Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/01653

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/01653

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Сэнтрал Тауэр, .......7 /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ...... /-д холбогдох

 

294,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* нь *******тэй 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2023-8635 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 11 сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000698433 тоот зээлийг ******* ******* дахь 8000120036 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г.Булган-эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул түүнээс зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 226 хоногийн хүү 207,167 төгрөг шимтгэл, 5,000 төгрөг, хүү 207,167 төгрөг, нийт дүн 712,167 төгрөг, 2000702738 тоот зээлийн үлдэгдэл дүн 500,000 төгрөг, хүү 205,333 төгрөг шимтгэл 5,000 төгрөг, нийт дүн 710,333 төгрөг, 2 зээлийн нийт төлбөр 1,422,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* *******-ийн нэхэмжилж байгаа 1,422,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 30 хоногийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч *******эс зээлийн төлбөр 1,422,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,710 төгрөгийн 18,855 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 18,855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,422,500 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,710 төгрөгийн 18,855 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 18,855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ