| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10004/И |
| Дугаар | 192/ШШ2026/00188 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2026/00188
2025 12 30 192/ШШ2026/00188
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
33,083,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Туваанаас түүний эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Ланд круйзер прадо маркийн тээврийн хэрэгслийг 97 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, Туваанаас авах 50 сая төгрөгийн авлагаа тээврийн хэрэгслийн үнэнд суутган, 35 сая төгрөгийг Тувааны Хаан банк дахь 5019007920 тоот дансаар шилжүүлэн төлж, эхнэр Сүнжидмаагийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 12 сая төгрөгт тооцон түүний эзэмшилд шилжүүлжээ. Тухайн үед ******* ******* улсын дугаартай Ланд крузер прадо маркийн тээврийн тээврийн хэрэгсэл нь Бизнес-Инвест Девелопмент ББСБ-д 40 сая төгрөгийн зээлийн барьцаанд байсан бөгөөд нь зээлээ төлж дуусгаад *******ын нэр дээр шилжүүлж өгнө гээд тээврийн хэрэгслийн эзэмшил, ашиглалтыг *******д шилжүүлсэн байна. Тэрээр аас худалдан авсан ******* ******* улсын дугаартай Ланд крузер прадо маркийн тээврийн хэрэгслийг эзэмшилдээ шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ ашиглаж ирсэн бөгөөд Бизнес-Инвест Девелопмент ББСБ-с зээлээ төлж дуусгахгүй бол тээврийн хэрэгслийг хураан авна гэсний дагуу Тувааны өмнөөс нийт 33 083 600 төгрөгийг төлж дуусгасан байна. нь өөрийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай Ланд крузер прадо маркийн тээврийн хэрэгслийг *******д худалдаж бэлэн болон бэлэн бус, бартераар нийт 97 сая төгрөгийн төлбөрийг хүлээн авсан хирнээ Бизнес-Инвест Девелопмент ББСБ-д төлөх ёстой байсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөлгүй бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн байна. Иймд *******ын Бизнес-Инвест Девелопмент ББСБ-ид төлсөн 33,083,600 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар эвлэрлийн гэрээндээ: *******ын нэхэмжлэлтэй, д холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 83,600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэв гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь д холбогдуулан 33,083,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 83,600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ын нэхэмжлэлтэй д холбогдох 33,083,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 83,600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч аас 161,684 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,368 төгрөгөөс 161,684 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан *******д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***