| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01589/И |
| Дугаар | 312/ШШ2025/01607 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/01607
| 2025 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 312/ШШ2025/01607 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Булаг ...... тоотод оршин суух, .-ын нэхэмжлэлтэй,
.....
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын.... оршин суух, ./-д холбогдох,
.....
Нэхэмжлэлийн шаардлага: 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч ******* гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 600,000 төгрөгийн хүүтэйгээр зээлсэн боловч зээлийн гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн тул *******тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 4,500,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг *******ас гаргуулж өгнө үү..., ******* гэдэг хүнийг тодорхой хугацаанд таньдаг байсан. Энэ хүн долларын арилжааны бизнес хийж байгаа гэхэд нь би надад ашигтай юм байна гээд 1000 доллар болно гэж тооцоод 3,500,000 төгрөг *******д шилжүүлсэн. Удлаа гэхэд 1 сарын дараа буцааж өгнө, энэ хугацаанд 7,000,000 төгрөг болох боломжтой гэж надад хэлсэн. Өмнө ярьж тохирсноороо 1 дүгээр сарын сүүлээр мөнгө шилжүүлсэн. 2 дугаар сард мөнгө өгөхгүй байхаар нь асуутал алдагдалд орлоо гэсэн. Дахиад 1,000,000 төгрөг өгье, алдагдлаа нөхөх боломжтой юу гэж асуухад боломжтой гээд 1,000,000 төгрөг дахин шилжүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс машиныг нь авч явахдаа надад зөвлөгөө өгч зөвхөн мөнгө шилжүүлсэн дансны хуулга байгаа юм бол энэ хүнтэй уулзсан байгаа дээрээ зээлийн гэрээ хийчих гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэй нь болон *******тай ярилцаад гэрээ хийсэн... гэсэн.
4. Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ...Би валют арилжаанд оролцсон нь үнэн. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоод валютын ханш унасан. Би үйл явдлыг үнэнээр нь хэлэхэд сэргэх боломж байна уу гэсэн. Тэгэхэд нь би 300 доллар байвал болчих байх гээд шархаа нөхөж явж байгаад мөнгөө алдчихсан. Тэр бол миний буруу. Ажил дээр ирээд хашхичаад машин авч явсан. Би банк бус дээр байдаг машин, төлбөрөө төлж чадахгүй байгаа учраас хураагаад аваад явах магадлалтай шүү гэж хэлсэн. Мөн намайг 1,000,000 төгрөг өгөөд машинаа ирээд аваарай гэсэн. Би 1,000,000 төгрөг олоод аваачаад өгье гэж утсаар ярихад бөөнд нь өг гээд аваагүй. Машинаа 15,000,000 төгрөгт зараад банк бусаа хаагаад энэ хүнд мөнгө өгье гэж ярилцсан. Тэгээд би энэ хүн рүү яриад машинаа авъя гэтэл үгүй, би 8,000,000 төгрөгт авна гэсэн. Энэ хүн арлын дугаарыг нь өөрчилж байгаад машин зардаг хүн. Би дунд нь цалингаасаа 300,000 төгрөг, 500,000 төгрөг төлөөд явъя гэтэл зөвшөөрөөгүй. Банк бус байгууллагын хүмүүс чи энэ эгчтэй ярьж байгаад гэрээ хийгээд машин аваад өг гэсэн. Машины түлхүүр өгөөгүй. Хүн дуудаж онгойлгуулаад авч авсан. Одоо би хувиараа юм хийгээд явж байгаа. Боломжгүй л болохоос өгөх сэтгэл бол байгаа. Би зээлж аваагүй өөрөө ч гэсэн мөнгөө алдсан. Авсан 4,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэсэн.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч *******аас хариуцагч *******д 2025 оны 01 дүгээр сарын 19-нд 3,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 22-нд 1,000,000 төгрөгийг ... зорилгоор шилжүүлсэн, хариуцагч ******* мөнгийг буцааж төлөөгүй, энэ талаар зохигч маргахгүй байна.
7. Нэхэмжлэгч ******* ...мөнгийг маань өсгөж өгнө гэж авчихаад өгөхгүй удаад байхаар нь өгсөн мөнгөндөө тохируулж зээлийн гэрээг нөхөж байгуулсан... гэж тайлбарласан.
8. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас хүү шаардах эрх үүсээгүй байна.
9. Харин түүнд шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно. гэж зааснаар шаардах эрхтэй байна.
10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******ас 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч *******ас 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ