| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/02910/И |
| Дугаар | 312/ШШ2025/02200 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/02200
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, сум, баг, 3-12 тоотод оршин суух, овогт ы /РД: , утас: /-д холбогдох 2,407,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х.ээс 2,407,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2,407,000 төгрөгөөс малын хөлийн татварт 500,000 төгрөгийг хасаад 1,707,000 төгрөг, хонины мөнгө 150,000 төгрөг нийт 1,857,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-нд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2,407,000 төгрөгөөс малын хөлийн татвар 500,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 1,707,000 төгрөг дээр хонины мөнгө 150,000 төгрөг, нийт 1,857,000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Х.ээс 2,407,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Х. нь 2,407,000 төгрөгөөс малын хөлийн татварт 500,000 төгрөгийг хасаад 1,707,000 төгрөг, хонины мөнгө 150,000 төгрөг нийт 1,857,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,462 төгрөгийн 26,731 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Х.ээс улсын тэмдэгтийн хураамж 26,731 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 2,407,000 төгрөгийг хариуцагч Х. нь 2,407,000 төгрөгөөс малын хөлийн татварт 500,000 төгрөгийг хасаад 1,707,000 төгрөг, хонины мөнгө 150,000 төгрөг нийт 1,857,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,462 төгрөгийн 26,731 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Х.ээс улсын тэмдэгтийн хураамж 26,731 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА