Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2025/00845

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2025/00845

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: *********** давхарт байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ****************** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* РД:Ф*******80022547/-д холбогдох 33,170,823 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ийм дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000219947 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 28,884,987.2 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 4,186,668.93 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 76,167.52 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 33,170,823 төгрөгийг зээлдэгч Н.*******ээс гаргуулж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******иний бие Н.******* ******* банкны нэхэмжилж байгаа 33,170,823 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан нөхцлөөр шийдэж өгнө үү. гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан 33,170,823 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 33,170,823 төгрөгийг хариуцагч Н.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,804 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 161,902 төгрөг, төрийн сангаас 161,902 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 33,170,823 төгрөгийг хариуцагч *******.Хосбаяр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,804 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 161,902 төгрөг, төрийн сангаас 161,902 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯ*******БАСҮРЭН