| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/09649/И |
| Дугаар | 191/ШШ2025/11164 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11164
| 2025 12 01 | 191/ШШ2025/11164 |
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ********** ***** *****-**, ** дүгээр хороолол, ** дугаар хороонд байрлах Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар ******* (РД:9095497)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ********** ***** *****, ******* * дүгээр байр, * блок, * тоот хаягт байрлах, ******* ******* ******* интернэшнл ХХК (РД:)-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөг, алданги 40,753,292 төгрөг, нийт 122,259,876 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар ******* нь хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81,506,584 төгрөг, алданги 40,753,292 төгрөг, нийт 122,259,876 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
******* ******* ******* интернэшнл ХХК нь 2021.01 дүгээр сараас 2023.12.31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөг төлөөгүй. *******анай байгууллага хууль журамд заасны дагуу банкны харилцах дансыг хаах, албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээнүүдийг авсан боловч тус компанитай холбогдож шимтгэлийг төлүүлж чадаагүй. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг 50 хувиар тооцож 40,753,292 төгрөгийг гаргуулна гэжээ.
2.Хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-ийн төлөөлөгч тайлбар, татгалзал ирүүлээгүй болно.
3.Нотлох баримт. Нэхэмжлэгчээс: ******* ******* ******* интернэшнл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021.01, 2023.12 сарын тайлан 4 хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа, дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийн гаргуулах 2018.09.14-ний өдрийн мэдэгдэл, улсын байцаагчийн 2023.01.31-ний өдрийн 101, 2023.12.27-ны өдрийн 1177 дугаар албан шаардлага, нийгмийн даатгалын авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, дансны зарлагын гүйлгээг зогсоох ажил олгогчийн жагсаалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024.01.16-ны өдрийн Б/05 дугаар тушаал (Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар Ш. томилсон), Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын бүртгэлийн гэрчилгээг баримтыг ирүүлсэн. Хариуцагчаас: Тайлбар болон баримт ирүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөг, алданги 40,753,292 төгрөг, нийт 122,259,876 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөг, алданги 40,753,292 төгрөг, нийт 122,259,876 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон;
Тус компани нь 2021.01-2023.121.31-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул уг дүнгээс хоног тутамд 0,3 хувийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг 50 хувиар тооцож 40,753,292 төгрөг гаргуулна гэжээ.
3.Хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-ийн төлөөлөгч Л. 2025.10.21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
3.1.Хариуцагчийн төлөөлөгч Л.д шүүх хуралдааны товыг 2025.11.20-ны өдрийн мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд тэрээр 2025.11.24-ний өдөр гардан авсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Нийгмийн даатгалын байгууллага гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, *******лөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг ойлгоно. гэжээ.
4.2.******* ******* ******* интернэшнл ХХК нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажил олгогчийн хувьд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
4.3.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар нь 2018.09.14-ний өдрийн 790 дүгээр албан бичгээр хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулахаар мэдэгдсэн, мөн улсын байцаагчийн 2023.01.31-ний өдрийн 101, 2023.12.27-ны өдрийн 1177 дугаар албан шаардлагыг хүргүүлсэн, нийгмийн даатгалын авлага барагдуулах талаар 2024.03.12-ны өдөр уулзалт хийхэд хариуцагчийн төлөөлөгч 2024.07.01-ний өдөр үлдэгдэл өр төлөх санал гаргасан нь уулзалтын тэмдэглэлд тусгагджээ.
4.4.Хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК нь 2021.01-2023.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд тус компанид ажиллаж буй даатгуулагчдын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023.12 сарын тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдсон байна.
5.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө" гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх. гэж тус тус заасан тул хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК нь 2021.01-2023.12.31-ний өдрийг хүртэл хугацааны шимтгэл 81,506,584 төгрөг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй болно.
5.1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т Төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. гэж заасан тул нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-ийн төлөөгүй шимтгэл 81,506,584 төгрөгөөс хоног тутамд 0,3 хувиар тооцож алданги нэхэмжилсэн байна.
5.2.Хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөгөөс хоног тутамд 0,3 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн буюу 60,208,609 төгрөг төлөх тооцоолол гаргасан тул алдангийг 50 хувиар тооцож 40,753,292 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ.
5.3.Иймд хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 81,506,584 төгрөг, алданги 40,753,292 төгрөг, нийт 122,259,876 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас *******лөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 769,249 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-аас 122,259,876 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас *******лөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* интернэшнл ХХК-аас 769,249 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА