Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/00751

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/00751

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 40 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52,514,203 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК-аас хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 52,514,203 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч ******* нь Банктай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1130110256 дугаартай зээлийн гэрээ байгуулан 41,000,000 /Дөчин нэгэн сая/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан.

Банк нь харилцагч овогтой цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгуүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байддаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1130110256 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 41,000,000 /Дөчин нэгэн сая/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 800,000=00 /Найман зуун мянган төгрөг/, зээлийн хүүд 24,381 =25 /Хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2024 оны 07 сараас хойш 1130110256 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн ба зээлийгн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 40,200,000=00 (Дөчин сая хоёр зуун мянгөн төгрөг), үндсэн зээл 8,766,666=62 (Найман сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг тавин долоон мөнгө), зээлийн хүү 3,481,959=57 (Гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга есөн зуун тавин есөн төгрөг тавин долоон мөнгө), нэмэгдүүлсэн хүү 65,577=21 (Жаран таван мянга таван зуун далан долоон төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг хугацаа хэтрүүлээд 189 хоног болсон байна. Банк нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дап/у төлөхийг зээлдэгчээс шаардаж , мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээп/й байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130110256 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 02-р сарын 11 -ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 40,200,000=00 (Дөчин сая хоёр зуун мянгөн төгрөг), үндсэн зээл 8,766,666=62 (Найман сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг тавин долоон мөнгө), зээлийн хүү 3,481,959=57 (Гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга есөн зуун тавин есөн төгрөг тавин долоон мөнгө), нэмэгдүүлсэн хүү 65,577=21 (Жаран таван мянга таван зуун далан долоон төгрөг хорин нэгэн мөнгө) нийт 52,514,203=40 Яавин хоёр сая таван зуун арван дөрвөн мянга хоёр зуун гурван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: -наас 2024 оны 07 сарын 03-нд зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг 30 сарын хугацаатай авсан. Уг мөнгөөр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлэх гэсэн боловч болсонгүй. Би мөнгөө төлнө өө. Гэхдээ надад жоохон хугацаа хэрэгтэй байна. Миний энэ байдлыг харж үзнэ үү. Үүнд:

1-т Манай эхнэр сахарын өвчтэй. Сар бүр эмчилгээтэй байдаг. Одоо 4 сар гарантай жирэмсэн. Онцгой хяналтанд байгаа.

2-т би 3 хүүхэдтэй том хүүхэд Улаанбаатар хотод оюутан, суралцдаг.

3-т 2 хүүхэд ЕБС-д сурдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар Г.*******ын арилжааны ууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү. Би гэртээ ганцаараа ажил хийдэг. Хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь юм аа. Миний дансны зарлагын хөдөлгөөнийг бүрэн хаах юм бол жирэмсэн эхнэр, бага насны хүүхдүүд, оюутан хүүхэд гээд намайг харж амьдарч байгаа хүмүүс яаж амьдрах болж байна аа. Миний эхнэр зүгээр ч нэг жирэмсэн биш сахартай онцгой хяналтанд хүүхэд тээж байгаа. Мөнгөө төлөхгүй гэж байгаа юм биш. Миний энэ байдлыг харж үзээд цалингаас минь 1.500.000 төгрөгийг хэрэгцээндээ захиран зарцуулах эрхтэйгээр үлдээж, үлдсэн цалинг минь хурааж хааж өгөхөөр шүүгчийн захирамжаа тусгаж өгч тусална уу. гэжээ

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: ...үндсэн зээл 40,200,000 төгрөг, үндсэн хүү 4,877,615 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,519 төгрөг нийт 45,204,134 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын 7,310,069 төгрөгөөс татгалзаж байна. гэжээ

3.Нэхэмжлэгчээс гаргаж өгөн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Зээлдэгч Г.******* нь манай ХК-тай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад 41,000,000 төгрөг авсан. Харилцагчийн гаргасан хүсэлтийг үндэслээд зээлийн тооцооллыг хийгээд харилцагч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус зээлийг олгосон. Энэ зээлийг олгосноос хойш манай харилцагч үндсэн зээлд 800,000 төгрөг, зээлийн хүү 24,381.25 төгрөг нийтдээ 824,381.25 төгрөг төлсөн. Тэр хугацаанаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд удаа дараа хэтрүүлсэн зээл нь Монгол ны ангиллаар чанаргүй буюу эргэлзээтэй зээлд ангилагдсан байгаа. Одоо энэхүү зээлийг нэхэмжилж шийдвэр гаргаснаараа цаашдаа манай харилцагчийн цалин орлогоос нь тодорхой хэмжээгээр төлүүлэх тус нэмэртэй гэж үзэж байна гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас буюу ХК-ийн зүгээс хөнгөлж өгч байгаад баяртай байна. Гэхдээ ар гэрийн шалтгаанаас болоод би нөхрөө төлөөлж оролцох шаардлага үүссэн юм. Бидэнд энэ зээлээс гадна төлөх ёстой өөр зээлүүд байгаа. Банкнаас ийм зүйл хүсэж болох эсэхээ би мэдэхгүй байна. Гэхдээ одоогийн үндсэн зээлээ төлөх хүсэлттэй орж ирлээ. Надад байгаа үнэн нь л энэ байна. Энд хамааралгүй ч гэсэн ар гэрт маань өчнөөн олон асуудал байгаа. Энэ мөнгийг бид хоёр миний хамаатанд залилуулчихсан юм. Төлөлгүй яах вэ, маш их хасаж өгсөн байгаа боловч энэ нь бидэнд маш хүнд болоод байна. гэв.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1130110256 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, зээлдэгчийн мэдээлэл зэрэг баримтуудаар хариуцагч Г.******* нь наас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1130110256 дугаартай зээлийн гэрээ байгуулан 41,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Голомт ХК нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

7.Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр 40,200,000 төгрөг, үндсэн зээл 8,766,666 төгрөг, үндсэн хүү 3,481,959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,577 төгрөг нийт 52,514,203 төгрөгийг гаргуулж төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байгаа.

8.Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн хүсэлтээр түүнийг хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй юм.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 40,200,000 төгрөг, үндсэн хүү 4,877,615 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,519 төгрөг нийт 45,204,134 төгрөг гаргуулж өгнө үү гэж байх тул дээрхи үндэслэлээр хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,204,134 төгрөгийг гаргуулж ХК-д олгож шийдвэрлэх үндэстэй байна.

11.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,521 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 383,971 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,204,134 төгрөгийг гаргуулж ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 420,521 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 383,971 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН