| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00410/И |
| Дугаар | 312/ШШ2025/00825 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 312/ШШ2025/00825
| 2025 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 312/ШШ2025/00825 | Орхон аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, .......................тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ................ тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох, 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* би О.*******д 2023.08.15-нд өөрийн иж бүрэн 4 ханатай гэрийг 10 сар дуустал барьж байгаад өгье гэхээр нь өгсөн. Манай гэр бүтэн шалтай, дээвэр туурга бүгд үйлдвэрийн эсгий 2 давхар, 5 ханатай гэрийн шинэ брезинт, торгон хөшиг эвдэрч унаагүй гэж байсан. Түүнээс хойш гэрээ авах гэж уулзаж хөөцөлдөөд авч чадахгүй байна. Энэ хүн өөрөө хүний бүхэл бүтэн гэр авсан юм чинь төлж өгнө гэдэг байсан. Сүүлдээ мөнгийг нь өгөхөөр тохирсон. Эцэстээ утсаа ч авахаа больсон. Өөрөө сэтгэлээрээ өгөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. О.*******аас гэрийн мөнгө 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.*******ын гомдол хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэл авсан. Гэрээ бүтэн гэрээр нь ягн тийм гэр авч өгнө гэжээ. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид гэр авч өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Г.*******ад гэр авч өгөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН