Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 312/ШШ2025/01574

 

 

                                                     

 

 

 

 

  2025        09         15                                                 312/ШШ2025/01574

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***** хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

         Хариуцагч Э.*******

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч С.*******ыг төлөөлж нь тус шүүхэд хариуцагч Э.*******д холбогдуулан “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.   

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардах эрхийн үндэслэлээ “…Миний хүү С.*******ыг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “” захын ойролцоо явж байхад нь хариуцагч Э.******* нь автомашинаараа мөргөсний улмаас биед нь хамар ясны хугарал, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шилбэнд гэмтэл, нуруу гуянд гэмтэл учруулж, нүүрэндээ долоон оёдол тавиулсан. Энэхүү хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/61 тоот шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Уг хэргийг шийдвэрлэх явцад хамрын эмчилгээ бүрэн гүйцэт хийгдээгүй байсан. С.******* нь өвчиндөө байнгын шаналгаатай, зовиуртай явах болсон ба мөнгөний боломж муу байсаар 2024 оны 05 сарын 29-ний өдөр хамрын мэс засалд орсон. Миний хүүхдэд цаашид ямар хор уршиг гарахыг мэдэхгүй байна. Цэрэгт явах гэхээр элэг муу гээд авахгүй байна. Ямартай ч ******* хамарны хагалгаанд ороод, хөдөөнөөс энэ хүний хойноос хүүхдийнхээ хохирлыг барагдуулах гэж бензин тос хийгээд олон удаа нааш цаашаа явсан. Энэхүү мэс засал, хагалгаатай холбоотой зардалд 976,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг 1-р зэрэглэлээр тооцон 2,744,500 төгрөг (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх), маш их гомдолтой байгаа тул нэмж 1,279,500 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би маш их гомдолтой байгаа учраас 5,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэж тайлбарладаг.

4. Хариуцагч Э.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргаж байсан бол шүүх хуралдаанд эмчилгээний зардал 976,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг тээврийн хэрэгсэл жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахад ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.8-р зүйлүүдийг зөрчин гэнэт зам хөдлөн гарч зам тээврийн осол гаргах гол нөхцөл бүрдүүлсэн. Тухайн үед би нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан. Гэтэл ******* нь 1,5 жилийн дараа хохирол нэхэмжилж байгааг тухайн үед гарсан гэмтлийг эмчилж хамарт мэс засал хийлгэсэн эмчийн үзлэг карт байхгүй. Гэхдээ эмчилгээтэй холбоотой зардал 976,000 төгрөгийг төлье. Харин хуулийн ямар ч үндэслэлгүй хохирлын 1-р зэрэглэл гэж тооцон 2,744,500 төгрөг, нөхөн төлбөр гэх 1,279,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Элэгний өвчин нь хууч өвчин байж болох байх. Миний мөргөснөөс болж элэг нь өвдсөн гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж тайлбарладаг.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

            I. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Э.*******г 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 39 минутын орчимд Орхон аймаг *******-Өндөр сум Уурхайчин баг “” хүнсний захын баруун талын автозам дээр ОРА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа С.*******ын эрүүл мэнд (хамар ясны хугарал, зүүн өвдөг, зүүн шилбэ, хамрын нуруунд зулгаралт, зүүн гуя, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтэл)-д хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн байх ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх 9-17 тал)

            II. Дээрх шийтгэх тогтоолоор хохирогч С.******* (тэрбээр тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед насанд хүрээгүй байсан)-ын ээж болох иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон т хохиролд 150,000 төгрөгийг Э.******* нь бүрэн төлсөн болохыг дурдаж, эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед насанд хүрээгүй С.*******ын эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн арилаагүй тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар Э.*******гоос нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Дээрх үйл баримтуудаас үзэхэд талууд зам тээврийн осол болсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, үүний улмаас нэхэмжлэгч С.*******ын эрүүл мэндэд хохирол учирсан зэрэг үйл баримтуудын талаар маргадаггүй, харин нэхэмжлэгч С.*******ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршгийг арилгах, нөхөн төлбөр олгох эсэх нь талуудын маргааны зүйл болжээ

7. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.*******гоос хамрын мэс засал хийлгэсэнтэй холбоотой зардалд 976,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг 1 дүгээр зэрэглэл гэж тодорхойлон 2,744,500 төгрөг, маш их гомдолтой тул нөхөн төлбөр гэж 1,279,500 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

9. Хуульд ийнхүү зааснаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болдог бөгөөд хариуцагч Э.*******гийн буруутай үйлдлээс нэхэмжлэгч С.*******ын эрүүл мэндэд гэм хор учруулсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч С.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

           10. Түүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

11. Гэвч нэхэмжлэгч С.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар гаргаж нотолж чадаагүй бөгөөд тэднийг хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр гэж ямар зүйл (юуны)-ийн нөхөн төлбөрт, ямар нотлох баримтыг үндэслэн 1,279,500 төгрөг гэж тооцон нэхэмжилж байгаа нь, мөн сэтгэцэд учирсан гэх хохирлоо ямар нотлох баримтыг үндэслэн 1 дүгээр зэрэглэл гэж тооцон 2,744,500 төгрөгийг нэхэмжилсэн нь тус тус ойлгомжгүй, тодорхойгүй байна.

12. Харин нэхэмжлэгч С.******* нь хамрын мэс засал хийлгэсэнтэй холбоотой зардалд 976,000 төгрөгийг нэхэмжилсэнтэй холбогдуулан “Элит” чих, хамар, хоолойн эмнэлгийн 300,000 төгрөгийн баримт, тус эмнэлэгт хамар угаах сав, эмийн төлбөрт төлсөн 53,000 төгрөгийн е-баримт, гепатитийн В вирусын идэвхижил тодорхойлуулсан 199,000 төгрөгийн е-баримт, бинтний үнэ 6,000 төгрөгийн е-баримт, эм бараа авсны 18,700 төгрөгийн е-баримт, шатахууны үнэд төлсөн нийт 323,000 төгрөгийн 5 ширхэг е-баримт, ямар зүйлийн үнийг төлсөн нь тодорхойгүй 61,850 (4,000+57,450) төгрөгийн 2 е-баримт, гэх хүний дансанд 2024 оны 05 сарын 29-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн тухай “Төрийн банк”-ны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нийт 961,550 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. (хх 19-33 тал)

13. Дээрх баримтуудаас гепатитийн В вирусын идэвхижил тодорхойлуулсан 199,000 төгрөг, ямар зүйлийн үнийг төлсөн нь тодорхойгүй 61,850 төгрөг, гэх хүний дансанд шилжүүлсэн 300,000 төгрөгийн баримтуудыг хамрын мэс засал хийлгэсэнтэй холбоотой баримт гэж үзэх боломжгүй байхаас гадна 323,000 төгрөгийн шатахууныг хэн худалдан авсан нь тодорхойгүй баримтууд байна.

Гэвч хариуцагч Э.******* шүүх хуралдаанд нь хамрын мэс засал хийлгэсэнтэй холбоотой зардал 976,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байх тул хариуцагч Э.*******гоос 976,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           14. Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч Э.*******гоос бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 976,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,024,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. 

           15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас 976,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27,974 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Э.*******гоос бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 976,000 /есөн зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,024,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 27,974 /хорин долоон мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЖАРГАЛТУЯА