| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03063/И |
| Дугаар | 312/ШШ2025/02199 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/02199
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, 1 байр, 49 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, тоотод оршин суух, хутагт овогт ийн /РД: , утас: /-д холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ХХК-иар 2024 оы 08 дугаар сараас 2024 оны 09 сарын хооронд 40 ком хаалганы 3 шонтой бетон хашааг хийлгэн Булган аймгийн Сайхан суманд бариулахаар харилцан тохиролцож 7,335,000 төгрөгийн үнийн дүнгийн 6,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн боловч 2024 онд хийж амжсангүй гэх шалтгаанаар хугацааг хойшлуулан 2025 оны хавар хийж өгье хугацаа алдсаныхаа хариуд нэмж 10 ком хашаа барьж өгье гэсэн боловч 2025 оны 10 дугар сарын 22-ны өдөр хүртэл ажлаа хийж өгөөгүй. 2024 оны намар хашаанд гон булулгасан өөр ажил хийж хашаа бариагүй тул урьдчилгаа болох мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Булган аймгийн Сайхан суманд хүргэж, угсарч өгөхөөр гэрээгээр тохиролцсон. Үүнд тээврийн зардалд тодорхой зардал гарах ёстойг манай тал зөөх мөн дээр нь нэмж 10 байр буюу 2,000,000 төгрөгийн үнэгүй хашаа өгөхөөр тохиролцсон. Манайх эхний шонгуудаа зөөж өгсөн байгаа. Үлдэгдэл хашаа шонг хийж хураасан байгаа ч тээвэрлэж явсан машинд эвдрэл гаран Булганд хураасан байгаа. Тээврийн зардал 2,000,000 төгрөг гарахыг миний тал хариуцаж байгаа. Энэ ажлыг 2025 онд амжихгүй болж байгаа тул 2026 оны 05 сарын дунд хүртэл хойшлуулж хүлээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа: А.аас 6,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүний хариуд А.ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 05 сарын дунд хүртэл хүлээхээр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч А.аас 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч А. нь бетонон хашааг хийж Булган аймгийн Сайхан суманд хийж гүйцэтгэх ажлыг 2026 оны 05 дугаар сард хийж гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийн 55,475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамж 55,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг хариуцагч А. нь бетонон хашааг хийж Булган аймгийн Сайхан суманд хийж гүйцэтгэх ажлыг 2026 оны 05 дугаар сард хийж гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийн 55,475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамж 55,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА