| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03606/И |
| Дугаар | 312/ШШ2025/02503 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 312/ШШ2025/02503
2025 12 01 312/ШШ2025/02503
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ******* ******* 15 давхарт байрлах ******* ******* ХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, *******ын . тоотод оршин суух, *******ийн *******өнхсаран /РД:, утас:/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,387,832.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000220405 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,387,832.61 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 1,387,832.61 төгрөгийг хариуцагч Б.*******өнхсарангаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******өнхсаран //-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******өнхсаранд холбогдуулан 1,387,832.61 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******өнхсаран нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,387,832.61 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,157 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 18,578.5 төгрөгийг, төрийн сангаас 18,578.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******өнхсаранд холбогдох 1,387,832.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******өнхсаран нь нэхэмжлэлийн шаардлага 1,387,832.61 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,483 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өнхсарангаас 18,578.5 төгрөг, төрийн сангаас 18,578.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАР*******АНДАХ