Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/02191

 

 

 

 

 

 

*******иуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод үйл ажиллагаа явуулах, ******* ХЗХ /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

*******иуцагч: ******* аймаг, ******* сум, Хүрэнбуаг баг, 11 дүгээр хороолол, ******* байр, 9 тоотод оршин суух, ******* овгийн ын /РД: , утас: /-т холбогдох 1,466,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.өөс зээлийн гэрээний үүрэгт 1,466,005 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

*******иуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1,466,005 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХЗХ нь хариуцагч Б.өөс 1,466,005 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б. нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

*******иуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,406 төгрөгийн 19,203 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.өөс 19,203 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХЗХ нь хариуцагч Б.өөс 1,466,005 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б. нь төлөхөө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,406 төгрөгийн 19,203 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.өөс 19,203 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХЗХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА