Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 463

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ____ овогт О-н Э-д холбогдох ___ дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Энь 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Прадоксын автобусны буудлын орчим өөрийн эзэмшлийн автомашин дотор өөрийн эхнэр М.Өийг “ямар удаан хүлээлгэдэг юм бэ” гэх шалтгааны улмаас уурлаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эмэдүүлэхдээ:

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед би эхнэрээ Парадоксын буудал дээр авахаар очсон юм. Би тогтсон цагтаа ирээд эхнэртээ гараад ир гэхэд 30-40 минут хүлээлгэсэн ба ороод ирэхээр нь юугаа хийгээд хаана явж байдаг юм гээд 2 удаа хацар руу нь алгадсан. Маргааш нь намайг зодсон гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан, би эхнэрээ байнга зодоод байдаггүй. Одоогийн байдлаар эвлэрсэн, эхнэртэйгээ 20 жил хамт амьдарч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Эын өгсөн:

“...2018 оны 1 дүгээр сарын 03-нд орой 20 цагийн үед өөрийн эхнэр Өнөртунгалагтай утсаар ярьж ажлаас нь авахаар болсон. Тэгээд 3, 4-р хорооллын Сөөхий дэлгүүрийн замын урд талд Прадоксын буудал дээр ирээд эхнэр рүүгээ залгаад гараад ир гэсэн. Тэгэхэд одоо очлоо гээд 30-40 минут болж байгаад ирсэн. Тэгээд эхнэрээ аваад машиндаа суулгаад хөдлөөд явж байхдаа яасан удаан гарч ирдэг юм гэж хэлээд уурандаа эхнэрийнхээ нүүрэнд нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч М.Өийн өгсөн:

            “...2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 19 цаг 45 минутын үед нөхөр Эрдэнэбат руу залгаад 10 орчим минут болоод удах юм шиг байна дулаан газар байж байгаарай гэж хэлээд утсаа салгасан. Ирчихлээ гээд над руу залгахаар нь би гараад зам гараад нөхрийг хүлээсэн. Ирээгүй юм болов уу гэж бодоод хүлээгээд зогсоод байсан. Над руу залгаад ирчихлээ чи намайг яасан удаан хүлээлгэдэг юм гэж хэлэхээр нь би гадаа зогсож байна зайтай байна гэж хэлээд нөхрийн машин дээр очиж суусан. Суухад нөхөр чи яасан их хүлээлгэдэг юм гэж над руу уурласан. Би тэгэхээр нь юм хэлээгүй миний зүүн нүд болон уруул руу цохисон. Нүд хавдаад уруулны дотор тал язарч цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-15, 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ___ тоот:

1. М.Өийн биед зүүн нүдний зовхинд хаван, уруулд хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 36/,

 

Шүүгдэгч О.Эын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 66/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 490 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 68-69/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Эад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос О.Эад 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Энь өөрийн эхнэр М.Өийг “удаан хүлээлгэлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Өийн мэдүүлэг “...Суухад нөхөр чи яасан их хүлээлгэдэг юм гэж над руу уурласан. Би тэгэхээр нь юм хэлээгүй миний зүүн нүд болон уруул руу цохисон. Нүд хавдаад уруулны дотор тал язарч цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-15, 31-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1063 тоот:

“1. М.Өийн биед зүүн нүдний зовхинд хаван, уруулд хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт, шүүгдэгч О.Эын “...нүүрэнд нь 2 удаа зүүн гараараа цохисон...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч М.Ө нь “...би нөхөр Эрдэнэбатад гомдол санал байхгүй болно...” гэх хүсэлтийг /хх-н 72/ Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасныг харгалзан шүүгдэгч О.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч О.Энь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Э Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт О-н Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Эыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ