Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2025/00812

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2025/00812

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: 1977 онд төрсөн, ******* настай, ******* хот, ******* дүүрэг, *******, ******* хороолол, ******* байр ******* тоот хаягт оршин суух, ******* овогт -ыг ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч У., , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч У. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие У. нь Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд 1997 оны 02 сараас 1998 оны 03 дугаар сар хүртэл дадлагажих ажилтнаар ажилласан. 1998 оны 03-р сараас мөн оны 10-р сар хүртэл ЦЕГ-ын албаны нохойн тасагт туслах төлөөлөгчийн 6-н сарын дамжаа төгссөж Орхон аймгийн Цагдаагийн газар томилогдон ажилласан. Тухайн үеийн дадлагажих ажилтан нь Цагдаагийн газрынх даргын тушаалаар томилогдож байсан. Иймд Миний бие 1997 оны 02 дугаар сарын 01-нээс 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсан тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, У.ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, У.ын оршин суугаа газрын лавлагаа /хх-4/, фото зураг /хх-5/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26-08/682 дугаартай албан бичиг /хх-6/, гэрч тодорхойлолт /хх-7/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-8/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23-03/782 дугаартай албан бичиг /хх-9/, гэрч тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-10/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч У.ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.Хүсэлт гаргагч нь Миний бие У. нь Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд 1997 оны 02 сараас 1998 оны 03 дугаар сар хүртэл дадлагажих ажилтнаар ажилласан. 1998 оны 03-р сараас мөн оны 10-р сар хүртэл ЦЕГ-ын албаны нохойн тасагт туслах төлөөлөгчийн 6-н сарын дамжаа төгссөж Орхон аймгийн Цагдаагийн газар томилогдон ажилласан. Тухайн үеийн дадлагажих ажилтан нь Цагдаагийн газрын даргын тушаалаар томилогдож байсан. Иймд Миний бие 1997 оны 02 дугаар сарын 01-нээс 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсан тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

3.Хүсэлт гаргагч нь 1997 оны 02 дугаар сарын 01-нээс 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд 1997 оны 02 сараас 1998 оны 03 дугаар сар хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: фото зураг, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26-08/682 дугаартай албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23-03/782 дугаартай албан бичиг,

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлсэн: 1997 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сургуулиа төгсөөд Орхон аймгийн Цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар томилогдож ирсэн. Дадлага хийж байх хугацаандаа Ц.тай танилцсан. нь 1997 онд төгсөж ирээд 2004 он хүртэл манай Эрүүгийн тасагт эрэлч нохойн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд ******* руу шилжээд явсан гэх тодорхойлолт,

Гэрч Миний бие Цэрэнбаатар овогтой Ихбаяр Орхон аймгийн Цагдаагийн газарт 1996 оноос эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан бөгөөд овогтой нь тус цагдаагийн газарт 1997 оны 03 сараас дадлагажих ажилтнаар ажиллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч У.ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

5.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч У.ыг Орхон аймгийн Цагдаагийн газарт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт -ын Орхон аймгийн Цагдаагийн газарт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч У.ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН