Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 312/ШШ2025/00828

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 312/ШШ2025/00828

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ............................. давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ........................... тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******, *******/-д холбогдох ,, төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-09-03-ны өдөр ЗГ202409033539 тоот гэрээний дагуу байгуулж iphone 1 маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 5,888,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ202409033539 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,483,238.73 төгрөг, үндсэн хүүнд 84,849.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,857.10 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт ,,.84 төгрөгийг хариуцагч ******* *******гээс гаргуулах. гэжээ.

 

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.******* би токи аппаас гар утасны зээлийг ,, төгрөгний үнийн дүнгээр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 05 дугаар сарын 30-наас эхлэн сар бүрийн 30-нд 1,029,000 төгрөгөөр 2025 оны 10 сарын 30-ны хугацаанд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан ,, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох ,, төгрөгийг хариуцагч Н.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,733 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 5,8 төгрөг, төрийн сангаас 5,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ,, төгрөгийг хариуцагч Н.******* нь 2025 оны 05 сарын 30-наас сар бүр 1,029,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны хороонд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,733 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 5,8 төгрөг, төрийн сангаас 5,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН