| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/03237/И |
| Дугаар | 192/ШШ2025/08532 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/08532
| 2025 10 22 | 192/ШШ2025/08532 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,, оршин суух, овогт гийн ,
Хариуцагч: *******,,,, хаягт оршин суух, ******* овогт нарт холбогдох,
500 ширхэг хувьцаа гаргаж, шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа захиалгын гэрээ”, 06 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн 07 дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон д 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-үүдээс татгалзаж, “” ХХК-ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч Э.Даваасүрэн, Ц.Цэрмаа, хариуцагч , түүний өмгөөлөгч ,, хариуцагч , түүний өмгөөлөгч А.Оюун, гэрч Ч.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан 500 ширхэг хувьцаа гаргаж, шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа захиалгын гэрээ”, 06 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн 07 дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон д 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-үүдээс татгалзаж, “” ХХК-ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ миний бие нь 2017 оны 01 сарын 27-ны өдөр газар тариалан эрхлэх зориулалтаар “" ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн 70%-ийн буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 700 ширхэг хувьцаа эзэмшигчээр миний бие, 30%-ийн буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг хувьцаа эзэмшигчээр П.Гантулгын хамт эзэмшдэг байсан. 2017 оноос 2022 оныг дуусталх хугацаанд миний бие нь П.Гантулгын хамт удирдан зохион байгуулж ирсэн бөгөөд миний бие нь ганцаараа нийт 1,313,725,930 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. 2022 он гэхэд "" ХХК-ийн нэр дээр 269,800,000 төгрөгийн үнэ бүхий 131,4 га газар, 60,040,000 төгрөгийн үнийн дүн бүхий 3 ширхэг гүний худаг, 1,304,960,489 орчим төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 527,069,466 төгрөгийн үнэ бүхий техник тоног төхөөрөмж, 263,506,713 орчим төгрөгийн үнэ бүхий бусад хөдлөх эд хөрөнгө бүхий нийт 2,425,376,668 орчим төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байсан. Гэтэл 2020 оноос эхэлсэн короновирус халдварт цар тахлын өвчний улмаас "" ХХК нь үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд үүний улмаас үйл ажиллагааны ашгаас төлдөг байсан тариалан эрхлэлттэй холбоотой тээлүүдээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Иймд бид 2-ын түгээж хэд хэдэн хөрөнгө оруулагчид санал тавьсан бөгөөд үүний иж нь байсан юм.
бид хоёрын зүгээс миний эзэмшлийн 70 хувийн хувьцааны талыг худалдах санал тавьж, компани тэнцүү хувьцаа бүхий нийт 3 хувьцаа эзэмшигчтэй болох, тэгээд компанийн үйл ажиллагааг удирдан явуулж, үйл ажиллагааны зардлыг тэнцүү хариуцан явах санал тавихад ы зүгээс "" ХХК-ийн үндсэн хөрөнгийг үнэлж, худалдан авах хувьцааныхаа үнийг тодорхойлно гээд үндсэн хөрөнгүүд болон компанийн хариуцах өр зээлүүдийн баримт бичгийг авсан. Ингээд үнэлгээ хийлгүүлсний үндсэн дээр миний эзэмшлийн 70%-ийн хувьцаанаас компанийн нийт хувьцааны 1/3 /гуравны нэг/ хувийн буюу 33,3 хувийн хувьцааг 550,000,000 төгрөгөөр худалдан авч, 300,000,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн өр төлбөр буюу ЖДҮ-ийн зээлийг төлж, 250,000,000 төгрөгийг надад өгөх, цаашид компанийн үйл ажиллагааны зардлыг хувьцаа эзэмшигчид 3 тэнцүү хариуцах харилцан тохиролцоонд хүрсэн.
Нотариат дээр компанийн хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулахад гэрээний бүх драфт нөхцөлийг бэлдсэн бэлэн гэрээ авчирч гарын үсэг зуруулсан. Гэтэл 2022 оны 12 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон , нарын хооронд байгуулагдсан "Компанийн хувьцаа захиалгын гэрээ"-нд надад өгөх ёстой 250,000,000 төгрөгийг надад биш компанид хөрөнгө оруулалт болгож, компанийн ашгаас төлөхөөр мөн миний эзэмшлийн 70%-ийн хувьцааны 33,3%-ийг худалдан авах тохиролцооноос эрс өөр санаа зорилго бүхий миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэрээ байгуулагдсан болохыг буюу өөрөөр хэлбэл , бид 3-ын харилцан тохиролцсон тохиролцоо, хүсэл зоригоос өөр төрлийн гэрээ хийгдсэн болохыг 2025 оны 03 сард өмгөөлөгчид гэрээгээ өгч танилцуулснаар мэдэж авсан.
2022 оны 12 сарын 16-ны өдрийн гэрээнүүд нь бидний тохиролцооноос өөрөөр хийгдсэн болох нь ы надад гаргаж өгсөн эрх шилжүүлэгч т төлөх 250,000,000 төгрөгийн төлбөрийн хуваариас тодорхой харагдана. нь хувьцааны үнэ болох 250,000,000 төгрөгийг одоо болтол надад төлөөгүй бөгөөд 2022 оны 12 сарын 16-ны өдрийн гэрээний дагуу надад ямар ч шаардах эрх үүсэхгүй улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул 500 ширхэг хувьцаа гаргаж, шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 сарын 16-ны өдрийн "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ", мөн өдрийн 02 дугаартай "Хувьцаа захиалгын гэрээ", 06 дугаартай "Компанийн эрх шилжүүлэх гэрээ" болон д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 03 дугаартай "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ", мөн өдрийн 07 дугаартай "Эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандаж байна.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд болон миний эзэмшлийн сүүлийн хувьцааг надаас шилжүүлэн авсантай холбоотой юм. Тодруулбал, руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ,” мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн 04 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах тохиролцоо нь “” ХХК-ийн ин дахь 223,423,232 төгрөгийн зээлийг хаах болон “” ХХК-ийн газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан 29,600,000 төгрөгийн зээлийг төлөх, хувь иргэнээс “Сэлбэ хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан 29,500,000 төгрөгийг төлөх, “” ХХК-ийн ЖДҮ-ийн зээлийн бүрэн төлж, зээлийн барьцаанд тавигдсан 2 иргэний 2 ширхэг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нөхцөл байсан.Энэ нь ы 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бичиж өгсөн тайлбар, тодорхойлолтоос харагдана. Мөн ёс зүйтэй, үнэн зөвөөр тайлбар өгөх үүргээ биелүүлбэл энэх нөхцөл байдал гэрчлэгдэх болно.
Гэтэл “” ХХК-ийн газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан 29,600,000 төгрөгийн зээлийг төлөх, хувь иргэнээс “Сэлбэ хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан 29,500,000 төгрөгийн зээлийг төлөх, Сэлбэ хүнс” ХХК-ийн ЖДҮ-ийн зээлийн бүрэн төлж, зээлийн барьцаанд тавигдсан 2 иргэний 2 ширхэг орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх нөхцөлийг биелүүлээгүйгээс гадна “” ХХК-ийн өмнөөс ин дахь 223,423,232 төгрөгийн зээлийг үлдэгдлийг төлсөн гэж харагдаж байгаа боловч “” ХХК-ийн уг зээл нь “” ХХК-ийн газар тариалангийн үйл ажиллагаанд зориулж авсан зээл юм. Дээрхээс үзвэл, “” ХХК-ийн 33.3%-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нөхцөл биелэгдээгүй, миний бие өөртөө 1 ч төгрөг аваагүй гэж үзэж байгаа тул 1 Баярсайхан руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Компани шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн эн өдрийн 02 ду дугаарт “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Компани шилжүүлэх гэрээ", мөн өдрийн 04 дугаартай "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, өөрийн 500 ширхэг хувьцааг буцаа ааг буцаан өг өгөхийг шаардаж байна шаардаж байна.
Эцэст нь дурдахад болон нар нь анхнаасаа үгсэн тохирч хуйвалдан миний хувьцааг шилжүүлэн авсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд дээр дурдсан 2022 оны болон 2023 оны хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийн хүрээнд “" ХХК-ийн 70%-ийн хувьцаа эзэмшигч байсан миний бие нь 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан, 2,4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй компаниас гарахдаа 1 ч төгрөг аваагүй болох нь тодорхой харагдана. Иймд дээрх хууль бус асуудлыг шийдвэрлүүлж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж, 500 ширхэг хувьцаа гаргаж, шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 сарын 16-ны өдрийн "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ", мөн өдрийн 02 дугаартай "Хувьцаа захиалгын гэрээ", 06 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ" болон д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 03 дугаартай "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ", мөн өдрийн 07 дугаартай "Эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 сарын 28-ны өдрийн өдрийн 02 дугаартай "Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 02 "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон руу 250 ширхэг шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 сарын 28-ны өдрийн 03 дугаартай "Компани шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 04 дугаартай "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдээс татгалзаж, “” ХХК-ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна.” гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: “2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ" болон 02 тоот дугаар бүхий "Хувьцаа захиалгын гэрээ", 06 тоот дугаар бүхий "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-ний тухай. Үүнд: Иргэн нь иргэн гэх этгээдийг 10-аад жилийн өмнөөс таних бөгөөд уг этгээд нь иргэн ыг "Сэлба Хүнс" ХХК-нд хөрөнгө оруулалт хийх саналыг 2021 оноос эхлэн гаргах болсон. Улмаар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №02 тоот "Хувьцаа захиалгын гэрээ"-г "Сэлба Хүнс" ХХК-тай байгуулж, уг гэрээний дагуу "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,000 төгрөгөөр тооцож, нийт 500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 549.500,000 (Таван зуун дөчин есөн мянга таван зуу) төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-нд хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж, нийт 550,000,000 төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-нд төлөхөөр Талууд тохиролцсон. Өөрөөр хэлбэл, иргэн нь нэхэмжлэгч гэх этгээдийн өмчлөлийн хувьцааг худалдан аваагүй бөгөөд "Сэлба Хүнс" ХХК-ийн шинээр нэмж гаргасан 500 (Таван зуу) ширхэг хувьцааг худалдан авсан. Уг гэрээг ч хууль журмын дагуу байгуулж, гэрээг нотариатаар баталгаажуулсан байдаг бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь гэрээний нөхцөлтэй нэг бүрчлэн танилцаж баталгаажуулсан болохыг баримтжуулж гарын үсгээ зурсан. Түүнчлэн, иргэн нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд бэлэн, бэлэн бус болон эд хөрөнгөөр нийт ойролцоогоор 556,075,000 төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-нд өнөөдрийн байдлаар төлсөн байна. Тодруулбал, хариуцагч нь дээр дурдсан гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэж маргаж байх бөгөөд үндэслэл нь дээр Дурдсан "Хувьцаа захиалгын гэрээ"-ний нэгэн адил төөрөгдсөн гэх үндэслэл байна. Гэтэл уг "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ" нь дээр дурдсан "Хувьцаа захиалгын гэрээ" ар дээр байгуулагдсан гэрээ бөгөөд уг гэрээний нөхцөл, зохицуулалт бүрийг 3 тал бүрчлэн танилцаж, өөр өөрсдийн эрхийг хамгаалах үүднээс нөхцөлөө бүрэн тусгасан гэрээ. Уг гэрээг нэхэмжлэгч төөрөгдөж, нөхцөл байдлыг буруу дүгнэж байгуулсан зүйл байхгүй бөгөөд харин ч өөрийнх нь хүсэл зоригийн дагуу байгуулагдсан гэрээ юм.
Хоёрт, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 тоот дугаартай "Компанийн эрх шилжүүлэх гэрээ" болон 02 тоот дугаартай "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний тухай. Үүнд: Хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 02 тоот "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-г нэхэмжлэгч тэй байгуулж, уг гэрээний дагуу иргэн ийн өмчлөлийн "Сэлба Хүнс" ХХК-ийн 250 ширхэг хувьцаа буюу 16.67 хувийг нэг бүрийн хувьцааны үнийг 400,000 төгрөгөөр буюу нийт 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Бодит байдал дээр бол хариуцагч нь ийн "Сэлба Хүнс ХХК-ийн өмчлөлийн 500 ширхэг хувьцааг буюу 33,33 хувийг нийт 223,430,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Тиймдээ ч өөрийн төрсөн охин болох тоот Хаан банкны данснаас ийн "Салба Хүнс" ХХК-ийн тоот ХасБанкны данс руу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн байдаг. Монгол Улсын хуулийн этгээд болох "Сэлба Хүнс" ХХК нь иргэн ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг компани бөгөөд нь уг данс руу мөнгөн дүнг шилжүүлэхийг хүссэн байдаг. Үүнийгээ баталгаажуулж 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр "Гэрээний нөхцөлтэй холбоотой тодорхойлолт гаргах тухай албан бичгийг үйлдэж, гарын үсгээ зурсан байдаг. Харин нь нэхэмжлэгч С. Сэрээтэрт уг хувьцааг худалдаж авсан төлбөр огт төлөөгүй бөгөөд түүний худалдаж авсан хувьцааны төлбөрийг өмнөөс нь төлсөн нь нотлох баримтаас тун тодорхой харагдана. Гэтэл нь уг хувьцааны унийг ч төлөхгүй, уг хувьцааг буцаан шилжүүлж өгөхгүй байгаа асуудлаар , нар нь маргаантай байгаа. Нэхэмжлэгч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад нь түүнийг ховсдож, төөрөгдүүлсэн мэт агуулга бүхий тайлбар байгаа боловч үнэхээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төөрөгдсөн гэвэл яагаад дахин 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төөрөгдсөн гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: “Анх "Сэлбэ хүнс" ХХК нь 2017 онд газар тариалан эрхлэлтийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсан цаг хугацаанаас хойш үйл ажиллагаа өргөжин тэлж миний бие нь компанийнхаа Гүйцэтгэх захирлаар ажиллаж, тариалангийн талбай дээрх асуудлыг хариуцдаг байсан Короновирус халдварт өвчин гарсантай холбогдуулан "Сэлбэ хүнс" ХХК-ийн үйл ажиллагаа зогсож жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн бөгөөд компанийн хөрөнгийг худалдан борлуулалгүйгээр цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах үүднээс тухайн үед хувьцаа эзэмшигч байсан ийн хувьцааны тодорхой хэсгийг зарах шийдлийг хувьцаа эзэмшигч тэй ярилцаж шийдвэрлэсэн. Ингээд миний бие нь өөрийн танил, өмнө нь хамтран ажиллаж байсан тай уулзаж, 2 тэрбум гаруй хөрөнгөтэй компанийн хувьцааг хувьцаа эзэмшигчээс худалдан авч, цаашид компанийн үр ашгаас ашиг аваад явах боломжтой талаар хэлэхэд хувьцаагаа зарах гэж байгаа С. Сэрээтэртэй гурвуулаа уулзъя гэсэн. Үүний дагуу бид гурав уулзалдаж ы зүгээс компанийн бүртгэлтэй хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэж 1 ширхэг хувьцааны бодит үнийг тодорхойлно гээд явсан. Хэсэг хугацааны дараа компанийн эд хөрөнгөд үнэлгээ хийж тогтоолгосон бөгөөд нийт хөрөнгийн хэмжээг ойролцоогоор 1,650,000,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд компанийн хувьцааны 3/1-ийг эзэмшиж, 333,3 ширхэг хувьцааг 550,000,000 төгрөгөөр авах боломжтой байна гэсэн хариу өгсөн. Ингээд , , бид гурав харилцан ярилцаад гурвуулаа компанийн хувьцааг 3 тэнцүү эзэмшиж, цаашид компанийн үйл ажиллагаанд хамт оролцож явъя гэж тохиролцоод нь ийн эзэмшлийн 700 ширхэг хувьцааны 333.3 ширхгийг 550,000,000 төгрөгөөр худалдан авч, тухайн үед хуримтлагдсан байсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 300,000,000 төгрөгийн зээлийг төлж, үлдэх 250.000.000 төгрөгийг т хувьцааны үнэ гэж төлөхөөр мөн ийн зүгээс гурван тэнцүү хувьцаа эзэмших үүднээс миний эзэмшлийн 300 ширхэг хувьцааны дээр өөрийн 33.3 ширхэг хувьцааг нэмж өгөхөөр тохиролцсон. ээс хувьцаа худалдан авахтай холбоотой бүх гэрээ хэлцлүүдийг өөрийн хуулийн хэлтсийн хүмүүсээр боловсруулж авчруулж, нотариатаар батлуулах ажлыг зохион байгуулж, улсын бүртгэлд гэрээ хэлцэл, шийдвэрүүдийг өөрийн биеэр аваачиж өгч бүртгүүлсэн байдаг. ы авчирсан гэрээн дээр бид хоёр гарын үсгүүдээ зураад тамгаа дарсан. ийн зүгээс 2022 оны 12 сард хийгдсэн дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийнхөө хувьцааны үлдсэн төлбөр болох 250,000,000 төгрөгийг авах боломжтой гэж үзэж байна. Мөн миний санаж байгаагаар 2023 оны 6 сард ийн хувьцааг худалдан авсны дараа ы зүгээс Сэрээтэрээс худалдан авсан 333,3 ширхэг хувьцааны үлдэгдэл төлбөр болох 250,000,000 төгрөгийг хуваарь гаргаж т төлж барагдуулна гэсэн утгатай бичгийг т хийж өгч байсныг санаж байна. Тэр бичиг нь т байх ёстой. Иймд 2022 оны 12 сард байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Харин нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд анхнаасаа ийг компанийн үйл ажиллагаанаас бүрэн гарахад буюу үлдсэн бүх хувьцаагаа бид 2-т шилжүүлэхэд миний хувьд татгалзаж байсан. Анхнаасаа 3-уулаа асуудлаа шийдвэрлээд явна гэж тохирсон учраас 3-уулаа л асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Мөн тухайн үед хувьцаагаа худалдахдаа 29,600,000 төгрөгийн зээл болон хувь иргэнээс авсан зээл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг яаралтай төлж дуусган зээлийн барьцаанд тавьсан 2 ширхэг орон сууцыг чөлөөлж өгнө, мөн Хаш контакт ХХК-нд төлбөл зохих компанийн үлдэгдэл төлбөрийг төлж өгнө гэсэн боловч эдгээр зээлийг алийг нь ч төлөөгүй. Энэ асуудлаар хэлсэн боловч төлөхгүй явсаар ирсэн. Иймд сүүлийн гэрээний хувьцааг т буцаан өгөх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, түүний хавсралт, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай Хувьцаа захилгын гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/02 дугаартай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/01 дугаартай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн дүрэм, “” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн 01 дугаартай тогтоол, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/12302 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гаргасан ЖДҮС-ийн зээлийн барьцаа чөлөөлж, ТЭДСангийн төлбөр барагдуулах тухай баримт, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмших гэрээний хувьцааны үнэ төлбөр барагдуулах тухай хэлцэл, “” ХХК-иас Хасбанканд гаргасан 2018 оны 5 дугаар арын 09-ний өдрийн 05/06 дугаартай хүсэлт, Хасбанктай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ИЗГ дугаартай Зээлийн гэрээ, түүний хавсралт, ИЗГ дугаартай Зээлийн гэрээний тусгай нөхцөл, түүний хавсралт, ИЗГ дугаартай Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, Хасбанкнаас авсан 1,000,000,000 төгрөгийн зээлийг “” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан зарцуулалтын тооцоо, төлбөрийн баримт, дансны хуулга, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ОХУ-Т17-64 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, түүний хавсралт, мөн өдрийн ОХУ-Т17-Б64 дугаартай Барьцааны гэрээ, “” ХХК-ийн дүрэм, “” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын талаарх баримт, фото зургууд, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04/01 дугаартай Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн АГГ-180331-01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 21/6-75 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, фейсбүүкээр харилцсан зурвас, дансны хуулга.
4.2. Хариуцагч шүүхэд гаргасан баримт: “” ХХК-ийн дүрэм, 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ээс гаргасан Гэрээний нөхцөлтэй холбоотой гаргасан тодорхойлолт, ХААН банкны дансны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуулга, ХХК-ийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон автомашины фото зураг, “” ХХК-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудиторын дүгнэлт,
4.3. Хариуцагч ас шүүхэд гаргасан баримт: Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/327 дугаартай тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банк дахь П.Гантулгын дансны хуулга,
4.4.Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Ц-1/4183 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10-06/1039 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хаш контакт ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 25/62 дугаартай албан бичиг, дунд үйлдвэрийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1/936 дугаартай албан бичиг
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ээс хариуцагч , нарт холбогдуулан “500 ширхэг хувьцаа гаргаж, шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа захиалгын гэрээ”, 06 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн 07 дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон д 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 12 дугаар сарын 16-ны 07 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-үүдээс татгалзаж, “” ХХК-ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан.
2.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Э.Даваасүрэн, Ц.Цэрмаа нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... 500 ширхэг хувьцаа гаргаж, шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа захиалгын гэрээ”, 06 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн 07 дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн 02 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон д 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 6 дугар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 12 дугаар сарын 16-ны 07 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-үүдээс татгалзаж, “” ХХК-ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. компанийн 33.3 хувийг хувьцааг 550,000,000 төгрөгөөр худалдан авч, 300,000,000 төгрөгийг хугацаа хэтэрсэн ЖҮД-ийн зээлийг төлж, 250,000,000 төгрөгийг надад өгч, цаашид компанийн үйл ажиллагааны зардлыг 3 хувьцаа эзэмшигч тэнцүү хариуцахаар харилцан тохиролцсон. Нотариат дээр гэрээний бэлдсэн драфт авчирч гарын үсэг зуруулсан. Уг гарын үсэг зуруулсан гэрээ нь 250,000,000 төгрөгийг т биш компанид хөрөнгө оруулалт болгож, компанийн ашгаас төлөхөөр болгож, ийн эзэмшлийн 70 хувийг 33.3 хувийг худалдан авах тохиролцооноос эрс өөр санаа зорилго бүхий гэрээг зуруулсан байсан. Дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү...гэжээ.
3.1. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч А.Оюунаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. нь бид 2 ярьснаас өөрөөр гэрээний төслийг бэлдэн ирүүлж гарын үсэг зуруулж компанийн хувьцааг өөр дээр шилжүүлж авсан...гэжээ.
3.2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч , нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... нь "Сэлба Хүнс" ХХК-ийн шинээр нэмж гаргасан 500 (Таван зуу) ширхэг хувьцааг 550,000,000 төгрөгөөр худалдан авсан. нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд бэлэн, бэлэн бус болон эд хөрөнгөөр нийт ойролцоогоор 556,075,000 төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-нд өнөөдрийн байдлаар төлсөн байна. нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 02 тоот "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-г нэхэмжлэгч тэй байгуулж, уг гэрээний дагуу ийн өмчлөлийн "Сэлба Хүнс" ХХК-ийн 250 ширхэг хувьцаа буюу 16.67 хувийг нэг бүрийн хувьцааны үнийг 400,000 төгрөгөөр буюу нийт 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, бодит байдал дээр бол хариуцагч нь ийн "Сэлба Хүнс ХХК-ийн өмчлөлийн 500 ширхэг хувьцааг буюу 33,33 хувийг нийт 223,430,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Харин хувьцаа худалдан авсан мөнгийг бүрэн төлсөн. Нэхэмжлэгчээс дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч , хариуцагч , нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-12-15х/
Уг гэрээний 1.2-ийн 1-т "Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар нь шаардлагатай хөрөнгө оруулалт оруулахаар хүсэлт гаргасан, гэрээний 1.2-ийн 5-т компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргахдаа талуудын саналын 66.66 хувь буюу 2/3 саналаар шийдвэр гаргаж байхыг шийдвэрлэсэн. Гэрээний 3.1.3-ийн 1-т зааснаар нь гэрээ байгуулагдсан өдрийн байдлаарх компанийн үйл ажиллагаа, хөрөнгө, өр төлбөр зэргийг харгалзан үзэж нийт 550,000,000 төгрөгийн хэлбэрээр хөрөнгө оруулахаар, 3-т ы оруулсан төлбөрөөр а-д, БДС сан, б-д ЖДҮСангийн зээлийн гэрээний хуваарийн дагуу тус тус хавсралт-1 зааснаар төлнө гэж заажээ. Гэрээний 3.2.1-ийн 1-3-т зааснаар "Сэлба Хүнс" ХХК-ийн энгийн хувьцааг , , нар нь 33.33 хувийг тус тус эзэмшсэнээр хөрөнгө оруулалтыг оруулж эхэлнэ гэж заасан байна. Энэхүү гэрээний хавсралт №1-т зааснаар хувьцааны төлбөрийн хувиар болон ийн 2022 оны борлуулалтаас төлөх төлбөрийн хувиар баталсан байна.
4.2. "Сэлба Хүнс" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг баталсан ба тогтоолоор нэхэмжлэгч , хариуцагч нар нь "Сэлба Хүнс" ХХК-ийн дүрмийн сан нь 1,000,000 төгрөгийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1000 ширхэг хувьцаатай байсан бөгөөд уг хувьцааны 700 ширхгийг , 300 ширхгийг нь эзэмшдэг байсан ба дүрэмд заасан нэрлэсэн үнээр 500 ширхэг хувьцаа нэмж гаргахаар "Сэлба Хүнс" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолоор "Сэлба Хүнс" ХХК-ийн дүрмийн санг нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 1500 ширхэг энгийн хувьцаа бүхий 1,500,000 төгрөг болгосныг баталсан. Шинээр нэмж гаргаж байгаа 500 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр, өөрийн эзэмшлийн өөрийн эзэмшлийн 200 ширхэг хувьцааг д 2022.12.16-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу шилжүүлснийг баталгаажуулсан. Ийнхүү , , нар тус бүр нь 500 ширхэг нийт 1,500 ширхэг хувьцааг 1000 төгрөгийн нэгжийн нэрлэсэн үнээр нийт 500,000 төгрөгийн үнэтэй хувьцаа эзэмшигчид болохоор дүрмийн санд эзлэх хувь нь хувьцаа эзэмшигч тус бүр нь 33.33 хувь байхаар "Сэлба Хүнс" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг баталжээ. /2х-99х/
4.3. "Сэлба Хүнс" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/02 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор хувьцаа эзэмшигч , нарын гаргасан хүсэлтийн дагуу "Сэлба Хүнс" ХХК нэмж 500 ширхэг хувьцааг “хувьцаа захиалгын гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус тай байгуулахаар, "Сэлба Хүнс" ХХК-ийн 33,33 хувийн хувьцааг шилжүүлэхээр баталсан байна. /2х-100х/
4.4. “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , нар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай хувьцаа захиалгын гэрээ байгуулсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай хувьцаа захиалгын гэрээний хуулбараар тогтоогдсон байна. /1х-16-21х, 2х-101-103х/
Уг гэрээний а-д зааснаар “Сэлба Хүнс" ХХК нь нэмж хөрөнгө татаж, компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмж 500 ширхэг хувьцаа гаргаж, нийт 1,500 ширхэг хувьцаатай болсон.
Гэрээний 2.2.1-т зааснаар “нэмж гаргасан хувьцааг шилжүүлэн авсны төлбөрт 550,000,000 төгрөг төлнө” гэж, Гэрээний 2.2.2-т зааснаар “шилжүүлэн авагчийн шилжүүлж авч буй энгийн хувьцааг нэрлэсэн үнээр буюу нэг бүрийг 1,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг хувьцаагаар хөрөнгө оруулалт, түүний зөрүү 549,500,000 төгрөгийг нэмж төлөгдсөн капитал хэсэгт бүртгэнэ” гэж, Гэрээний 3.1-т зааснаар “шилжүүлэгч нь энэхүү гэрээнд заасан нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулмагц, хувьцааны төлбөрийг бүрэн төлсөн эсэхээс үл хамаарч өөрийн нэмж гаргасан 500 ширхэг, нийт энгийн хувьцааны 33,33 хувийг бүхэлд нь шилжүүлэн авагч талын эзэмшилд шилжүүлнэ” гэж, Гэрээний 4.1-ийн 1-т “Эхний ээлжийн төлбөр: Компанийн болон, дунд үйлдвэрийг дэмжих санд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын хооронд төлөх 300,000,000 төгрөгийн банкны зээл болон санхүүгийн үйлчилгээний төлбөрийг төлөх зорилгоор төлнө” гэж, 2-т “Хоёр дахь ээлжийн төлбөр: Компанийн болон, дунд үйлдвэрийг дэмжих санд 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын хооронд төлөх 100,000,000 төгрөгийг төлөх зорилгоор шилжүүлэн авсан хувьцааны үнийн хоёрдугаар ээлжийн төлбөрийг шилжүүлэн авагчид ирээдүйд хуваарилах ногдох ашиг “ногдол ашиг”-аар төлнө” гэж, 3-т “Гурав дахь ээлжийн төлбөр: Компанийн болон, дунд үйлдвэрийг дэмжих санд 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд төлөх 150,000,000 төгрөгийг төлөх зорилгоор шилжүүлэн авсан хувьцааны үнийн гуравдугаар ээлжийн төлбөрийг шилжүүлэн авагчид ирээдүйд хуваарилах ногдох “ногдол ашиг”-аар төлнө” гэж, Гэрээний 4.2-т “гэрээний 4.1-т заасан “ногдол ашиг” гэдэг нь компани 2024, 2025 онд компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу ажиллах тохиолдолд 450,000,000 төгрөгөөс доошгүй хэмжээний ашигтай ажиллаж, компани нэгж хувьцаа тус бүрд 150,000,000 төгрөгийн ногдол ашгийг хэлнэ. Хэрэв компани энэ зүйлд заасан ногдол ашгийг хуваарилах боломжгүй бол хувьцааны төлбөр төлөх хугацаа дараагийн ногдол ашиг хуваарилах хүртэл хойшилно” гэж тус тус заасан байх бөгөөд гэрээний талуудыг шилжүүлэгч талд “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , шилжүүлэн авагч гэж тодорхойлсон байна.
4.5. , нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №03 дугаартай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №03 дугаартай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдсон. /2х-104-105х/
Гэрээний 1.1, 1.2.2, 2.1, 2.2-т зааснаар өмнөх өөрийн эзэмшдэг 700 ширхэг хувьцааны 200 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч д худалдах зорилгоор энэхүү хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.
4.6. , нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №07 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №07 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдсон. /2х-106х/
Уг гэрээний а, б-т зааснаар нь өөрийн эзэмшлийн 700 ширхэг энгийн хувьцаанаас 200 ширхгийг д худалдахаар шилжүүлсэн болохыг тодорхойлсон байна.
4.7. “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , нар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №06 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №06 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдсон байна. /2х-107х/
Уг гэрээний а, б-т зааснаар “Сэлба Хүнс" ХХК-аас 33.33 хувийн хувьцаа болох нэг бүр нь 1,100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 500 ширхэг энгийн хувьцааг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмж гаргасан. Талуудын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр эрх шилжүүлэгч нь компани дахь өөрийн эзэмшлийн нэмж гаргасан нийт хувьцааг эрх хүлээн авагчид зээлээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж тодорхойлсон байна.
4.8. “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал ас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад “Манай компани 500 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргаж иргэн тай харилцан тохиролцож 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа захиалгын гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан компанийн нийт энгийн хувьцааны 33.33 хувийг эзэмшүүлж байна. Иймд манай компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулж өгнө үү. Үүнд:
1. Компанийн дүрмийн сан нэмэгдэж 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 1,500 ширхэг энгийн хувьцаа бүхий 1,500,000 төгрөг болсон.
2. Хувьцаа эзэмшигчээр иргэн нэмж бүртгүүлэх. Тэрээр компанийн нийт энгийн хувьцааны 33.33 хувь буюу 500 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 1000 төгрөгийн нэрлэсэн үнээр компаниас авч хувьцаа эзэмшигч болсон.
3. Хувьцаа эзэмшигч иргэн өөрийн эзэмшлийн 200 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч д нэрлэсэн үнээр нь худалдаж байгаатай холбоотой хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн өөрчлөлтийг бүртгүүлэх. Ингэснээр болон нар тус бүр компанийн нийт энгийн хувьцааны 33.33 хувь буюу 500 ширхэг энгийн хувьцааг эзэмших болсон.
4. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тус тус бүртгүүлэх гэсэн утгаар албан бичгийг Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад явуулжээ. /2х-108х/
4.9. “Сэлба Хүнс" ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Компанийн дүрмийн 1.3-т компанийн хувьцаа эзэмшигч , нар байсан, гэрээний 5.2-т “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1,000,000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг хувьцаа байна. нь 700 ширхэг хувьцаа хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 70 хувь, нь 300 ширхэг хувьцаа хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 30 хувь байна” гэж дүрэмд заажээ. /2х-28-30х/
4.11. “Сэлба Хүнс" ХХК-ийн дүрэм /шинэчилсэн найруулга/-ийн 1.3-т “хувьцаа эзэмшигчээр , нар”-ын мэдээллийг оруулсан байна. Дүрмийн 5.2-т “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1,500,000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,500,000 ширхэг энгийн хувьцаа байна. , нар тус бүр нь 750 ширхэг нийт 1,500 ширхэг хувьцааны эзэмшигч, хувьцаа эзэмшигч тус бүр нь хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 50 хувийг эзэмшдэг” гэснийг дүрэмд 2023 оны 06 дугаар сард заажээ. /1х-82-86х/
5. Компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ” гэж зааснаар , нар нь “Сэлба Хүнс" ХХК-ийн зарласан хувьцаа 700 ширхэг, 300 ширхэг хувьцаатай байсан.
Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2 дахь хэсэгт “компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ” гэж, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байх бөгөөд тухайн компанийн нэг төрлийн хувьцааны нэрлэсэн үнэ ижил байна” гэж зааснаар “Сэлба Хүнс" ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01-р тогтоолын хавсралтаар баталсан Компанийн дүрмийн 5.2-т зааснаар “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1,000,000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг хувьцаа байна. нь 700 ширхэг хувьцаатай хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 70 хувь, нь 300 ширхэг хувьцаатай хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 30 хувь байна” гэж дүрэмд заасан энэхүү хуультай нийцсэн бөгөөд компанийн хувьцааны нэрлэсэн үнийг , нар хувьцааны нэг бүрийн үнийг 1000 төгрөгөөр тогтоосон байна. Энэ нь цаашид хувьцаа эзэмшигч солигдсон, орон гарсан хэдий ч өөрчлөгдөөгүй хэвээр байсан байна.
Компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцааны төрөл тус бүрээс гаргах хувьцааны тоо, гаргах хугацаа, нөхцөлийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно” гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт “компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох” гэж зааснаар , нар нь "Сэлба Хүнс" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор тогтоолоор "Сэлба Хүнс" ХХК-ийн дүрмийн санг нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 1500 ширхэг энгийн хувьцаа бүхий 1,500,000 төгрөг болгосныг баталж, нэмж 500 ширхэг хувьцаа гаргасан нь Компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасантай нийцсэн бөгөөд "Сэлба Хүнс" ХХК-аас 1000 ширхэг хувьцаа нь дээрээ нэмж 500 ширхэг гаргасан хувьцааг гаргаж нийт 1,500 ширхэг зарласан хувьцаатай болсон байна.
Харин нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч , нар өөрсдөө худалдан авах саналаа гараагүй тул санал болгосноор , , нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, "Сэлба Хүнс" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол, "Сэлба Хүнс" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/02 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол, “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , нар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай хувьцаа захиалгын гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , нар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №06 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээгээр тус тус “Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг тай худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар , нараас “Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг худалдаж, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болон “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол нь дээрх компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байна.
6. Мөн , нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №03 дугаартай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, , нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №07 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу ээс өөрийн эзэмшлийн 700 ширхэг хувьцаанаас 200 ширхгийг д шилжүүлж, 500 ширхэг /700-200=500/, 500 ширхэг /300+200=500/, нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг “Сэлба Хүнс" ХХК-аас худалдаж авснаар “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , , нар нь тус бүр 500 ширхэг хувьцааг эзэмшиж, компанийн нийт хувьцаа 1,500 ширхэг бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь нь , , нар тус бүр нь 33.33 хувь болсон байна.
Энэхүү тэнцүү 500 ширхэг хувьцаа эзэмшсэн талаарх гэрээнүүдийг , , нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, "Сэлба Хүнс" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол, "Сэлба Хүнс" ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/02 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор баталгаажуулж, улсын бүртгэлийн хуулийн этгээд байгууллагад бүртгүүлж, албажуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1, 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, хувьцаа худалдах-худалдах авах, компани эрх шилжүүлэх дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.
7. Хувьцаа эзэмшигч "Сэлба Хүнс" ХХК-аас нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг худалдан авахдаа хувьцааны нэрлэсэн үнээр худалдан авахаар тохиролцоогүй. Харин , хариуцагч , нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 3.1.3-ийн 1-т зааснаар нь гэрээ байгуулагдсан өдрийн байдлаарх компанийн үйл ажиллагаа, хөрөнгө, өр төлбөр зэргийг харгалзан үзэж нийт 550,000,000 төгрөгийн хэлбэрээр хөрөнгө оруулахаар, 3-т ы оруулсан төлбөрөөр а-д, БДС сан, б-д ЖДҮСангийн зээлийн гэрээний хуваарийн дагуу тус тус хавсралт 1-т зааснаар төлнө гэж заажээ. Гэрээний 3.2.1-ийн 1-3-т зааснаар "Сэлба Хүнс" ХХК-ийн энгийн хувьцааг , , нар нь 33.33 хувийг тус тус эзэмшсэнээр хөрөнгө оруулалтыг оруулж эхэлнэ гэж заасан байна. Энэхүү гэрээний хавсралт №1-т зааснаар хувьцааны төлбөрийн хувиар болон ийн 2022 оны борлуулалтаас төлөх төлбөрийн хувиар баталсан байна.
7.1. Энэхүү гэрээнээс дүгнэхэд компанийн өрийг хувьцааг худалдан авч байгаа байдлаар гэрээний заалтад тусгасан байна. Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болох бөгөөд үүнийг өрийг хувьцаагаар солих гэнэ”, 25.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компанийн өрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагчийн зөвшөөрлийг авсан байна” гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь , хариуцагч , нар нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралтын 15-т “ /ЖДҮ сан/ 2023.01.20-2023.12.20/- 61,976,000 төгрөгийг төлөхөөр”, 16-т “ 2022 оны ЖДҮ сангийн үлдэгдэл бусад 61,835,508 төгрөгийг төлөхөөр”, 22-т “АХБанк, БДСан ны зээлийн үлдэгдэл /2023.12.15/- 142,000,000 төгрөг төлөхөөр”, 23-т “ЖДҮ сангийн зээлийн үлдэгдэл 2023.12.20- 144,191,000 төгрөг төлөхөөр” гэж "Сэлба Хүнс" ХХК-ийн нийт 410,002,508 төгрөгийн өрийг төлснөөр нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг худалдан авахаар гэрээнд тусгасан байна.
7.1.1. “” ХХК болон "Сэлба Хүнс" ХХК нь тай 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ИЗГ тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөг зээлсэн болох нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ИЗГ тоот Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1х-132-134х/
“” ХХК болон "Сэлба Хүнс" ХХК нь тай 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2019 оны ЗГ тоот Зээлийн гэрээний тусгай нөхцөл, мөн өдөр 2019 оны ЗГ тоот Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл гэрээг тус тус байгуулсан болох нь гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна. /1х-135-137х/
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2019 оны ЗГ тоот Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл гэрээний 1.3-т ...Төв аймгийн Борнуур сумын 3-р баг, бичигт шарх хоолой хаягт байрлах /ндт:4115003420/ 91.96 га талбай бүхий газар, Төв аймгийн Борнуур сумын 3-р баг, бичигт Пинт хаягт байрлах /ндт:1859836705816/ 15 га талбай бүхий газар...тус тус барьцаалсан байна.
7.1.2., дунд үйлдвэрийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/936 тоот албан бичгээр "Сэлба Хүнс" ХХК-аас Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авсан талаарх гэрээ, баримтыг ирүүлсэн байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газраас "Сэлба Хүнс" ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №SME-20-00132 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №SME-20-00132 дугаартай Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /2х-135-146х/
Жижиг, дунд үйлдвэрийн газраас "Сэлба Хүнс" ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №SME-20-00132 дугаартай Зээлийн гэрээгээр 280,000,000 төгрөгийг зээлсэн байна.
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №SME-20-00132 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан байна. Барьцааны гэрээний барьцаалбарт:
- С.Нямсүрэнгийн өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,,,, 11.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- В.Цэцэнбилэг,,,,,,, 52 м.кв талбайтай2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгө.
- С.Батбаярын өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,,,,, 21.31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- В.Цэцэнбилэгийн өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, 4033 тоот,, 17.74 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- В.Цэцэнбилэгийн өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, их тойруу гудамж 54-р байр 4036 тоот,, 17.66 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- П.Гантулгын өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, 7026 тоот,, 12.71 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- П.Гантулгын өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, ВО13 тоот,, талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- С.Батбаяр,,,,,,,, болох үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна.
2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №SME-20-00132 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр:
- , *******,,,,, 11.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- С.Батбаярын өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,,,,, 21.31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- В.Цэцэнбилэгийн өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, 4033 тоот,, 17.74 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- В.Цэцэнбилэгийн өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, 4036 тоот,, 17.66 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- П.Гантулгын өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, 7026 тоот,, 12.71 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.
- П.Гантулгын өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, ВО13 тоот,, тус тус барьцаанаас чөлөөлж,
Нэмж барьцаанд өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, ВО13 тоот,, барьцаалж,
Өмнөх барьцааны гэрээгээр барьцаалбарт байсан,,,,,,, 52 м.кв талбайтай болох үл хөдлөх эд хөрөнгө1,,,,,,,,, болох үл хөдлөх эд хөрөнгийг2 барьцаанд хэвээр үлдээж,
өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,, ВО13 тоот,, талбайтай үл хөдлөх эд хөрөнгө1,,,,,,,, 52 м.кв талбайтай2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгө2,,,,,,,,, 2 өрөө орон сууу болох үл хөдлөх эд хөрөнгө3 гэсэн 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалбарт бүртгэж, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан байна.
7.2. Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компанийн өрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагчийн зөвшөөрлийг авсан байна” гэж зааснаас үзэхэд компанийн өрийг хувьцаагаар солиход зөвхөн зээлдүүлэгч, харилцагч нарын хоорондын харилцан тохиролцож өрийг хувьцаагаар солих хуулийн зохицуулалттай байна.
Тэгэхэд зохигч нар Компанийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг "Сэлба Хүнс" ХХК-нд худалдахдаа “” ХХК, Жижиг,,наас зээлсэн мөнгийг төлөхөөр харилцан тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл компанийн өрийг хувьцаагаар солихоос биш компанийн өрийг хувьцааг худалдаж авах талаар хуулиар зохицуулаагүй буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Мөн "Сэлба Хүнс" ХХК нь өрийг хувьцаагаар солих асуудлыг зээлдүүлэгч ” ХХК, Жижиг,,тай харилцан тохиролцож болохоос биш өрийг хувьцаагаар солих асуудлыг хуулиар зөвшөөрөөгүй байна.
7.3. Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт №1-т нь 2022 оны борлуулалтаас төлөх хуваарийг баталсан байна.
Энэхүү 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг худалдах-худалдан авах харилцааг зохицуулсан байхад ийн 2022 оны борлуулалтын орлогоос төлөх төлбөрийг тогтоогоод байгаа нь ойлгомжгүй бөгөөд гэрээний үндсэн зорилгод хамааралгүй асуудлыг тусгасан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл "Сэлба Хүнс" ХХК-ийн борлуулалтын орлого гэж байхаас биш ийн борлуулалтын орлого гэсэн ойлголт байхгүй, нь хувьцаа эзэмшигч болохоос биш компанийн гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд биш байна. Харин "Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож өдийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаатай зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрдөг бөгөөд "Сэлба Хүнс" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар П.Гантулгыг бүртгэсэн нь "Сэлба Хүнс" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1х-37-38х/
"Сэлба Хүнс" ХХК-аас тай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээний 4.1-ийн 1-т “Эхний ээлжийн төлбөр: Компанийн болон, дунд үйлдвэрийг дэмжих санд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын хооронд төлөх 300,000,000 төгрөгийн банкны зээл болон санхүүгийн үйлчилгээний төлбөрийг төлөх зорилгоор төлнө” гэж, 2-т “Хоёр дахь ээлжийн төлбөр: Компанийн болон, дунд үйлдвэрийг дэмжих санд 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын хооронд төлөх 100,000,000 төгрөгийг төлөх зорилгоор шилжүүлэн авсан хувьцааны үнийн хоёрдугаар ээлжийн төлбөрийг шилжүүлэн авагчид ирээдүйд хуваарилах ногдох ашиг “ногдол ашиг”-аар төлнө” гэж, 3-т “Гурав дахь ээлжийн төлбөр: Компанийн болон, дунд үйлдвэрийг дэмжих санд 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд төлөх 150,000,000 төгрөгийг төлөх зорилгоор шилжүүлэн авсан хувьцааны үнийн гуравдугаар ээлжийн төлбөрийг шилжүүлэн авагчид ирээдүйд хуваарилах ногдох “ногдол ашиг”-аар төлнө” гэж, Гэрээний 4.2-т “гэрээний 4.1-т заасан “ногдол ашиг” гэдэг нь компани 2024, 2025 онд компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу ажиллах тохиолдолд 450,000,000 төгрөгөөс доошгүй хэмжээний ашигтай ажиллаж, компани нэгж хувьцаа тус бүрд 150,000,000 төгрөгийн ногдол ашгийг хэлнэ. Хэрэв компани энэ зүйлд заасан ногдол ашгийг хуваарилах боломжгүй бол хувьцааны төлбөр төлөх хугацаа дараагийн ногдол ашиг хуваарилах хүртэл хойшилно” гэж тус тус заасан байна.
Энэхүү гэрээний зохицуулалтаас үзэхэд "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг нь 300,000,000 төгрөгийн банкны зээл болон санхүүгийн үйлчилгээний төлбөрт төлөхөөр, харин 100,000,000 төгрөгийг Компанийн болон, дунд үйлдвэрийг дэмжих санд 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын хооронд төлөх зорилгоор шилжүүлэн авсан хувьцааны үнийн хоёрдугаар ээлжийн төлбөрийг шилжүүлэн авагчид ирээдүйд хуваарилах ногдох ашиг “ногдол ашиг”-аар төлнө” гэж, үлдэх 150,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд төлөх зорилгоор шилжүүлэн авсан хувьцааны үнийн гуравдугаар ээлжийн төлбөрийг шилжүүлэн авагчид ирээдүйд хуваарилах ногдох “ногдол ашиг”-аар төлнө” гэж, “ногдол ашиг” гэдэг нь компани 2024, 2025 онд компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу ажиллах тохиолдолд 450,000,000 төгрөгөөс доошгүй хэмжээний ашигтай ажиллаж, компани нэгж хувьцаа тус бүрд 150,000,000 төгрөгийн ногдол ашгийг хэлнэ. Хэрэв компани энэ зүйлд заасан ногдол ашгийг хуваарилах боломжгүй бол хувьцааны төлбөр төлөх хугацаа дараагийн ногдол ашиг хуваарилах хүртэл хойшилно” гэж зааснаар нь компанийн ирээдүйд бий болох борлуулалтаас хувьцаа эзэмшигч өөрт ногдох 2024, 2025 оны хувьцааны ногдол ашгаар 250,000,000 төгрөгөөр "Сэлба Хүнс" ХХК-ийн өр төлбөрийг төлөхөөр зохицуулсан байна.
Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ” гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана” гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэж, 46.10 дахь хэсэгт “Компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилна” гэж зааснаар компанийн жил бүр ногдол ашиг хуваарилах асуудлаар хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулж, ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн байхыг хуульд тусгажээ.
Гэтэл "Сэлба Хүнс" ХХК нь 2022 оноос 2024 оны хооронд хуульд заасан санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэж байгаагүй гэж тайлбарладаг бөгөөд энэ талаар зохигчид хүлээн зөвшөөрсөн байр суурьтай байна. Үүнээс үзэхэд "Сэлба Хүнс" ХХК-ийн жил бүрийн ногдол ашгаас өөрт оногдох ногдол ашгийг авсны дараа 250,000,000 төгрөгийн "Сэлба Хүнс" ХХК-ийн өр төлбөрийг төлнө гэж тохиролцсон гэрээний энэхүү заалт хэрэгжээгүй, хэрэгжих хууль зүйн боломж байхгүй гэж үзэхээр байна.
7.4. Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт №2-т “Хувьцааны төлбөр төлөх төлбөрийн хуваарь”-ийг "Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , хувьцаа шилжүүлэн авагч нар баталсан байна. Энэхүү хавсралт 2-т "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны төлбөрийг төлөх хуваарийг гэрээний талууд баталж баталгаажуулсан.
Уг хуваарьт:
1. Эхний төлбөр 300,000,000 төгрөгийг 2022.12-2023.12
2. Хоёр дахь төлбөр 100,000,000 төгрөгийг 2024.01-2024.12
3. Үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөгийг 2025.01-2025.12 сар гэж төлбөр төлөх хуваарийг тогтсон.
Энэхүү хуваарийн дагуу 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд "Сэлба Хүнс" ХХК-нд нийт 550,000,000 төгрөгийг нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны төлбөрт төлөхөөр гэрээний хавсралт-2 зааснаар тохиролцсон байна.
7.4.1. Тэгвэл "Сэлба Хүнс" ХХК-ний гүйцэтгэх захирал тай 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр №02 дугаартай хувьцаа захиалгын гэрээнд нэмж гаргасан хувьцааны нэрлэсэн үнээр буюу 500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэрээ байгуулсан байна. Гэтэл гэрээний 4.1-т нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг 550,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.3 дахь хэсэгт дүгнэсэн "Сэлба Хүнс" ХХК-ний бусдад төлөх өрийг хувьцаагаар худалдахаар харилцан тохиролцсон нь ойлгомжгүй байна.
Харин нь 11,000,000 төгрөгийг ЖҮД зээлийн төлбөрийг төлж, "Сэлба Хүнс" ХХК-ний зээлд 11,000,000 төгрөгийг төлсөн байна.
8. "Сэлба Хүнс" ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 411037050 тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийг “хөрөнгө оруулалт” гэсэн утгаар, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 9,900,000 төгрөгийг “хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,010,000 төгрөгийг “Баярсайхан рамада үрийн үлдэгдэл” гэсэн утгаар, 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөгийг “Баярсайхан х/о” гэсэн утгаар, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 4,500,000 төгрөгийг “Баярсайхан-с хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг “Баярсайхан-с хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан-с хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайханы хөрөнгө оруулалт” гэсэн утгаар, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 4,650,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг “Баярсайхан х/о 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдөр 5,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 114,000 төгрөгийг “огурций чинжүү” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,900,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,900,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 2,900,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,300,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,500,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 11 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 15,000 төгрөгийг “Баярсайхан” гэсэн утгаар нийт 176,789,000 төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-аас хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн байна.
8.1. "Сэлба Хүнс" ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 411037050 тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 11,000,000 төгрөгийг “баярсайханы ждү-н зээлийн төлбөр” гэсэн утгаар зээл төлсөн байна.
8.2. "Сэлба Хүнс" ХХК-ний ХААН банкны тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөгийг нийт 100,000,000 төгрөгийг “Баярсайхан хувьцаа” гэсэн утгаар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг “Баярсайхан хувьцаа” гэсэн утгаар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17,185,600 төгрөгийг “Баярсайхан хувьцаа” гэсэн утгаар, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг “Баярсайхан хувьцаа” гэсэн утгаар, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 9,830,000 төгрөгийг “Баярсайхан хувьцаа” гэсэн утгаар нийт 167,015,600 төгрөгийг хувьцаа худалдан авах төлбөрт "Сэлба Хүнс" ХХК-нд төлсөн байна.
8.3. "Сэлба Хүнс" ХХК-ний ХААН банкны тоот дансанд 2023 оны 01 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт” гэсэн утгаар, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 4,500,000 төгрөгийг “Баярсайхан х/о” гэсэн утгаар, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг “Баярсайхан 1 сарын 3.3 хувь хүүтэй зээл олгов” гэсэн утгаар, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт” гэсэн утгаар, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,900,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,900,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,900,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,300,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдөр 4,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр 5,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 09 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,100,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6,700,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 11 дугаар сарын 06-ны өдөр 4,600,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 11 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 11 дугаар сарын 14-ны өдөр 3,000,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар, 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 800,000 төгрөгийг “Баярсайхан хөрөнгө оруулалт 2023” гэсэн утгаар нийт 94,900,000 төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-аас хөрөнгө оруулалт гэж оруулсан байна.
8.4. "Сэлба Хүнс" ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 411037050 тоот данс, "Сэлба Хүнс" ХХК-ний ХААН банкны тоот дансанд хөрөнгө оруулалтаар 271,689,000 төгрөгийг шилжүүлсэн, ЖДҮ-н зээл төлөхөөр 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн, харин хувьцаа худалдан авсан төлбөрт 167,015,600 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт "Сэлба Хүнс" ХХК-нд нь 449,704,600 төгрөгийг шилжүүлсэн болох нь "Сэлба Хүнс" ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 411037050 тоот данс, "Сэлба Хүнс" ХХК-ний ХААН банкны тоот дансны хуулгаар тогтоогдсон байна. /1х-89-118х/
9. "Сэлба Хүнс" ХХК-ний нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг нь худалдан авахдаа 2022 оны багц гэрээнүүдэд зааснаар компанийн нэрлэсэн үнээр биш харин зах зээлийн үнээр 500 ширхэг хувьцааг 550,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан 2022 оны багц гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.
Харин 500 ширхэг хувьцааны төлбөрт "Сэлба Хүнс" ХХК-нд 167,015,600 төгрөгийг төлсөн байна.
Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн /компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн үнэ гэж тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, түүнийг худалдах үүрэг хүлээгээгүй худалдагч болон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, худалдан авах үүрэг хүлээгээгүй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг хэлнэ” гэж зааснаар компанийн нэрлэсэн үнээр хувьцааг зохигчид худалдахаар тохиролцоогүй бөгөөд Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар "Сэлба Хүнс" ХХК-ний нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнийг 550,000,000 төгрөг гэж зах зээлийн үнийг тогтоосон байна.
Харин 500 ширхэг хувьцааны зах зээлийн үнэ болох 550,000,000 төгрөгөөс нь 167,015,600 төгрөгийг төлсөн нь хувьцааны үнийг дутуу төлсөн гэж үзэхээр байна.
Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Нэмж гаргах үнэт цаасны төлбөрийг тухайн үнэт цаасыг худалдан авах үед бүрэн төлнө” гэж зааснаар нь "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнийг 550,000,000 төгрөгийг хувьцааг худалдан авсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хувьцааны үнийг бүрэн төлөх үүрэгтэй байсан.
10. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж зааснаар нь "Сэлба Хүнс" ХХК-нд хөрөнгөөр оруулалт гэж 271,689,000 төгрөгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь зохигчид хөрөнгө оруулалт оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулаагүй байна.
нь өөрийн худалдан авсан "Сэлба Хүнс" ХХК-ийн 500 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигчийн хувьд компанид хувь нийлүүлсэн хөрөнгөд 271,689,000 төгрөгийг оруулсан байна.
Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ” гэж, 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь хэсэгт “компанид хувь нийлүүлэх хөрөнгийг бүрэн оруулж дуусах хугацаа” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд компанийн хувьцаа эзэмшигч нар нь өөрийн хувьцааны тоо ширхэг, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь хэмжээгээр компанид хөрөнгө оруулж, компанийн үндсэн хөрөнгийг бүрдүүлэх, үйл ажиллагааны зардлыг хамтран хариуцах үүрэгтэй байна.
Энэхүү үүргийн дагуу хувьцаа эзэмшигч , нар "Сэлба Хүнс" ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 411037050 тоот данс, "Сэлба Хүнс" ХХК-ний ХААН банкны тоот дансанд тодорхой хэмжээний мөнгийг хөрөнгө оруулалтын хэлбэрээр мөнгөн хөрөнгөөр оруулж байсан, дийлэнхи мөнгөн хөрөнгө болох 271,689,000 төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулсан байна.
11. нь 2022 оны багц гэрээгээр "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнэ болох 550,000,000 төгрөгөөс 167,015,600 төгрөгийг төлж барагдуулсан, харин 271,689,000 төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-нд хөрөнгө оруулалтаар, 11,000,000 төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн байна.
нь хувьцааны үнэ 167,015,600 төгрөгийг төлж, хувьцааны үнэ дутуу боловч шүүх хуралдаанд хувьцааны үнэ болох 550,000,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж тайлбарладаг нь зохигч нар хөрөнгө оруулалтын 271,689,000 төгрөг, зээл төлсөн 11,000,000 төгрөгийг хувьцааны үнэд оруулахаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй, , нар энэхүү төлсөн төлбөрийг хувьцааны үнийг бүрэн төлсөн гэж үзэхгүй, ыг "Сэлба Хүнс" ХХК-нд Азийн хөгжлийн банк болон, дунд үйлдвэрийг дэмжих санд төлөх мөнгийг дутуу төлсөн, барьцааны эд хөрөнгийг барьцаанаас гаргаж өгөх үүргээ гүйцэтгээгүй гэж шүүх хуралдаанд тайлбар гаргадаг. Эндээс үзэхэд ы 500 ширхэг хувьцааны төлбөрийг дээрх төлсөн төлбөрүүдээс алийг нь тооцож төлбөр төлсөн гэж үзэх эсэхэд маргаантай байгаа буюу хувьцаа эзэмшигчийн энэхүү төлбөрийн талаар одоог хүртэл гэрээнд зааснаас өөр өөрөөр гэрээний гүйцэтгэлийг тайлбарлаж, зохигчдын тайлбар зөрүүтэй байна.
12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нь "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнэ болох 550,000,000 төгрөгөөс 167,015,600 төгрөгийг төлж үлдэх хэсгийг төлөөгүй гэж үзнэ. Харин "Сэлба Хүнс" ХХК-нд хөрөнгө оруулалтад 271,689,000 төгрөгийг, "Сэлба Хүнс" ХХК-ийн зээлийн төлбөрт 11,000,000 төгрөгийг төлсөн мөнгийг 500 ширхэг хувьцааны үнэ болох 550,000,000 төгрөгийн төлбөрт оруулах эсэхийг "Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар зохигчид эцэслэн шийдвэрлэх нь зохимжтой байна.
Энэ нь Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар нь "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнэ болох 550,000,000 төгрөгийг 500 ширхэг хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлж хувьцаа эзэмшигч болсон даруй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар "Сэлба Хүнс" ХХК-нд бүрэн төлж хувьцааны төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байжээ.
Гагцхүү нь 500 ширхэг хувьцааны төлбөрт 167,015,600 төгрөгийг төлсөн боловч, өөр хэлбэрээр "Сэлба Хүнс" ХХК-нд 282,689,000 төгрөг /271,689,000+11,000,000/-ийг "Сэлба Хүнс" ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 411037050 тоот данс, "Сэлба Хүнс" ХХК-ний ХААН банкны тоот дансанд шилжүүлсэн болох нь дээрх дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд хууль зүйн хувьд хувьцааны төлбөрт тооцоход эргэлзээтэй боловч бодит мөнгөн дүнгээр "Сэлба Хүнс" ХХК-ны дансанд орсон тул мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байгаа зэргийг харгалзан 2022 оны багц гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж, 59.4 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж, 59.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж зааснаар "Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нь "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнэ болох 550,000,000 төгрөгөөс 167,015,600 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрт "Сэлба Хүнс" ХХК-нд хөрөнгө оруулалтад 271,689,000 төгрөгийг, "Сэлба Хүнс" ХХК-ийн зээлийн төлбөрт 11,000,000 төгрөгийг төлсөн мөнгийг хувьцааны төлбөрт оруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх нь тухайн компанийн дотоод асуудал буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудал тул шүүх хөндлөнгөөс шууд нэхэмжлэлийн шаардлагаас гадуур хөндөж оролцох боломжгүй юм.
14. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь "Сэлба Хүнс" ХХК-ийн үндсэн хөрөнгийг 2.6 тэрбум төгрөг гэж, хариуцагч 2 тэрбум төгрөг гэж, хариуцагч 1.5 тэрбум гэж өөрөөр үнэлдэг бол “ЗЦН-Аудит” ХХК-ийн "Сэлба Хүнс" ХХК-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудиторын дүгнэлтэд "Сэлба Хүнс" ХХК-ийн үндсэн хөрөнгийг 1,020,615,433 төгрөг гэж дүгнэсэн байна. /2х-159-172х/
Дээрх аудитын дүгнэлтээр "Сэлба Хүнс" ХХК-ийн өр төлбөрийн нийт дүн нь 529,380,103 төгрөг гэж, борлуулалтын орлого нь 84,653,325 төгрөг гэж дүгнэсэн бөгөөд Улсад төлөх татварын өр 1,993,225 төгрөгийг төсөвт төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 5,350,000 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлж барагдуулахаар дүгнэгдсэн байна.
Эндээс үзэхэд "Сэлба Хүнс" ХХК-ийн баланст актив хөрөнгөд ы "Сэлба Хүнс" ХХК-нд хөрөнгө оруулалтад 271,689,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр үндсэн хөрөнгөд хэрхэн бүртгэсэн нь тодорхойгүй байна. Мөн хувьцаа эзэмшигч , нарын хөрөнгө оруулалтаар 2022 онд оруулсан хөрөнгө оруулалтыг мөн хэрхэн тусгаж үндсэн хөрөнгөд оруулж байгаа нь тодорхойгүй байна. Мөн баланст пассив компанийн өр төлбөр, хувьцаа эзэмшигчдийн хувьцааны үнийг нэрлэсэн үнээр болон зах зээлийн үнээр хэрхэн тусгаж байгааг тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд 2022 онд "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнэ болох 550,000,000 төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-ийн үндсэн хөрөнгөд хэрхэн бүртгэх, ы хөрөнгө оруулалтаар оруулсан мөнгө хөрөнгийг компанийн үндсэн хөрөнгөд мөн хэрхэн бүртгэсэн нь тодорхойгүй дээрх аутидорын дүгнэлтээр нарийвчлан тусгаагүй байна.
15. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, 83.3 дахь хэсэгт “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэж зааснаар хувьцаа эзэмшигч П.Гантулгыг "Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон нь хууль зөрчөөгүй, "Сэлба Хүнс" ХХК-ийн дүрэмд нийцсэн байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч нар нь "Сэлба Хүнс" ХХК-ийн үйл ажиллагаанд шууд оролцдог байсан, хувьцаа эзэмшигч нь "Сэлба Хүнс" ХХК-ийн санхүүгийн асуудлыг хариуцдаг байсан талаар дурдсан бөгөөд "Сэлба Хүнс" ХХК-ийн дээрх ХААН банк болон Худалдаа хөгжлийн банкны дансанд орлогоор мөнгө оруулж, зарлагаар мөнгө хөрөнгийг гаргаж байсан зэрэг нь хувьцаа эзэмшигчид хуулиар олгоогүй эрхийг эдэлж, компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хөндлөнгөөс эдэлж байсан нь тогтоогдсон.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж зааснаар "Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хариуцагч хэрэгжүүлж, компанийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаа болон компанийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэх асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсэн асуудлыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайланг компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнах үүрэгт ажлуудыг хариуцагч нь 2022, 2023, 2024 онуудад огт гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
"Сэлба Хүнс" ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаа, тэр дундаа санхүүгийн үйл ажиллагаанд хариуцагч оролцож, компанийн санхүүгийн гүйлгээг өөрөө болон гэр бүлийн гишүүдийн данснаас "Сэлба Хүнс" ХХК-ийн арилжааны дансыг удирдаж байсан нь компанийн тухай хууль, санхүүгийн анхан шатны нягтлан бодох бүртгэлийн журам, зааврыг хэрэгжүүлж ажиллаж байгаагүйгээс болж хувьцаа эзэмшигчдийн хувьцаа худалдах-худалдан авах мөнгөн хөрөнгө зориулалтын бусаар компанийн баланст актив, пассив хэсэгт аль алинд бүртгэгдээгүй, хуулийн дээрх зохицуулалтаар бүртгэгдээгүй байна.
Өөрөөр хэлбэл баланст актив хэсэгт компанийн үндсэн хөрөнгөд хувьцаа худалдсан мөнгөн хөрөнгө орлогоор орж ирсэн бол хувьцаа эзэмшигчийн хувьцааны үнэ болж баланст пассив хэсэгт шилжих эсэх, хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгөн хөрөнгө баланст актив хэсэгт бүртгэгдэх эсэх, компанийн өр төлбөрийг төлсөн пассив хэсгээс хэрхэн хасагдаж баланст хэрхэн яаж тусгагдсан нь тодорхойгүй болохоор хариуцагч ы 500 ширхэг хувьцааны төлбөрийг "Сэлба Хүнс" ХХК-нд 3 өөр янзаар төлсөн нь ойлгомжгүй байдал үүсгээд байна. ы шууд 500 ширхэг хувьцааны төлбөрт төлсөн 167,015,600 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээний төлбөр гэж ойлгохоор байгаа боловч "Сэлба Хүнс" ХХК-нд хөрөнгө оруулалтад 271,689,000 төгрөгийг, "Сэлба Хүнс" ХХК-ийн зээлийн төлбөрт 11,000,000 төгрөгийг компанийн баланст хэрхэн бүртгэснээс шалтгаалж хувьцааны төлбөрийг бүрэн төлсөн эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой болоод байгааг дурдах нь зүйтэй.
Ийм учир шүүхээс "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны төлбөрийг төлсөн мөнгөн хөрөнгийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэрхэн тооцох талаар шийдвэр гаргаж, гүйцэтгэх удирдлага болон санхүүгийн бүртгэлд хэрхэн бүртгэхийг "Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хадгалагдаж байгаа тул шүүх уг асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд үлдээж шийдвэрлэсэн болно.
2023 оны Хувьцаа худалдах, компанийн эрх шилжүүлэх гэрээ /цаашид 2023 оны багц гэрээ гэх/-ний талаар:
16. “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдсон байна. /1х-32-35х, 2х-113-114х/
Уг гэрээгээр өөрийн эзэмшлийн 250 ширхэг хувьцааг гэрээний 2.2.1-д зааснаар 100,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулжээ.
17. “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1х-36х, 2х-115х/
18. “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдсон байна. /1х-45-48х, 2х-116-117х/
Уг гэрээгээр өөрийн эзэмшлийн 250 ширхэг хувьцааг д гэрээний 2.2.1-д зааснаар 100,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулжээ.
19. “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1х-50х, 2х-118х/
20. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч ээс “Сэлба Хүнс" ХХК-нд өөрийн эзэмшиж байсан 500 ширхэг хувьцааг хариуцагч , нарт тус бүр нь 250 ширхэг хувьцааг худалдаж, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол нь дээрх Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байна.
“Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 500 ширхэг хувьцааг хариуцагч нарт худалдсанаар “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс гарч, хариуцагч , нар нь тус бүр 750 ширхэг хувьцааг эзэмшиж, компанийн нийт хувьцаа 1,500 ширхэг бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь нь , нар тус бүр нь 50 хувь болсон байна.
Энэхүү тэнцүү 1,500 ширхэг хувьцаа эзэмшсэн талаарх гэрээнүүдийг , , нар нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, "Сэлба Хүнс" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор баталгаажуулж, улсын бүртгэлийн хуулийн этгээд байгууллагад бүртгүүлж, албажуулсан байна.
Ийнхүү "Сэлба Хүнс" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолын хавсралтаар "Сэлба Хүнс" ХХК-ийн компанид дүрэмд өөрчлөлт оруулж, хариуцагч , нар тус бүр нь 750 ширхэг хувьцаа эзэмшиж, дүрмийн санд эзлэх хувь нь тус бүр нь 50 хувь болсон байна.
Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1, 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.
21. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн "Сэлба Хүнс" ХХК-ийн 500 ширхэг хувьцааны үнийг хариуцагч , нар нь тус бүр нь 250 ширхэг хувьцааны төлбөр болох 100,000,000 төгрөг нийт 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгч т төлсөн эсэх маргааныг тогтоох нь нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэл болоод байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 500 ширхэг хувьцааг хариуцагч нарт 250,000,000 төгрөгөөр худалдсан, мөн "Сэлба Хүнс" ХХК-ийн өр төлбөрийг хариуцагч төлөөгүйгээс болж барьцааны гэрээний дагуу барьцаалбарт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг суллаж чадаагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргадаг.
Харин хариуцагч төлбөрийг бүрэн төлсөн гэж маргадаг.
22. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Гэрээний нөхцөлтэй холбоотой тодорхойлолт гаргах тухай” гэсэн баримтыг гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1х-87х/
Уг баримтад “ 2023.06.28-ны өдөр "Сэлба Хүнс" ХХК-ийн 33.33 хувь буюу нэг бүр нь 400,000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг хувьцааг нийт 200,000,000 төгрөгөөр тооцож худалдсан. нь уг хувьцааг худалдсан төлбөрийн орлогоор өөрийн өмчлөлийн "" ХХК-ийн ны зээлийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. өөрийн охин данснаас гэрээний төлбөрт нийт 223,423,232 төгрөгийг 2023.07.03-ны өдөр ХААН банкны тоот данснаас "" ХХК-ийн ны тоот данс руу шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн” гэж бичсэн байна. /1х-87х/
Тэгвэл уг төлбөрийг ы охин ХААН банкны тоот данснаас шилжүүлсэн гэдэг боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрөө аваагүй гэж мэтгэлцдэг.
ы охин ХААН банкны тоот данснаас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ны тоот данс руу буюу өөрийн данс хооронд 223,430,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /1х-88х/
Тэгвэл ны тоот данснаас "" ХХК-ийн зээлийн төлбөрийг шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.
23. “” ХХК болон "Сэлба Хүнс" ХХК нь тай 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ИЗГ тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болохыг үндэслэх хэсгийн 7.1.1-т дүгнэсэн байна.
Энэхүү зээлийн төлбөрийг төлөх нь 2022 оны багц гэрээний хавсралтаар зохигчид тодорхойлсон бөгөөд ны зээлийн төлбөрийг төлснөөр нь "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг төлбөрийг төлөх дараалалд 2022 оны багц гэрээний зохицуулалт оруулсан байтал дахин 2023 оны багц гэрээнд хамааруулж төлбөр төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл 2022 оны багц гэрээний үүргийн харилцааг ийн 500 ширхэг хувьцааг хариуцагч , нарт 200,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор мэтгэлцсэн ы тайлбар үндэслэлгүй байна. Мөн хариуцагч энэхүү тайлбарыг үгүйсгэж ...хувьцааны төлбөрийг т төлөөгүй, ы бэлдсэн гэрээнд гарын үсэг зурж хууртсан.... гэж тайлбар өгдөг, нэхэмжлэгч мөн хувьцааны төлбөрийг өөртөө аваагүй талаар шүүх хуралдаанд тайлбарладаг.
24. Хариуцагч нь 2022 оны багц гэрээний дагуу т өөрийн худалдан авсан 250 ширхэг хувьцааны төлбөрт 223,430,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2.1-т зааснаар т 100,000,000 төгрөгийг 250 ширхэг хувьцааны төлбөрт төлөх ёстой байтал үүнээс 2 дахин их төлбөр буюу 223,430,000 төгрөг төлөх нь хариуцагч ы хувьд хүлээн зөвшөөрсөн талаарх баримт хэрэгт байхгүй байна. хариуцагч П.Гантулгын өмнөөс нэмж 100,000,000 төгрөгийг т төлсөн талаарх баримтыг хэрэгт байхгүй, мөн хариуцагч П.Гантулгын өмнөөс хувьцааны төлбөрийг төлсөн гэж тайлбар шүүхэд гаргаагүй, энэ талаар хариуцагч нар эрс тэс байр суурьтай байгааг дурдах нь зүйтэй.
25. "Сэлба Хүнс" ХХК хувьцаа эзэмшигч , , нар нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ийн 500 ширхэг хувьцаа, эзэмшлийн хувь 33.33 хувийг , нарт шилжүүлэх болсонтой холбоотойгоор дээрх төлбөрийн үлдэгдэл 250 сая төгрөгийн хуваарийг гаргасан бөгөөд энэ нь 2022 оны "Сэлба Хүнс" ХХК-ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг 550 сая төгрөгөөр худалдан авсан төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой гэж тодорхойлсон баримт юм. /1х-130х/
Зохигчид 2022 оны хувьцаа худалдан авсан болон 2023 оны ийн хувьцаа худалдсан төлбөрийн зохицуулалтыг хольж хутгах, өр төлбөр төлсөн баримтыг хувьцаа худалдсан төлбөрт оруулж тооцсон ойлгомжгүй гэрээ дүгнэсэн актыг хэд хэдэн удаа баримт болгож үйлдсэнийг шүүх тус бүрээр нь дүгнэж, 2022 оны болон 2023 оны багц гэрээтэй хамааралтай хэсгээр дүгнэж байгаа болохыг дурдаж байна. Харин энэхүү баримт нь 2022 оны багц гэрээний төлбөрт хамааралтай болно.
26. 2022 оны багц гэрээнд зааснаар зээлийн төлбөрт 11,000,000 төгрөгийг "Сэлба Хүнс" ХХК-нд төлсөн гэж дүгнэсэн бөгөөд тэгвэл энэхүү баримт тайлбараар 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Гэрээний нөхцөлтэй холбоотой тодорхойлолт гаргах тухай” ийн гаргасан баримт нь 2022 оны багц гэрээний төлбөртэй холбоотой баримт гэж үзэхээр байна.
Учир нь 2022 оны багц гэрээний хавсралтад ны зээлийн төлбөрийг хамааруулсан тул 2023 оны багц гэрээ болон ээс хариуцагч тай 250 ширхэг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээний төлбөрт хамаатай гэж үзэх боломжгүй байна.
Хэрэв ы охин Б.Оюунболороос 223,430,000 төгрөг “” ХХК болон "Сэлба Хүнс" ХХК нь тай 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ИЗГ тоот Зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэж үзвэл 2022 оны багц гэрээний төлбөрт ны зээлийн төлбөрт төлсөн гэх зээлийн төлбөрийг 223,430,000 төгрөг, ЖҮД-ийн 11,000,000 төгрөг нэмж нэгтгээд нийт "Сэлба Хүнс" ХХК зээлийн төлбөрт 233,430,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
27. Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компанийн өрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагчийн зөвшөөрлийг авсан байна” гэж зааснаас үзэхэд компанийн өрийг хувьцаагаар солиход зөвхөн зээлдүүлэгч, харилцагч нарын хоорондын харилцан тохиролцож өрийг хувьцаагаар солих хуулийн зохицуулалттай бөгөөд нь өөрийн эзэмшиж байсан хувьцаагаа гэрээнд зааснаар хариуцагч нарт 200,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан ба "Сэлба Хүнс" ХХК-ийн өр төлбөрийг төлөхөөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, “” ХХК болон "Сэлба Хүнс" ХХК нь тай 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ИЗГ тоот Зээлийн гэрээний төлбөрийг төлөх нь 2022 оны багц гэрээний зохицуулалтад хамааралтай өр төлбөрийн зохицуулалт юм.
Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар компанийн өрийг хувьцаагаар солих нь зөвхөн зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд үүсэх харилцаа ба болон “” ХХК ба "Сэлба Хүнс" ХХК-ийн хооронд үүсэх харилцааг нэхэмжлэгч , хариуцагч нар харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй юм.
28. Хариуцагч нь хариуцагч Худалдаа хөгжлийн банкны 821010676 тоот данснаас 60,000,000 төгрөгийг ы Худалдаа хөгжлийн банкны 495085000 тоот дансанд “” ХХК-ийн 2023.06.28 өдөр 04 тоот хувьцаа х/х авах гэрээ у/төлбөр” гэсэн утгаар шилжүүлсэн баримт авагджээ. /2х-187/
Уг баримтаас үзэхэд нь аар дамжуулж т “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээний төлбөр болох 100,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж ойлгохоор баримт хэрэгт авагдсан байна. Харин нь энэхүү 60,000,000 төгрөгийг т шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, ээс 60,000,000 төгрөгийг ас аар дамжуулан авсан гэж тайлбар өгөөгүй болно. Дээрх баримтаас үзэхэд энэхүү 60,000,00 төгрөгийг төлөх үүрэг гэрээгээр хүлээгээгүй байхад яагаад шилжүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд энэхүү 60,000,00 төгрөг нэхэмжлэгч т очоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
29. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь "Сэлба Хүнс" ХХК-ийн өөрийн эзэмшлийн 500 ширхэг хувьцааг хариуцагч , нарт 250 ширхэг тус бүрийг нь 100,000,000 төгрөгөөр нийт 200,000,000 төгрөгөөр худалдахаар 500 ширхэг хувьцааг хариуцагч нарт шилжүүлж өгсөн боловч хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч т 200,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Зохигчид Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар ийн эзэмшиж байсан "Сэлба Хүнс" ХХК-ийн 500 ширхэг хувьцааны үнийг тодорхойлохдоо нэгжийн үнийг 400,000 төгрөг, нийт үнийг 100,000,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүргээ тус тус биелүүлээгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагч нартай байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
30. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч , нар нь ээс худалдан авсан 250 ширхэг хувьцаагаа тус бүр нь эгүүлэн нэхэмжлэгчид буцаан өгөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нартаа байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээнүүдэд хувьцааны төлбөрийг хэзээ төлөх талаар хугацаа заагаагүй боловч Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Нэмж гаргах үнэт цаасны төлбөрийг тухайн үнэт цаасыг худалдан авах үед бүрэн төлнө” гэж зааснаар хариуцагч , нар нь ээс хувьцааны төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар хувьцааг шилжүүлэн авах байтал хувьцааны үнийг одоог хүртэл төлөөгүй байна.
31. “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчингүй болгох нь үндэслэлтэй байх бөгөөд дээрх хувьцаа худалдах-худалдан авах гэрээнүүд хүчингүй болсонтой холбоотойгоор “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчингүй болгож, мөн "Сэлба Хүнс" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол хүчин төгөлдөр байх боломжгүй тул уг тогтоолыг мөн хүчингүйд тооцох нь үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, "Сэлба Хүнс" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
32. Нэхэмжлэгч ээс наас зээлсэн 1 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан талаарх баримт, ийн эхнэр ХААН банкны 5031651654 тоот дансны 2017-2021 оны хооронд хийгдсэн гүйлгээний баримт хэрэгт хамааралгүй гэж шүүх үзсэн. Учир нь “Сэлба Хүнс" ХХК-ийн наас зээлсэн 1 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ямар хамааралтай нотлох баримт судлуулсан талаар нэхэмжлэлийн шаардлагатай уяалдуулж тайлбарлаж чадаагүй, 2022 оны болон 2023 оны хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээтэй шууд хамааралтай нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. /1х138-250х, 2х-26х/
Өөрөөр хэлбэл наас авсан зээлийг зохигчид хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй, мөн зээлийн зарцуулалтыг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй талаар маргаагүй, нэхэмжлэгч зээлийн зарцуулалт нь хэрэгт хамааралтай талаас нь тайлбар гаргаагүй байна.
Мөн ийн эхнэр ХААН банкны 5031651654 тоот дансны 2017-2021 оны хооронд хийгдсэн гүйлгээний баримт хэрэгт ямар хамааралтай нь ойлгомжгүй, энэхүү асуудлаар зохигчид шүүх хуралдаанд мэтгэлцээгүй, ХААН банкны 5031651654 тоот дансны 2017-2021 оны хооронд хийгдсэн гүйлгээний баримтыг хариуцагч нар үгүйсгээгүй бөгөөд энэхүү баримтуудад 2022 оны болон 2023 оны хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагатай хамааралгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.
33. Мөн хэрэгт авагдсан "Сэлба Хүнс" ХХК-ийн хөрөнгө оруулалтын жагсаалт, төслийн зөвлөх үйлчилгээний 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №04/01 дугаартай гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №02/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №АГГ-180331-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №21/6-75 ажил гүйцэтгэх гэрээ, фейсбүүк мессеж чат зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад ямар хамааралтай гэдэг нь тодорхойгүй, зохигч нар энэхүү гэрээ байгуулсан болон 2022 оны багц гэрээнээс өмнө энэхүү гэрээ хэрэгжиж байсантай маргаагүй, зарим гэрээ, баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. /2х-31-56х/
34. ийн эзэмшлийн I phone 13 маркийн гар утсанд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгч хариуцагч тай 2023 оны 06 дугаар сарын 20, 21, 22-ны өдөр мессеж бичсэн талаар тэмдэглэсэн бөгөөд уг мессежээр нэхэмжлэгч хариуцагч нар нь 2022 оны багц гэрээний төлбөрийн талаар, зээлийн төлбөрийг төлөх талаар ярилцсан болох нь тогтоогдож байх бөгөөд үүнээс хойш зохигчид 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2023 оны багц гэрээ байгуулсан тул үзлэгийн тэмдэглэлд дурдсан асуудлыг 2023 оны багц гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож байсан гэж дүгнэхээр байна. /2х-89-92х/
35., дунд үйлдвэрийн газраас албан бичгийн огноо, дугааргүй албан бичгээр “2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ы гарын үсэгтэй “” ХХК-ийн зээлийн барьцаа чөлөөлөх, төлбөр барагдуулах албан бичиг ирээгүй болно” гэж утгатай бичгийг шүүхэд ирүүлсэн. Энэхүү нотлох баримтыг зохигчид хэрэгт хамааралтай байдлаар шүүх хуралдаанд тайлбарлаагүй, нь , дунд үйлдвэрийн газрын зээлд 11,000,000 төгрөг төлж байсан баримтыг дээрх үндэслэх хэсэгт дүгнэсэн, зээлийг хаагаагүй гэдэг нь тогтоогдсон байхад энэхүү баримтаар нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэх үндэсэл тогтоогдсонгүй. /2х-148х/
36. Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/327 дугаартай албан бичгээр “” ХХК нь 2017 оноос газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 2023 онд хүнсний ногоо хураасан ургацын мэдээллийн холбогдох баримтын хамт ирүүлжээ. Зохигчид үүнтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй юм. /2х-186х/
37. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ч.Хүрэлсүх нь “” ХХК-нд мөнгө зээлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, Ч.Хүрэлсүхээс зээлсэн мөнгийг ийн эхнэр ХААН банкны 5084349854 тоот данснаас 2023-2024 онуудад төлж барагдуулсан гэх боловч Ч.Хүрэлсүхээс “” ХХК-нд мөнгө зээлсэн зээлийн гэрээ байхгүй бөгөөд энэ нь дан ганц нэхэмжлэгч болон гэрч Ч.Хүрэлсүх нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдох боломжгүй ба хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Гэрч Ч.Хүрэлсүхээс зээлсэн мөнгийг нэхэмжлэгч “” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн “Хаш контакт” ХХК-аас мөнгө зээлсэн гэх зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй тул “Хаш контакт” ХХК-аас мөнгө зээлсэн гэх, Гэрч Ч.Хүрэлсүхээс мөнгө зээлсэн гэх үйл баримтууд “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох энэхүү хэргийн зохигч нарын хувьцаа худалдах-худалдан авах гэрээний маргаантай шууд хамааралтай байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж үзэх үндэслэлгүй юм.
“Хаш контакт” ХХК-аас “” ХХК-нд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнтэй холбоотой баримтыг шүүхэд эх хувиар нь гаргасан тул шүүхэд нотлох баримтаар өгөх баримтгүй талаар “Хаш контакт” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №192/АБ2025/07699 дугаартай албан бичгийг ирүүлсэн байна. /2х-192х/
Энэхүү баримтаар “Хаш контакт” ХХК-аас “” ХХК-тхй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээс биш хэдэн төгрөгийг хэдэн онд ямар нөхцөлөөр зээлж байсан болон зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлөөгүй талаарх баримтыг зохигчид гаргаж өгөөгүй байна.
38. Дээрх үндэслэх хэсэгт дурдсан байдлаас дүгнэхэд:
“Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , , нар нь нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны төлбөрт “Сэлба Хүнс" ХХК-нд төлсөн 167,015,600 төгрөгийн төлбөр, мөн “Сэлба Хүнс" ХХК-нд хөрөнгө оруулалтад 271,689,000 төгрөгийн төлбөр, “Сэлба Хүнс" ХХК-ийн зээлийн төлбөрт инд төлсөн 223,430,000 төгрөг, ЖҮД-ийн зээлд төлсөн 11,000,000 төгрөг, нийт "Сэлба Хүнс" ХХК зээлийн төлбөрт 233,430,000 төгрөгийг төлсөн, ас шилжүүлсэн 60,000,000 төгрөг гэж шүүх дээрх үндэслэх хэсэгт дурдсан мөнгөн хөрөнгийг нэг бүрчлэн хувьцаа эзэмшигчийн хурлаар хэлэлцэн, өр төлбөр болон хувьцааны төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, Компанийн тухай хууль болон санхүүгийн анхан шатны нягтлан бодох бүртгэлийг үндэслэн компанийн баланст актив, пассивт компанийн эд хөрөнгө, өр төлбөр, хувьцаа эзэмшигчийн хувьцааны ногдох хэсгийг хэрхэн бүртгэж баланст тусгах асуудлыг шийдвэрлэснээр зохигчдын хооронд үүссэн маргааныг компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэг мөр шийдвэрлэсэн нь зохимжтой байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, "Сэлба Хүнс" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч ийн эзэмшиж байсан “Сэлба Хүнс" ХХК-ийн 500 ширхэг, дүрмийн санд эзлэх 33.33 хувийн хувьцааг эгүүлэн ийн нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгаж, ийн нэр дээр 500 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой “Сэлба Хүнс" ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг “Сэлба Хүнс" ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч , нарт холбогдох “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай хувьцаа захиалгын гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №06 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны 07 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Зохигчид 2022 оны 12 дугаар сард байсан өмнөх 2022 оны багц гэрээний нөхцлөөр хувьцаа эзэмшигч , , нарын тэнцүү 33.33 хувийн эрхтэй, тус бүр нь 500 ширхэг хувьцаа эзэмшиж байсан нийт 1,500 ширхэг хувьцаатай байсныг шүүх сэргээж шийдвэрлэж байна.
39. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,470,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,251,000 улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч т олгож, хариуцагч , нараас худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой 200,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,157,950.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, , нараас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, "Сэлба Хүнс" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч ийн эзэмшиж байсан “Сэлба Хүнс" ХХК-ийн 500 ширхэг, дүрмийн санд эзлэх 33.33 хувийн хувьцааг эгүүлэн ийн нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгаж, ийн нэр дээр 500 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой “Сэлба Хүнс" ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг “Сэлба Хүнс" ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч , нарт холбогдох “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай хувьцаа захиалгын гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №06 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, “Сэлба Хүнс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны 07 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,470,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,751,000 улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч т олгож, хариуцагч , нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,157,950.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч , нараас 280,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД