| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01030/И |
| Дугаар | 312/ШШ2025/00794 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2025/00794
| 2025 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 312/ШШ2025/00*******94 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ******* ******* ******* давхар *******12 тоотод байрлах ******* ******* ******* ХХК /РД:60*******565*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, тоотод оршин суух овогт /РД:ИР940*******311*******/-д холбогдох 936,5*******0 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Галбадрах овогтой -тай 2024-06-25-ны өдөр 22519 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 6 сарын 25-ны өдөр *******00,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000396394 тоот зээлийг банк дахь 551*******100140 тоот дансанд зээлдэгч Г. нь шилжүүлэн авсан. 2024 оны 10 сарын 29-ний өдөр 240,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000651119 тоот зээлийг банк дахь 551*******100140 тоот дансанд зээлдэгч Г. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-03-1*******-ны өдрийн байдлаар: 2000396394 тоот зээл 2024 оны 11 сарын 22-ны өдөр дуусч үндсэн зээлээс 240,*******30 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 459,2*******0 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 265 хоногийн зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 115 + 4 удаагийн сунгалтаар 120 хоногийн хүү 335,113 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 1*******6,941 төгрөгийг хасаж нийт хүү 158,1*******2, Нийт дүн 61*******,442 төгрөг, 2000651119 тоот зээл 2024 оны 11 сарын 28-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 240,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 139 хоногийн хүү *******6,*******28 төгрөг + шимтгэл 2,400 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү *******6,*******28, Нийт дүн 319,128 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 699,2*******0 төгрөг, нийт хүү 234,900 төгрөг , шимтгэл нийлбэр 2,400 төгрөг Бүгд нийлээд 936,5*******0 / есөн зуун гучин зургаан мянга таван зуун далан / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 936,5*******0 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нь хариуцагч Г.д холбогдуулан 936,5*******0 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 936,5*******0 төгрөгийг хариуцагч Г. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,050 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 13,525 төгрөг, төрийн сангаас 13,525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 936,5*******0 төгрөгийг хариуцагч Г. бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,050 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 13,525 төгрөг, төрийн сангаас 13,525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН