| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03234/И |
| Дугаар | 312/ШШ2025/02507 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 312/ШШ2025/02507
2025 12 01 312/ШШ2025/02507
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ....-р хороо, ******* *******-... байр, ******* давхарт байрлах ******* ******* ******* ******* ХХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг ....... тоотод оршин суух, овогт ын /РД:ФД03302*******0, утас:86259616/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,053,847.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч А. нь манай ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,099,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч А. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч А.оос зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч А.оос 1,053,847.15 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч А. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А. нь ******* ******* ******* *******-иас нэхэмжилсэн 1,053,847.15 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 12 дүгаар сарын 05-нд 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-нд 553,847.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбартаа танилцлаа, зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч А.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,053,847.15 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,053,847.15 төгрөгийг 2025 оны 12 дүгаар сарын 05-нд 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-нд 553,847.15 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,842 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,921 төгрөгийг, төрийн сангаас 14,921 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,053,847.15 төгрөгийг хариуцагч А. бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дүгаар сарын 05-нд 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-нд 553,847.15 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,842 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.оос 14,921 төгрөгийг, төрийн сангаас 14,921 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ