Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 435

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Х.Анарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ___ овогт Х-н А-д холбогдох ___________дугаартай, эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ань 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нова” нэртэй буудлын гадна талд Ж.Отэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Амэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Аөгсөн:

“...2018 оны 1 дүгээр сарын 16-ны орой хамт Хархорин зах дээр ажилладаг хүмүүс намайг дуудсан. Намайг ороход 7-8 хүн байсан. 4 эмэгтэй 3 эрэгтэй байсан. Тэд нар намайг архи дууслаа архи аваад ир гэсэн. Би тэгээд гараад архи ус авахад 52,000 төгрөг болсон. Би мөнгөө өгөх гэхэд 40,000 гаран төгрөг байсан. Тэгээд гарахдаа тооцоо хийхээр болсон. Тэгээд өрөөнд ороод архи ууж байгаад 4 эмэгтэй нь нэг тасарсан залууг аваад явсан. 2 залуу нь надтай хамт улдсэн. Би тэнд архи их уугаагүй, 3-4 удаа татсан үйлдпээ мэдэж байсан. Надтай хамт үлдсэн 2 залуугийн нэг нь тасраад унтчихсан, нөгөө нь дуулаад байхаар нь би за за юу ярих вэ явах юм гэж бодоод явсан. Би гараад тооцоо хий гэхээр надад 40,000 төгрөг байна, задгай 3 төгрөгөөр би такси барина гээд задгай мөнгөө өгөөгүй юм. Тэгээд энд үлдсэн 2 хүнээс үлдэгдэл 12,000 төгрөгөө авчих гэхэд чи л ирж авсан юм чинь тооцоо хий гэсэн. Би гараад такси барих гээд зогсож байхад нэг эмэгтэй ирээд зуурсан, миний куртикны халааснаас татсан, халаас цахилгаан хүртэл урагдсан, тэгээд бид хоёр хальтраад унасан. Би ганцаараа уусан юмуу тэр хэдээс аваач гээд хэрэлдээд байж байхад тэр хүүхэн чи л авсан өг гэсэн. Тэгтэл араас дахиад нэг эмэгтэй, нэг эрэгтэй гарч ирсэн. Эрэгтэй нь намайг заамдаж аваад фудболк урсан, тэр гурвын нэг нь миний нүүр рүү цохисон, миний зүүн нүдний доор хөхөрсөн байсан. Тэр гурав намайг тал талаас зуураад авсан. Тэгээд би караоке руу өрөөндөө орсон...” гэх мэдүүлэг /хх-н 38-39, 61-62/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Оийн өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 16-нд орой БГД-20-р хороо Нова караокед ажиллаж байхад хэдэн хүмүүс суугаад архи пиво аваад тооцоо хийчихсэн байсан. Дараа нь нэг залуу тэр хүмүүс дээр сүүлд нэмэгдэж ирсэн. Караокеноос архи ундаа ус аваад 52,000 төгрөг болсон. Сүүлд ирсэн залуу нь би тооцоогоо хийнэ гээд мөнгөө гаргаж ирснээ за за гарахдаа мөнгөө өгнө гээд буцаагаад мөнгөө далд хийсэн. Караокеноос эхнээсээ хүмүүс гарч яваад 3 залуу үлдсэн. Сүүлд ирсэн залуу нэг жижиг намхан залуутай хамт гараад явсан би араас тооцоогоо хийгээрэй гэхэд тамхи татаад эргэж ирнэ гэсэн. Цонхоор харахад гадаа тамхи татаж байсан. Сүүлд ирсэн залуу утсаар ярьж орж ирснээ буцаад гараад явсан. Намхан залуу нь өрөөрүү орсон. Тэгээд би сүүлд ирсэн залуу утсаар яриад гараад явахаар нь араас нь гараад 2-3 удаа тооцоогоо хийгээрэй гэхэд сонсохгүй такси барих гээд зогсоход нь би тэр залуугийн араас татаад тооцоогоо гэхэд би наад гөлөгнүүдийн тооцоог хийх албагүй гэхээр нь би чи хийнэ гэж авсан биз дээ энэ хүмүүс тооцоо байхгүй гэсэн. Тэгтэл намайг янхан гичий чи наад хүмүүсээсээ өөрөө ав, би хийхгүй гээд миний шилэн хүзүүнээс дараад замын хашлага руу унагаасан. Би арай гэж босож ирээд тэр залууг дахиад бариад авахад тэр залуу намайг хавсарч унагаасан би зуурчихсан байсан болохоор тэр залуу бас унасан. Тэр залуу босож ирээд миний зүүн нүд рүү цохисон. Би тэр залуугийн цамцнаас зуураад авахад тэр залуу миний баруун гар руу цохисон.

Миний эмчилгээний зардал 500.000 төгрөгийг авсан. Амартүвшин миний данс руу 500.000 төгрөг хийсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй..” гэх мэдүүлэг /хх-н 23-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Э-н өгсөн:

  “...2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр Оийн түрээслэдэг БГД-н 20-р хороо Нова караокед эхнэртэйгээ хамт байсан. ...О гараад явчихлаа гэхээр нь би араас нь гарахад эхнэр О нэг залуутай замын хажууд хэрэлдээд зогсож байсан. Та хоёр ор гээд хэлэхэд тэр тооцоо өгөхгүй явсан залуу караоке руу орсон. ... Оийн гарны араас цус гарсан, нэг нүд нь тойроод улайчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.С-н өгсөн:

“...2018 оны 01 сарын 16-ны өдөр би зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан. Доор караокед О ажилладаг. Караоке нэг өрөөтэй юм. Хэдэн залуучууд архи ууж байгаад нэг нь гараад явсан О араас нь гүйгээд гарсан. Би караоке руу нь хараад шатны дэргэд зогсож байсан. О гадаа нилээн удсан. Оийн нөхөр нь дээр өрөөнд толгойгоо угаачихаад бууж ирэхээр нь би О гараад явчихлаа гэж хэлсэн чинь нөхөр нь гараад явсан. О эргэж орж ирэхдээ нүд нь хөхөрсөн, гар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ө.С-н өгсөн:

“...Ж.О-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зүүн нүдний зовхи, хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт гэмтэл шинэ бөгөөд тухайн цаг үед үүсэх боломжтой, нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл юм. Тархи доргилт болон тусгагдсан бүх гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-н 37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн ______тоот: 

1. Ж.О-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 34/,

 

            - Хохирогч Ж.Оийн Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан өргөдөл /хх-н 69/,

 

Шүүгдэгч Х.А-гийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Х.А-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Х.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.А нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Отэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.О-ийн “...2018 оны 1 дүгээр сарын 16-нд орой БГД-20-р хороо Нова караокед ажиллаж байхад хэдэн хүмүүс суугаад архи пиво аваад тооцоо хийчихсэн байсан. ... сүүлд ирсэн залуу утсаар яриад гараад явахаар нь араас нь гараад 2-3 удаа тооцоогоо хийгээрэй гэхэд сонсохгүй такси барих гээд зогсоход нь би тэр залуугийн араас татаад тооцоогоо гэхэд би наад гөлөгнүүдийн тооцоог хийх албагүй гэхээр нь би чи хийнэ гэж авсан биз дээ энэ хүмүүс тооцоо байхгүй гэсэн. Тэгтэл намайг янхан гичий чи наад хүмүүсээсээ өөрөө ав, би хийхгүй гээд миний шилэн хүзүүнээс дараад замын хашлага руу унагаасан. Би арай гэж босож ирээд тэр залууг дахиад бариад авахад тэр залуу намайг хавсарч унагаасан би зуурчихсан байсан болохоор тэр залуу бас унасан. Тэр залуу босож ирээд миний зүүн нүд рүү цохисон. Би тэр залуугийн цамцнаас зуураад авахад тэр залуу миний баруун гар руу цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Э-н “...2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр Оийн түрээслэдэг БГД-н 20-р хороо Нова караокед эхнэртэйгээ хамт байсан. ...О гараад явчихлаа гэхээр нь би араас нь гарахад эхнэр О нэг залуутай замын хажууд хэрэлдээд зогсож байсан. Та хоёр ор гээд хэлэхэд тэр тооцоо өгөхгүй явсан залуу караоке руу орсон. ... Оийн гарны араас цус гарсан, нэг нүд нь тойроод улайчихсан байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Г.С-н “...2018 оны 01 сарын 16-ны өдөр ... О эргэж орж ирэхдээ нүд нь хөхөрсөн, гар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 1595 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ж.О нь “...Би эмчилгээний зардал 500.000 төгрөгийг авсан. Амартүвшин миний данс руу 500.000 төгрөг хийсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй..” гэх мэдүүлэг /хх-н 23-26/, хүсэлт /хх-н 69/ зэргийг үндэслэн шүүгдэгч Х.Ань бусдад төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Х.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх тул торгуулийн ялыг 2 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Х-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Аг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Агийн торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ