| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10922/И |
| Дугаар | 192/ШШ2026/00186 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2026/00186
2025 12 30 192/ШШ2026/00186
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,679,592.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ******* нь "*******" ХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1700104924 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 6,666,664 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,756,754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,164 төгрөгийг төлсөн. Иргэн ******* нь 1700104924 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 117 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 18,333,333.36 төгрөг, хүүгийн үлдэгдэлд 1,322,834.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,424.66 төгрөг нийт 19,679,592.31 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,679,592.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966.31 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,679,592.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966.31 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "*******" ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,679,592.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,639,966 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,639,966.31 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 128,174 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,348 төгрөгөөс 128,174 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан "*******" ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***