Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 478

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ____ овогт Х-ы Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __________ дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______________

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Парк” хотхоны 102 дугаар байрны гадаа Э.Эын нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ:

“...Би Эын нүүрэн тус газарт нь нэг л удаа цохисон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э мэдүүлэхдээ:

“...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 16-17 цагийн үед би ажлаа тараад явж байтал өөдөөс Б2 найз болон нэг хүүхдийн хамт гараад ирсэн. Тэгтэл Бнамайг хоёулаа уулзъя гээд юм ярьж байснаа “чи яасан овоо болцон юм бэ” гээд шууд  цохиод авсан. Тэгээд тухайн үед амнаас цус гараад 2 шүд эвгүй болчих шиг болсон. Тэгээд машины шилэнд хартал эрүү гажчихсан юм шиг харагдаад байхаар нь гэртээ ороод ахдаа хэлсэн чинь наадах чинь хугарчихсан юм биш үү гэмтэл яваад зургаа авахуулчих гэсэн. Тэгээд гэмтэл яваад зургаа авхуулсан. Одоо эдгэрсэн. 2 шүд суулгах шаардлагатай болсон. Энэ нь хагалгаанаас болж 2 шүдийг маань авсан байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Бгийн өгсөн:

            “... Би Э гэдэг хүүхдийг 2017 оны 7 дугаар сараас мэдэх болсон ... Э нь миний урьд нь үерхэж байсан Б гээд охинтой үерхэж байсан. Гэхдээ түүнтэй сүрдүүлэх байдлаар үерхэж байсан юм шиг байна лээ. Б надад хэлэхдээ Э миний хагас нүцгэн зургийг цахим сүлжээнд тавина гэх зэргээр айлгасан гэж байсан. Энэ талаар миний хувьд Бгаас л сонссон юм. Тухайн үед нь би Эт уур хүрээд уулзана гэж бодож байсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр БГД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны 102 дугаар байрны гадаа 18 цаг 20 минутын орчим намайг байрны хүүхэдтэйгээ явж байхад Э таарсан. Тэгээд би Эыг уулзая гэхэд явахгүй, хэгжүүрхээд байхаар нь баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. ... Ингээд нэг цохиж аваад салаад явсан. Үүнээс хойш би уулзаагүй байж байгаад эрүү нь хугарсан хагалгаанд орно гэж мэдээд миний цохилтоос болоод эрүү нь хугарсан гэдгийг мэдсэн юм. Ээж эмчилгээний зардалд нь мөнгө өгсөн. Эмчилгээний зардлыг нь төлнө. Миний хувьд Эын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2 шүд унасан асуудлыг ч гэсэн зөвшөөрч байна. Харин шүд сулгуулахад 10 сая төгрөг хэрэгтэй гээд хохирогчоос хэлээд байгааг зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг  /хх-н 46/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Э.Эын өгсөн:

             “... Бгэх хүүхдийг 2017 оны 6 дугаар сараас таних болсон ба манай байран дээр ирж гар бөмбөг тоглодог байсан. Найз нөхдийн харьцаатай байсан юм. Бид хоёр 2017 оны 8 дугаар сард нэг удаа уулзахад Б“чи Бгийн найз банди юм бол найз банди шиг нь байгаач” гээд 2 удаа шанаадаж байсан. Тухайн үед нэг их сүртэй юм болоогүй учраас хэл ам гаргаагүй чимээгүй өнгөрсөн. Б гэдэг нь миний урьд нь сар гаруй үерхэж байсан найз охин бөгөөд Бэнэ охинтой дараа нь үерхэж байсан гэсэн. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Бнамайг цохисны дараа Бтай би үерхэж байсан гэж хэлж байсан. Ер нь Б гэх охиноос болоод л Бминий зүүн шанаа руу 2 удаа цохисон юм. Би бол Б гэх охинтой үерхэж байгаад ээж нь бид 2-ыг үерхэхийг зөвшөөрөхгүй байна гээд л салсан. Тэгэхээс муудаж маргаад салсан зүйл байхгүй. Мөн би ямар нэгэн байдлаар Бг дарамталсан сүрдүүлсэн зүйл байхгүй. Бнамайг цохих үедээ л “Бг чи нүцгэн зургийг нь цахим сүлжээнд тавина гэсэн юм уу” гэж яриад байсан. Уг нь тийм зүйл байхгүй. Тэгээд л намайг Б2 удаа шанаа руу цохьчихоод яваад өгсөн ба би гэртээ ирэхэд шүд өвдөөд байгаа юм шиг санагдаад байхаар нь өвчин намдаагч авсан ба өвдөлт намдаагүй. Тэгэхээр нь шүдээ харахад доод шүд гажчихсан байхаар нь ахдаа хэлсэн. Ингээд гэмтэл ороод зураг авхуулахад эрүү хугарсан байна гэсэн.

Энэ хэргийн улмаас 2 шүд гэмтсэн бөгөөд 1 шүдийг 2 сая төгрөгөөр хийлгэдэг. Нийт 4 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг болсон. Бүгд 5 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 5-6/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн _____ тоот: 

1. Э.Эын биед доод эрүүний ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ___ тоот:

            1. Шинжээчийн 2017.09.06-ны 11385 тоот шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

            2. Э.Эын биед эрүү ясны их биеийн баруун талд болон зүүн өнцөг орчимд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            5. Э.Эын 38, 45-р шүднүүдийг эрүүний ясны хугарлыг бэхлэх мэс заслын явцад авсан байна.

            6. Цаашид 2 шүд унах нь ерөнхий хөдөлмөрийн тогтонгийг 10% алдагдуулна гэх дүгнэлт /хх-н 142-143/,

 

            - Холбогдогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 21/,

            - Нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-н 23-40, 72-73/,

            - Хохирол төлсөн баримт /хх-н 75-76/,

 

Шүүгдэгч Х.Бгийн хувийн байдалтай холбоотой:

            - Хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-н 16/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 17/,

- Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 20/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18 дугаар хуудас/,

- Барилга технологийн коллежийн тодорхойлолт /хх-н 74/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Парк” хотхоны 102 дугаар байрны гадаа Э.Эын нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь доод эрүүний ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Бгийн өгсөн:

            “... Би ... 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр БГД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны 102 дугаар байрны гадаа 18 цаг 20 минутын орчим намайг байрны хүүхэдтэйгээ явж байхад Э таарсан. Тэгээд би Эыг уулзая гэхэд явахгүй, хэгжүүрхээд байхаар нь баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Эын “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Бнамайг цохисны дараа Бтай би үерхэж байсан гэж хэлж байсан. Ер нь Б гэх охиноос болоод л Бминий зүүн шанаа руу 2 удаа цохисон юм.

Энэ хэргийн улмаас 2 шүд гэмтсэн бөгөөд 1 шүдийг 2 сая төгрөгөөр хийлгэдэг. Нийт 4 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг болсон. Бүгд 5 сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн ___ тоот дүгнэлт, шүүгдэгч Х.Бгийн “...Би Эын нүүрэн тус газарт нь нэг л удаа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Э нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5 сая төгрөг нэхэмжилнэ 2 шүд 4 сая төгрөгөөр хийлгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 1.060.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Эт олгож, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.     

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __________ овогт Х-ы Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Х.Бгаас 1.060.000 /нэг сая жаран мянган/ төгрөг гаргуулж хохирогч Э.Эт олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ