| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03591/И |
| Дугаар | 312/ШШ2025/02504 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 312/ШШ2025/02504
2025 12 01 312/ШШ2025/02504
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ...... гудамж,......... давхар, ....... тоотод байрлах, ******* ******* ******* /РД: ....., утас: ......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ... хороолол, ******* ******* хотхоны ...... тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:1, утас:/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 44,683,302.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2023 оны 11 сарын 01-ний өдөр L100000155 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшнаас 2025 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 7808315805 зээлийн дансны дугаартай 3,061,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 7807961073 зээлийн дансны дугаартай 4,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоотдансанд, 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 7100774040 зээлийн дансны дугаартай 2,930,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 7100311704 зээлийн дансны дугаартай 1,040,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7100755245 зээлийн дансны дугаартай 1,055,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7100755231 зээлийн дансны дугаартай 1,115,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7100755217 зээлийн дансны дугаартай 1,125,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 7100276039 зээлийн дансны дугаартай 1,565,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлттөлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 7100257573 зээлийн дансны дугаартай 1,005,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 7100257552 зээлийн дансны дугаартай 2,160,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 7100257503 зээлийн дансны дугаартай 1,720,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7100243937 зээлийн дансны дугаартай, 2,060,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын З.З5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7100243916 зээлийн дансны дугаартай 2,525,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7100243895 зээлийн дансны дугаартай 2,535,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 7100230980 зээлийн дансны дугаартай 2,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 7100230665 зээлийн дансны дугаартай 2,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7100134695 зээлийн дансны дугаартай 2,205,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 7100123663 зээлийн дансны дугаартай 3,755,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7100691629 зээлийн дансны дугаартай 4,205,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5217101021 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2025 оны 2 дугаар сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,448,799.09 төгрөг, шимтгэл 61,219.98 төгрөг, үндсэн хүү 451,652.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,838.98 төгрөг, нийт 3,037,510.52 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,799,998.37 төгрөг, шимтгэл 69,999.96 төгрөг, үндсэн хүү 516,427.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,163.24 төгрөг нийт 3,472,588.67 төгрөг. 2025 оны 1 дүгээр сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,545,729.87 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 439,148.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,211.91 төгрөг, нийт 2,995,090.63 төгрөг. 2025 оны 1 дүгээр сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 904,019.97 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 73,678.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 585.01 төгрөг, нийт 978,283.84 төгрөг. 2024 оны 12 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 917,127.25 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 74,747.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 593.16 төгрөг, нийт 992,467.54 төгрөг. 2024 оны 12 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 969,247.08 төгрөг, шимтгэл 0.0 төгрөг, үндсэн хүү 72,589.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 490.82 төгрөг, нийт 1,042,327.87 төгрөг. 2024 оны 12 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 978,087.69 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 70,020.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 426.86 төгрөг, нийт 1,048,534.90 төгрөг. 2024 оны 12 дугаар сарын 2-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,499,407.28 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 97,432.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407.11 төгрөг, нийт 1,597,247.10 төгрөг. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 967,033.07 шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 72,424.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 416.53 төгрөг, нийт 1,039,873.75 төгрөг. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,076,203.37 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 423,033.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү10,177.12 төгрөг, нийт 2,509,414.03 төгрөг. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,653,308.87 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 118,358.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 612.69 төгрөг, нийт 1,772,280.35 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,980,069.45 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 403,445.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,707.53 төгрөг, нийт 2,393,222.90 төгрөг. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,429,651.68 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 495,049.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,750.71 төгрөг, нийт 2,936,452.24 төгрөг. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,436,631.22 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 496,471.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,946.60 төгрөг, нийт 2,945,049.77 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,922,388.07 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 273,126.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,090.90 төгрөг, нийт 2,199,605.53 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,922,388.35 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 391,693.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,425.80 төгрөг, нийт 2,323,507.35 төгрөг. 2024 оны 10 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,119,435.91 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 137,722.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 575.06 төгрөг, нийт 2,257,733.65 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,492,129.74 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 719,225.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,332.12 төгрөг, нийт 4,228,687.51 төгрөг. 2024 оны 9 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4,041,902.83 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 849,541.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,479.61 төгрөг, нийт 4,905,923.90 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7,500.00 төгрөг. Иймд хариуцагч Б.*******гаас нийт 44,683,302.05 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ******* *******-иас нэхэмжилсэн 44,683,302.05 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,683,302.05 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 44,683,302.05 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,367 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 190,683.5 төгрөгийг, төрийн сангаас 190,683.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 44,683,302.05 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,367 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 190,683.5 төгрөгийг, төрийн сангаас 190,683.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ