Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/ШШ2025/02501

 

 

 

 

2025 12 01 312/ШШ2025/02501

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ******* ******* /011/, ******* ******* *******, 31/1 байр, ******* ******* ******* *******, т байрлах /РД:, утас:, /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, ы - тоотод оршин суух, овогт ын /РД:, утас:/-д холох,

 

зээлийн гэрээний үүрэгт 630,256.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ө. нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-12636 дугаартай зээл 329 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал 93001-12636 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 459,231.28 төгрөг, зээлийн хүү 131,444.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,580.32 төгрег, нийт 612,256.15 төгрөг. -ийн зүгээс зээлдэгч Ө.д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холож байсан. Зээлдэгч Ө. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд талуудын хооронд байгуулсан 36970 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-12636 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлберт 459,231.28 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 131,444.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,580.32 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 630,256.15 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ө.аас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ө. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө. -с нэхэмжилсэн 630,256.15 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ө.д холуулан зээлийн гэрээний үүрэгт 630,256.15 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө. нь нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 630,256.15 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,558 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 9,779 төгрөгийг, төрийн сангаас 9,779 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 630,256.15 төгрөгийг хариуцагч Ө. төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,558 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.аас 9,779 төгрөгийг, төрийн сангаас 9,779 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ