| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01569/И |
| Дугаар | 312/ШШ2025/01605 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/01605
| 2025 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 312/ШШ2025/01605 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах,.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг шанд ...... тоотод оршин суух, ......../-д холбогдох
Зээлийн төлбөр 9,824,052.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* *******тай 314025128712 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Иймд *******өөс 9,824,052.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. .
Хариуцагч ******* шүүх хуралдаанл гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* *******-ийн нэхэмжилж байгаа 9,824,052.38 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******өөс зээлийн төлбөрт 9,824,052.38 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* бүхэлд нь хүлэн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,135 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 172,135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн зээлийн төлбөр 9,824,052.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,135 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 172,135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайны дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ