Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 312/ШШ2025/02204

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын талбай-02, ******* тауэр, 8 дугаар давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 1-р баг, ******* баг, 1 хороолол, байр 6 тоотод оршин суух, ын /РД: , утас: 940794/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 547,815.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 547,815.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Б. нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан 547,815.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан 547,815.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,084.84 төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 8,543 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА