Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 312/ШШ2025/02506

 

 

 

 

2025 12 01 312/ШШ2025/02506

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* *******ы зүүн жигүүрт байрлах ******* ******* ХК-ийн ******* салбар /РД: ........., утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, *******гийн ...... тоотод оршин суух, овогт гийн /РД:, утас:/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 11,507,916.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* нь харилцагч Ц.тай 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1130117006 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 14,300,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Банк нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгч Ц.ын ******* ******* дахь 5005665395 тоот дансанд 14,300,000 төгрөгийг шилжүүлэн 2010118889 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. ******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн *******инд бүртгэлтэй утсаар холбогдож мэдэгдэж байсан. ******* үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж хөдөлмөрлөж байгаа боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, санаатайгаар зайлсхийсээр байна. Зээлдэгч нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 151 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд *******ны санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 11,507,916.24 төгрөгийг харицагч Ц.ын цалингийн орлогоос гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ц. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц. нь ******* ******* ХК-иас нэхэмжилсэн 11,507,916.24 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* салбар нь хариуцагч Ц.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,507,916.24 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 11,507,916.24 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,077 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 99,538.5 төгрөгийг, төрийн сангаас 99,538.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 11,507,916.24 төгрөгийг хариуцагч Ц. төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,077 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 99,538.5 төгрөгийг, төрийн сангаас 99,538.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ