| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00030/И |
| Дугаар | 312/ШШ2025/00752 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/00752
| 2025 оны 05 сарын 0******* өдөр | Дугаар 312/ШШ2025/00752 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:ГЮ0324241*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах ХХК /РД:/-д холбогдох 31,217,*******15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ХХК холбогдуулан 31,217,*******15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт Г.******* нь 29 тооны адууг ХХК-д нийлүүлсэн байдаг. ХХК нь 28 тооны адууг өөрсдийн үйлдвэртээ нядалж нийт 4*******37,1кг болсон ба адууны нэг килограмм ыг *******,500 төгрөгөөр тооцож худалдаж авсан ба нийт 30,141,150 төгрөгөөр тооцохоор тохирсон. Тус компанийн ажилчид ******* аймгийн Орхон сумаас Орхон аймаг руу 29 тооны адуу тээвэрлэх явцдаа 1 адууг машин дээрээс унагааж үрэгдүүлсэн ба тус адууг бусад 28 адууны дундаж килограммаар тооцож төлөхөөр тохиролцсон. 28 адууны дундаж кг-г 4*******37, 1/28, 1*******5,*******1 кг гэж тооцож 1*******5,*******1********500=1,07*******,4*******5? /нэг сая далан зургаан мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөгөөр тооцож 30,141,150Т+1,07*******,4507=31,217,*******15 төгрөг болсон. ХХК-ийн зүгээс 29 тооны адууны төлбөр болох 31,217,*******15 төгрөгийг надад ажлын 5 хоногийн дотор шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл адууны мөнгийг өгөлгүй бид нарт хохирол учруулж байна. Иймд ХХК-иас 31,217,*******15 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХХК- ний жолооч 2024.10.09-ний өдөр ******* аймгийн Сайхан сумаас 29 тооны адуу хүлээн авч, тээвэрлэх явцад замдаа 1 адуу унагаж үрэгдүүлсэн ба энэ асуудлаа адууны эзэн болох иргэн /Утас: /9511*******449/ тооцоо нийлж төлбөрийг компаний тооцоонд оруулахгүй тохиролцож тооцоо нийлсэн байна./ Баримтыг хавсаргав / Ингээд үйлдвэрийн хашаанд 28 адуу хүлээлгэн өгсөн. Г.*******тай 28 адууны тооцоог манай компаний түүхий эдийн нярав төхөөрөхөд орсон жин болох 4*******37,1 кг-аар тооцоо нийлж 1кг ыг тухайн үеийн адууны ыг 1-кг-ийг *******100-*******300 төгрөгөөр тооцож байсан боловч энэ хүнтэй хамгийн дээд ханш болох 1 кг адууны ыг *******300 төгрөгөөр тооцоо нийлж төлбөрийг шилжүүлсэн болно. /Хавсралтаар холбогдох баримтуудыг хавсаргав./. Г.******* нэхэмжлэлдээ 29 адууны тооцоог нхэмжилж байгаа боловч 28 адууны ханшаа тохиролцож компани дээр е-баримт шивсэн болохыг баримтаар хавсаргав.. гэжээ
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан багасгасан шаардлагадаа: ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 29,213,730 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. 2024 оны 10 дугаар сарьга 10-ны өдөр ******* аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт Г.******* нь 29 тооны адууг ХХК-д кийлүүлсэн байдаг. ХХК нь 28 тооны адууг өөрсдийн үйлдвэртээ нядалж нийт 4*******37,1кг болсон ба адууны нэг килограмм ыг *******,500/зургаан мянга таван зуун/төгрөгөөр тооцож худалдаж авсан ба нийт 30,141,150Т/ гучин сая нэг зуун дочин нэгэн мянга нэг зуун тшнн төгрөгөөр тооцохоор тохирсон. Гэтэл 1 килограмм адууны ыг *******,300 төгрөгөөр тооцож анх тохиролцсон дүнгээс бага дүнгээр бодож ийнхүү 29,213,730 төгрөгийг шилжүүлсэн байна. Иймд ХХК-иас 927,000/ есөн зуун хорин долоон мянган төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ
4. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 31,217,*******15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ХХК-д 29 тооны адууны 4*******37,1 кг ыг нэг килограммыг нь *******,500 төгрөгөөр тооцож нийт 30,141,150 төгрөгөөр худалдсан. Тус компанийн ажилчид 29 тооны адуу тээвэрлэх явцдаа 1 адууг машин дээрээс унагааж үрэгдүүлсэн ба тус адууг бусад 28 адууны дундаж 1*******5,*******1 кг-аар тооцож 1,07*******,4*******5 төгрөг, нийт 31,217,*******15 төгрөг төлөхөөр болсон боловч төлөхгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа манай компанйн жолооч ******* аймгийн Сайхан сумаас 29 тооны адуу хүлээн авч тээвэрлэх явцдаа 1 адуу унагаж үрэгдүүүлсэн.Г.*******тай 28 адууны тооцоог манай компанийн түүхий эдийн нярав төхөөрөхөд орсон жин болох 4*******37,1 кг-аар тооцоо нийлж 1 кг ыг тухайн үеийн адууны ыг 1 кг-ийг *******100-*******300 төгрөгөөр тооцож байсан боловч энэ хүнтэй хамгийн дээд ханш болох 1 кг адууны ыг *******300 төгрөгөөр тооцоо нийлж төлбөрийг шилжүүлсэн болно. Иймд манай компани тооцоо нийлж төлбөр шилжүүлсэн тул ямар нэгэн өр төлбөргүй болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа ХХК-иас 2024-12-28-ны өдөр 29,213,730 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Гэтэл 1 кг адууны ыг *******,300 төгрөгөөр тооцож анх тохиролцсон дүнгээс бага дүнгээр бодож ийнхүү 29,213,730 төгрөгийг шилжүүлсэн байна. Иймд ХХК-иас 927,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Г.******* нь ******* аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт 2024 оны 10-р сарын 10-ны өдөр хариуцагч ХХК-нд 29 тооны адуу нийлүүлсэн байна. ХХК нь 28 тооны адууг өөрийн үйлдвэрт нядалж нийт 4*******37,1 кг болсоныг нэг килограммыг нь *******500 төгрөгөөр тооцож нийт 30,141,150 төгрөгөөр худалдаж авсан болох нь батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 927,000 төгрөг гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,038 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2*******,798 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 927,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 30,290,*******15 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,038 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2*******,798 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН