэтээр бичиж, орон сууцыг хүлээлцсэн байдаг. Хариуцагч энэ цаг үеэс эхлэн шаардах эрх үүссэн гэж үзэж, шүүхээс хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа тоолсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа үүнд хамааралгүй бөгөөд эд хөрөнгө хөлслөх гэрээний эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хөлслүүлэгч, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаатай байхаар хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан зохицуулсан байна.

9. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах аргаар барьцааг эд хөрөнгөтэй холбоотой гэрээнд тусгаж болохоор зохицуулсан. Барьцааг мөнгөн хөрөнгөөр иргэний эрх зүйн гэрээний талууд барьцаалж болохыг хуулиар хориглоогүй бөгөөд зохигчид байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 1.3, 1.4, 2.4.10-т зааснаар барьцаа төлбөрийг гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр барьцаалах, барьцааны төлбөрийг буцаан олгохыг зохицуулсан байна.

Нэхэмжлэгч тал гэрээнд заасан хохирлыг тогтоогдсон хэмжээгээр хариуцах үүрэгтэй боловч хариуцагч тал эд хөрөнгө учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж, хохирол төлүүлэх эрхээ алдсан тул барьцаа төлбөрийг хариуцагч бүрэн гаргуулж авах эрхтэй байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” гэж, 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч Г.Дэлгэрмөрөн нь барьцаа төлбөрт авсан 25.200 ам.долларыг нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-нд буцаан өгөх үүрэг хүлээнэ. 25.200 ам.долларын 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны валютын ханшаар тооцоход 3,459.07 төгрөг байгаа нь монгол төгрөгөөр тооцоход 87,166,800 төгрөг болж байна. /25.200 ам.доллар х 3,459.07 төгрөг/

Харин нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-аас шүүхэд 84,850,987 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч 84,850,987 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-нд олгож шийдвэрлэв.

10. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-нд холбогдуулан гаргасан 135,886,150 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582,502 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 837,381 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 582,502 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч 84,850,987 /наян дөрвөн сая найман зуун тавин мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-нд холбогдуулан гаргасан 135,886,150 /нэг зуун гучин таван сая найман зуун наян зураа нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  “Ти ти си энд ти” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582,502 төгрөгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 837,381 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 582,502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ти ти си энд ти” ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД