Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/ШШ2025/02500

 

 

 

 

2025 12 01 312/ШШ2025/02500

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, *******ы зүүн жигүүрт байрлах *******-ийн ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ы /РД:, утас:/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 23,800,855.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч А. нь Хас банктай 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1130110296 дугаартай зээлийн гэрээ байгуулан 47,100,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Хас банк нь харилцагч А.ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол тапууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдпаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгапамж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1130110296 дугаартай зээлийн гэрээ байгуулан 47,100,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 6,690,038.59 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2025 оны 05 сарын 10-ны өдрөөс 1130110296 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн. Хас банкнаас 47,100,000 төгрөгийн цалингийн зээл авахдаа зээлийн гэрээний 2.12-т заасан заалтыг зөрчин бусад санхүүгийн байгууллагаас 22 удаагийн үйлдлээр өр орлогын харьцаа хэтрүүлэн авч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Зээл нь Монгол банкны актив ангилах журмын дагуу зээлийн ангилал муудаж, анхаарал хандуулах ангилалд орсон. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130110296 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 11-р сарын 06-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээло 23,550,000 төгрөг, зээлийн хүү 250,855.89 төгрөг, нийт 23,800,855.89 төгрөгийг зээлдэгч А.аас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч А. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А. надад холбогдуулан Хас банкнаас 23,800,855.89 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Миний бие А. нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,858,019.72 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 21,942,836.17 төгрөгийг цаашид тогтмол төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбартаа танилцлаа. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш төлсөн дүн нь таарч байгаа тул нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47, 75 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн ******* нь хариуцагч А.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,800,855.89 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэгч *******-ийн *******ын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 23,800,855.89 төгрөгөөс 1,858,019.72 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 21,942,836.17 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,954 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 138,477 төгрөгийг, төрийн сангаас 138,477 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн *******ын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 23,800,855.89 төгрөгөөс 1,858,019.72 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 21,942,836.17 төгрөгийг хариуцагч А. төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,954 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.аас 138,477 төгрөгийг, төрийн сангаас 138,477 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-ийн *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ