Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/01602

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/01602

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг, С,,,************** /РД:,,,,,/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ,,,,,,, тоотод оршин суух, ,,,,,,,,/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,726,736.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

Хариуцагч ******* шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч ******* нь Хас банктай 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1130117053 дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,500,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн цахим хэлбэрээр авсан. Гэтэл зээлдэгч ******* нь 2025 оны 01-р сарын 28-ны өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй 1130117053 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн хугацаа хэтэрч, зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,861,213.18 төгрөг, зээлийн хүү 1,832,678.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,845.18 төгрөг, нийт 23,726,736.40 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

2. Шүүхээс хариуцагч ******* нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн боловч хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаартай итгэмжлэл /хх-ийн 4/, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1130117053 дугаартай зээлийн гэрээ-ний хуулбар /хх-ийн 7-8/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 9-10/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, итгэмжлэглсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,726,736.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Шүүхээс хариуцагч ******* нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн боловч тэрээр хариу тайлбар гаргаж ирүүлээгүй.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Зээлдэгч ******* нь******* *******-тай 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1130117053 дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь тогтоогдож байна.

 

5. Хариуцагч ******* дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлж байсан боловч 2025 оны 01 сараас эхлэн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч******* ******* нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

7. Иймд хариуцагч *******эс үндсэн зээлийн үлдэгдэл 21,861,213.18 төгрөг, зээлийн хүү 1,832,678.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,845.18 төгрөг, нийт 23,726,736.40 төгрөгийг гаргуулж******* *******-д олгох нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,584 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 276,584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* *******-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******эс 23,726,736.40 /хорин гурван сая долоон зуун хорин зургаан мянга долоон зуун хорин зургаан төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг гаргуулж******* *******-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,584 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 276,584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ