Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/01608

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/01608

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо сөүл твин таур-2, .......тоотод байрлах ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянтал.... тоотод оршин суух, ./-т холбогдох,

 ....

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,950,753.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

Хариуцагч ******* шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,950,753.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч ******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр С02000043081 тоот цахим зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээний эрхийн хүрээнд 020026 кодтой зээл болох 375,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Мөн тус өдөр худалдан авалтын зээлийн эрхийн хүрээнд 050002 кодтой зээл болох 700,000 төгрөгийг 15 хоногийн зайтай 60 хоногийн хугацаанд хүүгүй 4 хуваан төлөх бөгөөд зээлийг хувааж төлөх хугацааны /15 хоног/ дотор төлөөгүй тохиолдолд дараагийн хоногоос 8 хувийн хүү, алданги тооцох Аппликейшнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу холбогдох хүү, эргэн төлөх арга хэлбэрээс хамаарч шимтгэлийн хамт эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан. Иймд зээлдэгч *******өөс зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,950,753.57 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3 .Шүүхээс хариуцагч ******* нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Хариуцагч ******* ******* ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр С02000043081 тоот цахим зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээний эрхийн хүрээнд 020026 кодтой зээл болох 375,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Мөн тус өдөр худалдан авалтын зээлийн эрхийн хүрээнд 050002 кодтой зээл болох 700,000 төгрөгийг 15 хоногийн зайтай 60 хоногийн хугацаанд хүүгүй зээлж авсан болох нь тогтоогдож байна.

 

5. Хариуцагч ******* нь дээрх зээлийг зээлийн хуваарийн дагуу төлж байсан боловч 2024 оны 07 дугаар сараас эхлэн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******өөс шаардах эрхтэй байна.

 

7. Иймд хариуцагч *******өөс 020026 кодтой зээлийн үндсэн зээл 318,749.52 төгрөг, хүү 274,351.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,468.25 төгрөг, 050002 кодтой зээлийн үндсэн зээл 682,499.70 төгрөг, хүү 624,684.34 төгрөг, нийт 1,950,753.57 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,162 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 46,162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч *******өөс зээлийн төлбөр 1,950,753.57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,162 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 46,162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ