Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/01656

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/01656

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг .....тоотод оршин суух, ./-д холбогдох

 ....

17,588,786.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* *******тай 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2010126979 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,198,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн цахим хэлбэрээр авсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 16,638,266.68 төгрөг, зээлийн хүү 941,965.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,554.42 төгрөг, нийт 17,588,786.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ************** *******-ийн нэхэмжилж байгаа зээлийн төлбөр 17,588,786.35 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 30-нд 2,900,000 төгрөг 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 2,900,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 2,900,000 төгрөг, 2026 оны 01 дүгэр сарын 30-нд 2,900,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 2,900,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 3,088,786.35 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ******* нь хариуцагч *******өөс 17,588,786.35 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,894 төгрөгийн 122,947 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 122,947 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************** *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 17,588,786.35 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,894 төгрөгийн 122,947 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 122,947 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ