Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/01609

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/01609

Орхон аймаг

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо Сентрал тауэр 15 давхарт байрлах ******* ******* ******* /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг манхан *******а тоотод оршин суух, ....../-т холбогдох

 

Зээлийн төлбөр 28,600,187.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.******* /цахим/,

Хариуцагч ******* /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 дугаар сарын 15-нд 6000262718 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 27,060,0000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргийг 158 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000262718 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 14-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,657,970.4 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,871,323.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,894.23 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 28,600,187.80 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ..

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******иний бие ******* ******* *******-аас нэхэмжилж байгаа 28,600,187.80 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******аас зээлийн төлбөр 28,600,187.80 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,950.94 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 300,950.94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 28,600,187.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,950.94 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 300,950.94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ