Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч О.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас ___ овогт О-н О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _______ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______________

 

Шүүгдэгч О.Онь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэвшилийн сангийн аж ахуйн 02-10 тоотод нийтийн байранд Л.Яын виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 567.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Омэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралд нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Оы өгсөн:

            “...2018 оны 2 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед манай найз Я над руу утсаар залгаад Чингэлтэй дүүргийн 17-гийн автобусны буудал дээр караокед байна, хүрээд ир гэж дуудахаар нь би 22 цагийн үед уг газар нь очсон. Я нэг найз эмэгтэйтэйгээ караокед пиво уугаад, дуулаад сууж байсан. Тэгээд би тэр хоёртой нэг цаг дуулж сууж байгаад Яыг 100 айлд байдаг гэрт нь таксигаар хүргэж өгчихөөд би БГД-н 20 дугаар хороо Дэвшил компаний ойролцоо байх өөрийн хөлсөөр суудаг нийтийн байрандаа ирээд амарсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед би Яын гэрт очоод бид хоёр 1 шил 0,5 литрийн архи хувааж уучихаад бид хоёр такси бариад орой 16 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгэхэд Я надад виза картныхаа нууц дугаарыг цаасан дээр бичээд картаа надад өгөөд дэлгүүрээс нэг шил архи аваад ир гэхээр нь би дэлгүүр гарч картыг нь уншуулаад 1 шил архи авч ирээд, картыг нь цонхны тавцан дээр тавьчихаад авчирсан архиа хувааж уучихаад унтаж амарсан.

            Маргааш өглөө нь буюу 2018 оны 02 дугаар сарын 22-ны 07 цагийн үед би Яд такси бариад ирье гэж хэлээд цонхон дээр тавьсан байсан виза картыг нь авч гараад дэлгүүрт картыг нь уншуулан 1 шил пиво, содтой авч уучихаад бэлэн мөнгөний машинаас 4 удаагийн үйлдлээр 565.000 төгрөгийг уншуулж аваад, уг мөнгөөрөө хоёр өдөр архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-н 30-32/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Л.Яын өгсөн:

            “...2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед найз Отай найз эмэгтэй Гантулгын хамт ЧД-т 17-гийн автобусны буудлын хажууд байрлах “Соёл” нэртэй караокед 1 цагийн хугацаанд дуулж сууж байгаад тэндээсээ бид гурав манайд СБД-н 11-р хороо Рашаантын 18-40 тоотод байрлах гэрт ирээд бид нар хамт юм ярьж сууцгааж байгаад Г, О нар 02 цагийн үед явцгаасан. Маргааш нь би гэртээ байхад О миний утас руу залгаад найздаа ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би хүрээд ир гэсэн. О манайд 12 цагийн үед ирсэн. Манайд О ирээд хоёулаа манай гэрт очиж ганц шил архи ууя гээд бид 2 хамт явсан. Тухайн үед би гэрээсээ гарахдаа өөрийнхөө Хаан банкны виза картыг аваад гарсан. ...Маргааш өглөө нь эрт босоод 06 цагийн үед Оыг сэрээгээд явмаар байна, унаа олоод ир гэхэд О хувцсаа өмсөж байгаад орны хажуугаар юм эрж байгаад 07 цагийн үед гараад явсан. Оыг гарч явснаас хойш 15 орчим минут хүлээж байгаад ямар их удаж байна гээд Оын дугаар руу залгахад утсаа авахгүй байхаар нь гарч Оыг хайхад гадаа байхгүй байсан. Би хажуу айлын хүүхний утсаар О руу залгахад би одоо унаа аваад очиж байна гээд ирээгүй. Тэгэхээр нь 08 цагийн орчим Хаан банкны виза картаа хаалгах гээд залгахад таны данснаас гүйлгээ хийгдсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

            - Хаан банкны депозит дансны хуулга /хх-н 15/,

            - Хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-н 60/,

Шүүгдэгч Оы хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34, 36/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37/ зэргээс үзэхэд шүүгдэгчийг О гэж дууддаг боловч түүний албан ёсны нэр нь Отгон болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Онь хохирогч Л.Яын виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 567.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Яын “...Оыг сэрээгээд явмаар байна, унаа олоод ир гэхэд О хувцсаа өмсөж байгаад орны хажуугаар юм эрж байгаад 07 цагийн үед гараад явсан. ... 08 цагийн орчим Хаан банкны виза картаа хаалгах гээд залгахад таны данснаас гүйлгээ хийгдсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга, шүүгдэгч О-ы “...2018 оны 02 дугаар сарын 22-ны 07 цагийн үед би Яд такси бариад ирье гэж хэлээд цонхон дээр тавьсан байсан виза картыг нь авч гараад дэлгүүрт картыг нь уншуулан 1 шил пиво, содтой авч уучихаад бэлэн мөнгөний машинаас 4 удаагийн үйлдлээр 565.000 төгрөгийг уншуулж аваад, уг мөнгөөрөө хоёр өдөр архи уугаад дуусгасан...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч О.О нь иргэн Л.Я-ын Хаан банкны виза картнаас нийт 567.000 төгрөгийг авч хохирогч Л.Яд 567.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хавтаст хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-н 60/-ээс үзэхэд хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Оы хувийн байдал зэргийг харгалзан түүнд 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

                                                            

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____ овогт О-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Оыг 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ