| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/202500323/и |
| Дугаар | 150/шш2025/00388 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 150/шш2025/00388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****аймаг дахь **** сум, ****** юнайтед арена, ******ТӨХХК-ийн төв байранд байрлах, “*******” ТӨХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн ***** сумын ** дугаар багт байрлах “*****/РД:*****/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 145,194,946 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."******сан" нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг *****ТӨХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. "******" ТӨХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Тэнгэрийн овоо нөхөрлөл нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд оноог хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 96,796,631 төгрөг байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1. 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн FT1254-2015/08 дугаар барьцаат зээлийн гэрээний нийт үнэ 94,629,749 төгрөгийн үнэ бүхий РГ-1254 марктай дугуйт трактор урьдчилгаанд 20,410,330 төгрөгийг төлж, үлдэгдэл 74,219,411 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 37,109,705 төгрөг болно. Иймд FT1254-20155/08 дугаар Барьцаат зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 74,219,411 төгрөг, алданги 37,109,705 төгрөг, нийт 111,329,116 төгрөгийг хариуцагчаас гаргуулах; /хх-...... хуудас/
2. 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2012 оны хаврын тариалалтад дизель түлш олгох гэрээний нийт үнэ 3,861,000 төгрөг, урьдчилгаа 1,930,650 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,930,650 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 965,175 төгрөг болно. Иймд 2012 оны хаврын тариалалтад дизель түлш олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,930,650 төгрөг, алданги 965,175 төгрөг, нийт 2,895,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
3. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2014 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний нийт үнэ 17,600,000 төгрөг, урьдчилгаа 3,520,000 төгрөг, үлдэгдэл 14,080,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 7,040,000 төгрөг болно. Иймд 2014 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 14,080,000 төгрөг, алданги 7,040,000 төгрөг, нийт 21,120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
4. 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Дизель түлш/211 Газар тариалангийн үйлдвэрлэлд дизель түлшийг зээлээр олгох гэрээний нийт үнэ3,402,000 төгрөгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 1,701,000 төгрөг болно. Тус гэрээгээр Тэнгэрийн овоо нөхөрлөлийн 55,55 га газрыг барьцаанд тавьсан болно. Иймд Дизель түлш/211 Газар тариалангийн үйлдвэрлэлд дизель түлшийг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,402,000 төгрөг, алданги 1,701,000 төгрөг, нийт 5,103,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
5. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны ТШ-2015/78 дугаар 2015 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний нийт үιο 3,819,100 төгрөг, урьдчилгаа 1,909,550 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,909,550 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 954,775 төгрөг болно. Иймд ТШ-2015/78 дугаар 2015 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,909,550 төгрөг, алданги 954,775 төгрөг, нийт 2,864,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
6. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн УХБ-ХӨ-2015/53 дугаар 2015 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх гэрээний нийт үнэ 866,000 төгрөг, урьдчилгаа 259,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 606,200 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөөe гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 303,100 төгрөг болно. Иймд УХБ-ХӨ-2015/53 дугаар 2015 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 606,200 төгрөг, алданги 303,100 төгрөг, нийт 909,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
7. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ХӨ-Үр2016/95 дугаар 2016 оны хаврын тариалалтад үрийн буудайг зээлээр олгох гэрээний нийт үнэ 13,040,000 төгрөг, урьдчилгаа 3,912,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,128,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 4,564,000 төгрөг болно. Иймд ХӨ-Үр2016/95 дугаар 2016 оны хаврын тариалалтад үрийн буудайг тээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,128,000 төгрөг, алданги 4,564,000 төгрөг, нийт 13,692,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
8. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ТШ-2016/26 дугаар 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний нийт үнэ 1,710,000 төгрөг, урьдчилгаа 1,215,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 495,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 247,500 төгрөг болно. Тус гэрээгээр Тэнгэрийн овоо нөхөрлөлийн 55,55 га газрыг барьцаанд тавьсан болно. Иймд ТШ-2016/26 дугаар 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 495,000 төгрөг, алданги 247,500 төгрөг, нийт 742,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
9. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн УХБ-ХӨ-2014/16 дугаар 2014 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын зээлийн гэрээний нийт үнэ 400,000 төгрөг, урьдчилгаа 120,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 280,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 140,000 төгрөг болно. Иймд УХБ-ХӨ-2014/16 дугаар 2014 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 280,000 төгрөг, алданги 140,000 төгрөг, нийт 420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
10. 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Үр-2013/Хөтөл-10 дугаар 2013 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний нийт үнэ 12,000,000 төгрөг, урьдчилгаа 3,600,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8,400,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 4,200,000 төгрөг болно. Иймд Үр-2013/Хөтөл-10 дугаар 2013 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
11. 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ш-2013/Хөтөл-51 дугаар 2013 оны зуны уринш боловсруулалтад дизель түлш олгох зээлийн гэрээний нийт үнэ 3,500,000 төгрөг, урьдчилгаа 1,750,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,750,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан 50% байхаар тооцоход алданги 875,000 төгрөг болно. Иймд III-2013/Хотел-51 дугаар 2013 оны зуны уринш боловсруулалтад дизель түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,750,000 төгрөг, алданги 875,000 төгрөг, нийт 2,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
12. 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ДТ/2011/Г-334 дугаар 2011 оны хаврын тариалалтад дизель түлш олгох гэрээний нийт үнэ 2,664,000 төгрөг, урьдчилгаа 810,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,854,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 927,000 төгрөг болно. Иймд ДТ/2011/Г-334 дугаар 2011 оны хаврын тариалалтад дизель түлш олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,854,000 төгрөг, алданги 927,000 төгрөг, нийт 2,781,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
13. 2016 оны 9 дугаар сарын 14-ний өдрийн УХ-2016/74 дугаар 2016 оны ургац хураалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний нийт үнэ 2,390,000 төгрөг. урьдчилгаа 1,455,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 935,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 467,500 төгрөг болно. Иймд УХ-2016/74 дугаар 2016 оны ургац хураалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 935,000 төгрөг, алданги 467,500 төгрөг, нийт 1,402,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
14. 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ГБ-12/02/71 дугаар 2012 оны хаврын тариалалтад зориулж олгох хөр, гербицидны гэрээний нийт үнэ 2,760,000 төгрөг, урьдчилгаа 1,104,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,656,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 828,000 төгрөг болно. Иймд ГБ-12/02/71 дугаар 2012 оны хаврын тариалалтад зориулж олгох хөр, гербицидны гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,656,000 төгрөг, алданги 828,000 төгрөг, нийт 2,484,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
15. 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хөтөл-Элит үр-2010/21 дугаар 2010 оны элит үрийн буудайг зээлээр олгох гэрээний нийт үнэ 1,890,000 төгрөг, урьдчилгаа 283,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,606,500 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 803,250 төгрөг болно. Иймд Хөтөл-Элитур 2010/21 дугаар 2010 оны элит үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,606,500 төгрөг, алданги 803,250 төгрөг, нийт 2,409,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
16. 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ДТ/2010-У-170 дугаар 2010 оны уринш боловсруулалтад дизель түлш олгох гэрээний нийт үнэ 4,512,000 төгрөг, урьдчилгаа 1,353,600 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,158,400 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 1,579,200 төгрөг болно. Иймд ДТ/2010-У-170 дугаар 2010 оны уринш боловсруулалтад дизель түлш олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,158,400 төгрөг, алданги 1,579,200 төгрөг, нийт 4,737,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
17. 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ДТ/2013-Хөтөл 75 дугаар 2013 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний нийт үнэ 3,798,000 төгрөг, урьдчилгаа 1,899,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,899,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 949,500 төгрөг болно. Мөн Тус гэрээний дагуу 300,06 га Тэнгэрийн овоо БНН-ийн газрын гэрчилгээтэй, 170900089 дугаар газрыг барьцаанд тавьсан болно. Иймд ДТ/2013-Хөтөл 75 дугаар 2013 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,899,000 төгрөг, алданги 949,500 төгрөг, нийт 2,848,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
18. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-Х-ХӨ/2014-24 дугаар 2014 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний нийт үнэ 3,790,400 төгрөг, урьдчилгаа 1,895,200 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,895,200 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 947,600 төгрөг болно. Мөн Тус гэрээний дагуу 300,06 га Тэнгэрийн овоо БНН-ийн газрын гэрчилгээтэй, 170900089 дугаар газрыг барьцаанд тавьсан болно. Иймд Ш-Х-ХӨ/2014-24 дугаар 2014 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,895,200 төгрөг, алданги 947,600 төгрөг, нийт 2,842,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах Хариуцагч 193,807,216 төгрөгөөс 48,612,269 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл үндсэн төлбөр 145,194,946 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 145,194,946 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Жич: Нэхэмжлэгч байгууллага нь Хүнс Хөдөө аж ахуйн яамны харьяа буюу түүнийг бүрэн эзэмшлийн төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төсвийн тухай хуулийн 4.1.34 дэх хэсэгт заасан "төсвийн байгууллага" болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан тул нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй болно.
Үндсэн зээл 129,204,911 төгрөг, алданги 64,602,305 төгрөг. Үүнээс 48,612,269 төлж үлдэгдэл 145,194,946 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ “...Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 18 гэрээгээр шаардах эрхээ хэрэгжүүлээд шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2009 оноос 2017 оны хооронд байгуулагдсан гэрээ байдаг. Хамгийн сүүлд байгуулагдсан гэрээ нь 2017 онд байгуулагдсан гэрээ. Хамгийн эхний гэрээ 2009 онд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл 8-аас 15 жилийн хугацаа өнгөрсөн гэрээнүүдэд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Иймд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг агуулгаар хариу тайлбараа өгч зөвшөөрөхгүй. Хамгийн эхний нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2015 оны 5 сарын 26-ны өдрийн гэрээгээр бол 74,229,411 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Энэ нь гэрээгээр 5 жилийн хугацаанд төлөх үүргийг бол хүлээгээд гэрээний 2.1-д гэрээ байгуулсан өдрөөс 5 жилийн хугацаанд төлнө, мөн хавсралтад заасан хугацаагаар төлнө. Тус гэрээний хавсралтаар хэзээ төлөх хугацаа, үүрэг гүйцэтгэх хугацаа дуусах вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан тус техникийн үнэ, эргэн төлөлтийн график гэсэн төлөлтөөр хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 12 сарын 20-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн. Үүнээс хойш шаардах эрх 3 жилийн хугацаа байсан боловч уг хугацаа дууссан. Дараагийн гэрээ 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан. Гэрээний 1.3-д төлбөрийн 50 хувийг 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан. Дараагийн гэрээ 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан. Гэрээний 1.3-д төлбөрийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 онд дууссан гэх мэтчилэн 18 нэр төрлийн гэрээ байгуулагдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хариуцагчийн зүгээс үүрэг гүйцэтгэхээс татгалзаж хариу тайлбар өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ...” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*****” ТӨХХК хариуцагч “*****” БГБХН-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 145,194,946 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “*****ци” ТӨХХК нь хариуцагч “*****-д холбогдуулан нийт 18 гэрээний үүргийн гүйцэтгэлд 145,194,946 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тайлбарыг тус тус гаргаж маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргээс дүгнэлт хийж шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн барьцаат зээлийн FT1254-2015/08 дугаартай гэрээгээр FT-1254 маркийн 94,629,749 төгрөгийн үнэтэй дугуйт тракторыг урьчилгаа 20,410,338 төгрөгийг төлж, үлдэгдэл 74,219,411 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15,709,775 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16,031,393 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15,734,515 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15,437,638 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15,140,760 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар /хх-ийн 11-17/,
2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “2012 оны хаврын тариалалтад дизель түлш олгох” ДТ/2012/Т-178 дугаартай гэрээгээр 2110 литр түлшийг нийт 1,930,650 төгрөгөөр худалдах авах, худалдан авагч тал түлшний үнийн 50 хувийг төлж, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр /хх-ийн 23-28/,
2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “2014 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох” ХӨ-Үр-2024/14 дугаартай гэрээгээр 20тн үр буудайг 17,600,000 төгрөгөөр худалдах худалдан авах, урьдчилгаа 3,520,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 14,080,000 төгрөгийг 2014 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, /хх-ийн 29-30/,
2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Газар тариалангийн үйлдвэрлэлд дизель түлшийг зээлээр олгох” 211 дугаартай гэрээгээр нийт үнэ 2800 литр түлшийг нийт 3,402,000 төгрөгөөр худалдах худалдан авах, үнийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар /хх-ийн 31-38/,
2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “2015 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох” ТШ-2015/78 дугаартай зээлийн гэрээгээр 2110 литр түлшийг нийт 3,819,100 төгрөгөөр худалдах худалдан авах, урьдчилгаа 1,909,550 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,909,550 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлж барагдуулахаар /хх-ийн 39-42/,
2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “2015 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх” УХБ-ХӨ-2015/53 дугаартай гэрээгээр 2 төрлийн ургамал хамгааллын бодисыг нийт үнэ 866,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаа 259,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 606,200 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлж барагдуулахаар /хх-ийн 43-46/,
2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “2016 оны хаврын тариалалтад үрийн буудайг зээлээр олгох” ХӨ-Үр-2016-95 дугаартай гэрээгээр 16 тн үрийн буудайг нийт үнэ 13,040,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаа 3,912,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,128,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар /хх-ийн 47-79/,
2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох” ТШ-2016/26 дугаартай зээлийн гэрээгээр 1800 литр түлшийг нийт үнэ 1,710,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаа 1,215,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 495,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон намрын ургацаас хүнсний улаан буудайгаар төлж барагдуулахаар /хх-ийн 50-55/,
2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “2014 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын УХБ-ХӨ-2014/16 дугаартай зээлийн гэрээгээр нийт үнэ 400,000 төгрөгийн ургамао хамгааллын бодисыг урьдчилгаа 120,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 280,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлж барагдуулахаар /хх-ийн 55-59/,
2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “2013 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох” Үр-2013/Хөтөл-10 дугаартай гэрээгээр 20тн элит сортын үрийг нийт 12,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаа 3,600,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8,400,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хх-ийн 61-64/,
2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “2013 оны зуны уринш боловсруулалтад дизель түлш олгох” Ш-/2013/Хөтөл-51 дугаартай зээлийн гэрээгээр 2000 литр түлшийг нийт 3,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаа 1,750,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,750,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлж барагдуулахаар /хх-ийн 65-69/,
2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “2011 оны хаврын тариалалтад дизель түлш олгох” ДТ/2011/Г-334 дугаартай гэрээгээр 1800 литр нийт 2,664,000 төгрөгийн түлшийг урьдчилгаа 810,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,854,000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлж барагдуулахаар /хх-ийн 70-73/,
2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “2016 оны ургац хураалтад дизелийн түлш олгох” УХ-2016/74 дугаартай зээлийн гэрээгээр 1500 литр түлшийг нийт 2,390,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаа 1,455,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 935,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон намрын ургацаас хүнсний буудайгаар төлж барагдуулахаар /хх-ийн 74-77/,
2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “2012 оны хаврын тариалалтад зориулж олгох хор, гербицидны ГБ-12/02/-71 дугаартай гэрээ”-ээр нийт 2,760,000 төгрөгийн үнэтэй хор, гербицидийг худалдах, худалдан авах, урьдчилгаа 1,104,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,656,000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлж барагдуулахаар /хх-ийн 77-79/,
2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “2010 оны элит үрийн буудайг зээлээр олгох” Хөтөл-Элит үр-2010/21 дугаартай гэрээгээр нийт 1,890,000 төгрөгийн үрийн буудайг зээлээр олгох, урьдчилгаа 283,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,606,500 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар /хх-ийн 80-82/,
2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “2010 оны уринш боловсруулалтад дизель түлш олгох ДТ/2010-У-170 дугаартай гэрээгээр 3200 литр түлшийг нийт 4,512,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаа 1,353,600 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,158,400 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар /хх-ийн 83-87/,
2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “2013 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох” ДТ/2013-Хөтөл 75 дугаартай зээлийн гэрээгээр 2110 литр түлшийг нийт 3,798,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаа 1,899,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,899,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар /хх-ийн 88-92/,
2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “2014 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох Ш-Х-ХӨ/2014-24 дугаартай зээлийн гэрээгээр 2060 литр түлшийг нийт үнэ 3,790,400 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаа 1,895,200 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,895,200 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар /хх-ийн 93-94/ тус тус харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв.
Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Худалдагч тал нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн 2009 оны 05 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл хоёр хугацааны алинаас нь ч тоолсон гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч “*****” ТӨХХК-иас гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч “*****-д холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 145,194,946 төгрөг гаргуулах тухай “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ бүрд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж маргаж байна.
Дээрх заалт нь үүрэг дуусгавар болох үндэслэлийг тодорхойлсон заалт тул хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хамааралтай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *****ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч *****ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 883,924 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*****” БГБХН-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 145,194,946 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч ******ТӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******” ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “*******” ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 883,924 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА