Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 02

 

 

2025    01       21                                               2025/ДШМ/02

 

*******, ******* нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч *******/цахимаар/ түүний өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/291 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******  өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 243000000158 *******тай хэргийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2004 оны 04 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, ам бүл-, аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их Сургуулийн Баруун бүсийн салбар сургуульд оюутан, Улаанбаатар хот, ******* ******* ******* ******* *******, ******* од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гийн Лхагвасүрэн, регистрийн ******* *******,

2. Монгол Улсын иргэн, 9 оны 12 ******* сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гийн Отгонцэцэг, регистрийн ******* *******,

3. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран нутаг дэвсгэрт 2024 оны 04 сарын 11-ний орой хохирогч *******тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, Ерөнхий боловсролын 7 ******* сургуулийн 4 замын уулзварт 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд хохирогч тай маргалдах явцад биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ургийн гийн Отгонцэцэг, ургийн гийн Лхагвасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******, ******* нарт сануулж,

4.5 Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 505 ******* зүйлийн 505.1, 511 зүйлийн 511.3, 514 зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч *******ээс гэмт хэргийн хор уршиг 3409450 (гурван сая дөрвөн зуун есөн мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг /хор уршиг 109450 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3300000 төгрөг/ гаргуулан хохирогч д, шүүгдэгч *******гээс *******50000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулан хохирогч *******т тус тус олгож, хохирогч нарын эмчилгээ хийлгэсэн хугацаанд олох байсан орлогыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

4.  Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4.7 Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч *******, ******* нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.8 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 зүйлийн 1, 38.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Хх-ийн 3-5-р хуудсанд гэрч Б. Баярмаагийн гэрчээр өгсөн: "... бид нар тухайн жирэмсэн эмэгтэйн биед гар хүрээгүй..." гэх мэдүүлэг

Хх-ийн 7-10-р хуудсанд гэрч Т.Саруул-Эрдэний гэрчээр өгсөн: "... бид нар тухайн жирэмсэн эмэгтэйн биед гар хүрээгүй..." гэх мэдүүлэг

Хх-ийн 34-35-р хуудсанд шинжээч эмч Б.Цэндхүүгийн 407 *******тай дүгнэлт авагдсан бөгөөд дүгнэлтэд: "... 1. *******ийн биед гэмтэл учирсан байна. 2. ******* нь 28 долоо хоногтой жирэмсэн умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт

Хх-ийн 1-р хуудсанд шинжээч эмч Б.Цэндхүүгийн мэдүүлэг авагдсан бөгөөд мэдүүлэгт: "... *******ийн биед учирсан гэх умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Дээрх гэмтэл янз бүрийн шалтгааны улмаас үүсэж болно. жишээ нь зам тээврийн ослын үед доргих, ямар нэгэн зүйлд цохих, цохигдох, унах үед үүсэх боломжтой. Тухайн хүний бие оригнизимоос хамаарч сэтгэл санаан хүчтэй цочрол авах үед дээрх гэмтлийг авч болно. *******ийн зүүн буглаганы цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...." гэх дүгнэлт

Хх-ийн 70-р хуудсанд гэрч Г.Саруул-Эрдэний: "... *******,

нар *******ийн гэдэс рүү өшиглөсөн удаа байхгүй..." гэх мэдүүлэг

Хх-ийн 221-23-р хуудсанд хэвтэн эмчлүүлсэн талаарх материал

 

Хх-ийн 244-245-р хуудсанд гэрч О.Баттөрийн: "... тухайн үед *******ийг ******* гэдэс рүү нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэр би салгаад хоёр талд нь болгоод *******ийг эмнэлэг рүү авч явсан..." гэх мэдүүлэг

Хх-ийн 247-248-р хуудас гэрч О.Цэцэгжаргалын: "... , ******* хоёр *******ийг цохиж зодоогүй..." гэх мэдүүлэг

Хх-ийн 249-р хуудсанд шинжээч Б.Цэндхүүгийн: "... *******ийн биед үзлэг хийхэд *******ийн гэдэс, бүсэлхий хэсэгт ямар нэгэн хөхрөлт няцралт, зулгаралт байгаагүй ..." гэх мэдүүлгээр *******гийн үйлдэл үгүйсгэгдэж байна.

Гэмт хэрэг болохоос өмнө ******* зам тээврийн осолд орсон байсан буюу ******* *******гийн цохилтын улмаас хөнгөн гэмтэл аваагүй. Харин зам тээврийн ослын улмаас зулбахыг завдсан. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.14-ний өдрийн 2024/ШЦТ/291 *******тай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Энэхүү хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нотлогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

2. Ховд  аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, Ерөнхий боловсролын 7 ******* сургуулийн 4 замын уулзварт 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд хохирогч  тай маргалдах явцад биед нь халдаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран нутаг дэвсгэрт 2024 оны 04 сарын 11-ний орой хохирогч *******тэй  хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар  зүйлчлэн  тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч тус бүрийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 (найман зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

4. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, Ерөнхий боловсролын 7 ******* сургуулийн 4 замын уулзварт 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд хохирогч тай маргалдах явцад биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тээврийн хэрэгслийн урд сууж яван жирэмсэн эмэгтэй хүн тээврийн хэрэгслээс бууж ирээд “та нар гай боллоо” гэж хэлээд миний зүүн талын хацар луу гараараа 1 удаа алгадсан. Тэр үед би доошоо тонгойгоод суухад миний үснээс татаж босгож ирээд миний толгойн зүүн талын чихний ар хэсэг, хүзүү хэсэг рүү гараараа 3-4 удаа цохиод миний гэдэсний баруун тал руу хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэр үед миний бэр эгч *******, найз хоёр ирж салгасан. ...Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан жирэмсэн эмэгтэй манай бэр эгч *******тэй маргалдаж байгаад “чи жирэмсэн гэв үү , чамайг жирэмсэн байхыг чинь харна” гэж хэлээд *******гийн гэдэс хэсэг рүү 1 удаа өшиглөсөн...” хохирлын 109450 төгрөг, эмнэлэгт 10 хоног хэвтэхэд ор хоногийн мөнгө гэж 0000 төгрөг төлсөн. Нийт *******9450 төгрөг болж байна. Ажилгүй байсан хугацааны цалин болох 2 сая төгрөг нийт 2*******9450 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (1хх-8,100х),

Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн хошууч Д.Тогтохын 2024 оны 04 сарын *******-ны өдөр гаргасан 397 *******тай “...2. гийн   биед хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. гийн биед учирсан дээрх гэмтэл нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. гийн биед учирсан дээрх гэмтэл нь үзлэг хийсэн өдрөөс 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (1хх-  25-2х),

Гэрч , , шинжээч Д.Тогтох нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Эд зүйл баримт, бичгийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч  гаас гаргаж өгсөн гэх НӨАТ-ийн баримт, ажлын газрын буюу Хурд авто плазагийн захирлын тодорхойлолт (1хх-102-107х),

-Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран нутаг дэвсгэрт 2024 оны 04 сарын 11-ний орой хохирогч *******тэй  хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр цагдаагаас гараад явж байтал араас нь Лхагвасүрэн гэх эмэгтэй манай нөхрийн араас орилоод салавч гаргасан. ...Би нөгөө ахаас нөхрөө салгаад авах гээд зогсож байтал ******* ирээд миний гэдэсний доод хэсэг рүү хөлөөрөө 1 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгээд би тухайн үед доошоо шингэн зүйл гарах шиг болохоор нь айгаад цагдаагийн 00 орсон чинь доошоо 1 шингэн зүйл гаргасан. Тэгээд би цагдаад мэдүүлэг өгөөд эмнэлэгт очиж үзүүлээд шууд хэвтсэн....” гэх мэдүүлэг (1хх- *******0х),

-Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2024 оны 04 сарын 18-ны өдөр гаргасан 407 *******тай “...1.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2. ******* нь 28 долоо хоногтой жирэмсэн, умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. *******ийн биед учирсан дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна.” гэсэн дүгнэлт (1хх-34-35х),

-Шинжээчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... *******ийн биед учирсан гэмт умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Дээрх гэмтэл янз бүрийн шалтгааны улмаас үүсэж болно. Жишээ нь зам тээврийн ослын үед доргих, ямар нэгэн зүйлд цохих, цохигдох, унах үед үүсэх боломжтой. Тухайн хүний бие организмаас хамаарч сэтгэл санааны хүчтэй цочрол авах үед дээрх гэмтлийг авч болно. ... *******ийн гэдэс рүү өшиглөх үед дээрх гэмтлийг авч болно....” гэсэн мэдүүлэг (1хх-1х), хохирогч *******ийн Бүсийн эмчилгээ, оношилгооны төвд  хэвтэн эмчилгээ хийлсэн төрөлтийн түүх, яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг, эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-222-23х),   гэрч  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Маргаан болоод дууссаны ард ******* миний гэдэс рүү өшиглөчихлөө гээд гэдсээ дараад байхаар нь эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн.....” гэх мэдүүлэг (1хх- 207х),зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.15 ******* зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч  *******, *******  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэн, хохирогч , ******* нарын бие махбодод санаатай халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

.Прокуророос шүүгдэгч  *******, *******  нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх  шүүгдэгч *******, *******   нарыг тухайн зүйлд зааснаар 800 (найман зуу)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 (найман зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь  тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо.”... Гэмт хэрэг болохоос өмнө ******* нь зам тээврийн осолд орсон байсан буюу *******, *******гийн цохилтын  улмаас хөнгөн гэмтэл аваагүй, зам тээврийн ослын улмаас зулбахыг завдсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.“ гэжээ.

8.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд зам тээврийн осол гарсны улмаас шүүгдэгч *******, хохирогч нарын хооронд үүссэн маргаан болоод дууссаны дараа цагдаагийн байгууллага дээр ирсэн байхдаа шүүгдэгч *******,  хохирогч *******ийн гэдэс рүү өшиглөсөн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн “...Лхагвасүрэн ирээд миний гэдэсний доод хэсэг рүү хөлөөрөө 1 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгээд би тухайн үед доошоо шингэн зүйл гарах шиг болохоор нь айгаад цагдаагийн 00 орсон чинь доошоо 1 шингэн зүйл гаргасан. Тэгээд би цагдаад мэдүүлэг өгөөд эмнэлэгт очиж үзүүлээд шууд хэвтсэн....” гэх мэдүүлэг, шинжээчийн   2024 оны 04 сарын 18-ны өдөр гаргасан 407 *******тай дүгнэлтэд “...1  ******* нь 28 долоо хоногтой жирэмсэн, умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх   дүгнэлт, шинжээчийн эмч Б.Цэндхүүгийн  “...*******ийн гэдэс рүү өшиглөх үед дээрх гэмтлийг авч болно....” гэсэн мэдүүлэг,  хохирогч *******ийн Бүсийн эмчилгээ, оношилгооны төвд хэвтэн эмчилгээ хийлсэн төрөлтийн түүх, яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг, эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч 11ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Маргаан болоод дууссаны ард ******* миний гэдэс рүү өшиглөчихлөө гээд гэдсээ дараад байхаар нь эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн.....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

9. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой бөгөөд шүүгдэгч *******гийн  хувьд хохирогч *******ийн гэдэс рүү өшиглөсөн гэмт үйлдэл болон түүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол үүссэн хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан “зам тээврийн ослын улмаас зулбахыг завдсан” гэж үзэхгүй үндэслэлгүй байна.

10.Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх уг нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж, дүгнэж Эрүүгийн  болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

11. Иймд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гомдолд дурдсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны   шүүхийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/291 *******тай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж  заалдах журмаар  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   М.НЯМБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА