Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/00823

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/00823

Орхон аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ............ тоотод оршин суух ******* ******* нар овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох, 85,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******ийн хүсэлтээр 85,000,000 төгрөгийг 2, 3 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийн хаан банкны 5096187999, Капитрон банк, Голомт банк 4015123700, Хас банкны 5005820109 данс руу шилжүүлчих гэж гар утсаараа захидал илгээсний дагуу 2025 оны 01 сарын 27, 28-ны өдөр түүний Хаан банкны 5096187999 данс руу 39,800,000, Голомт банкны данс руу 32,000,000 төгрөг, Хас банкны 5005820109 данс руу найз 13,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй утас унтрааж холбогдохгүй алга болсон тул М.*******аас зээлийн төлбөр 85,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, төлнө. гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан 85,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч О.*******ын 85,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 582,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлийн шаардлага 85,000,000 төгрөгийг хариуцагч М.******* бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 582,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН